Ид шидэт харц

385 37 1
                                    

Дэлхий дээрхи бүх муу хүмүүсийн доторхи хамгийн муу нь 2-р Сириус Блэк. Түүний галзуурам царайлаг царай, гялалзсан хар үс, өндөр хамар, давхраатай нүд, хар хүүхэн хараа гээд бүх юм нь төгс ч тэрэнд сайхан зан гэж хэзээ ч байгаагүй, байх ч үгүй байна. Тэр намайг шоолоход нь Слизеринийхэн баярлан алга ташицгаана. Харин би түүнийг алмайруулах гээд аль хэдийн 3 цагиргын тэнд очсон байлаа. Гар чичрэн, салгалсан ч миний сэтгэл зүрх зориг орсон байлаа. Альбус өөдөөс минь амжилт хүссэн харцаар харан намайг шагнасан болохоор. Сириус Блэк хорлонтой нь аргагүй миний чанх урд нисэн ирээд намайг мөрдөгч шиг шалгахаар шийдэн бладжерийг суллав. Бладжер өөдөөс минь галзуу юм шиг дайртал би яг л бэлтгэгдсэн юм шиг хааж чадав. Тэгээд Блэк рүү заналтай нь аргагүй шидэв. Тэр арайхын бултаад над руу солбин шидэж байлаа. Би анхааралтай ажин бладжерийг барин Блэк рүү шидсээр байгаад сүүлийн удаа миний шидсэн бладжер Блэкийг шүүрнээс нь унагаж дөнгөв. 4-р дамжааны хөвгүүд түүний хөөргөдөг шидээр тогтоон доош буулгатал Блэк өөрт нь хамгийн сайн зохих муухай харц чулуудсанаа "За яахав Врайт, би чамайг хүлээн зөвшөөрлөө. Чи квиддичэд үнэхээр их тохирох юм байна. Багтаа тавтай морил" гэхэд нь би бараг шүүрнээсээ унах шахам гайхаад "Юу, үгүй ээ би чадахгүй" гэтэл Блэк "Аль эсвэл сая бөмбөгийг илбэдсэн юм уу" гэж хорлонтойгоор сийгүүлэхэд би үгүй гэж шалавхан хэлээд шүүрнээсээ буунгаа заза хэмээн дургүйхэн зөвшөөрөв. Харин Блэк жинхэнэ тоглолтын үеэр бладжерийг илбэдэн намайг унагаах төлөвлөгөөтэйг би мэдэж чадсангүй. Слизеринийхэн сонгон шалгаруулалтаа явуулж эхлэхэд Альбус намайг дахин сайхан харцаараа шагнаснаа "Мундаг байна" гэж магтав. Би хөл дээрээ тогтох нь халгүй баярласаар Альбус бид хоёр Хогвартсын зүг явцгаалаа. Их танхимд оройн хоолны цаг болж байв. Слизериний хэд хэдэн хүн байхгүй болохоор би Альбустай хамт Гриффиндорын ширээнд сууж хоол идэв. Хачирхалтай нь яг л Гриффиндорын ширээнд суунгуут гэнэтхэн дулаахан болох шиг санадлаа. Хенри удалгүй ирж бид хэд хоол идэнгээ баахан хөөрөлдөв. Хенри намайг мөрдөгч болсныг мэдээд баяр хүргээд өнөө цагт бүүр олдохоо байсан сунадаг үсний боолт дурсгав. Мэдээж энэ бол жирийн үсний боолт биш. Зүгээр л энэ боолтыг үсэндээ хүргэх агшинд л боолтгүйгээр үс өөрөө дээш шуугдан боогдоод л 5 цагийн турш тэгж явдаг юм. Үнэхээр ховор эд шүү. Хоол дуусах агшинд би хэт их ядарснаа мэдээд маргаашийн бүтэлгүй өдрөө угтахаар гадагшаа гарав. Нар жарган тэнгэрт улаан туяа татуулжээ...

Анна Врайтын түүхWhere stories live. Discover now