Зул сарын баяр

190 30 0
                                    

Зул сар...гайхалтай баяр..гэхдээ найзуудтайгаа, мөн надтай ярьдаггүй хачин охинтой, эксийнхээ дүүтэй хамт тэмдэглэнэ гэдэг. Тиймээ, байж боломгүй гайхалтай, эсвэл муухай гэж хэлж чадахгүй нь. Аберфот, Ариана хоёрт ямар хэцүү байгааг төсөөлж чадахгүй нь.

Зул сарын өглөө аав руу утасдаад очихгүй гэдгээ хэлсэн болохоор өнөөдөржингөө хаанаас ямар бэлэг нисч ирээд толгой онох бол гэж айх шаардлагагүй. Альбусын өрөөнд орох ямар ч хүсэлгүй байсан учраас Шелатай хамт газар гудас дэвсэн унтлаа. Альбусыг мартах гэж хичээсэн ч чадахгүй нь. Түүний сайхан инээмсэглэл, юугаар ч орлуулшгүй гайхалтай нүд. Чадахгүй нь.

Зул сараар бид баярлах ёстой ч чадахгүй байв. Яаж ч чадах вэ дээ. Дэндүү аймшигтай явдал. Зун ирэхэд Кендра Дамблдор маш эцэнхий, ядарсан харагдаж байсан. Олон жил зовоосон хууч өвчин нь сэдэрсэн бололтой. Бас Ариана. Түүнийг айлд өргүүлнэ гэсэн. Аймшигтай юм аа. Азкабаны хоригдлын хүүхэд ч гэсэн өрөвдөх сэтгэл байдаггүй л юм байх даа. Шела бид хоёр өөрт байсан хэдэн фунтыг цуглуулан, Хенригээс бас хэдэн фунт авч дэлгүүр лүү гарав. 

"За тэгэхээр, ямархуу байна даа" гэж Шела асуухад нь би өөдөөс "Хэцүү" хэмээн хариуллаа.

"Уучлаарай"

"Зүгээр дээ. Би ч яахав. Аберфот л өрөвдөлтэй байна."

"Тиймээ"

Намайг Альбусын тухай асуулт булахаас өмнө дэлгүүрт орон Шела бид хоёр мэдээж энэ чинь зул сар, уламжлалыг эвдэхгүйн тулд жаал идэх, уух зүйлс авлаа. Тэгээд буцаж ирэхэд Хенри гацуур мод гаднаас оруулж ирээд тавьсан байв.

"Үнэхээр гоё харагдаж байна, Хенри"

"Баярлалаа"

"Би чимэглэл хайгаадахъя"

Би зоорь луу буутал маш харанхуй, тоос бужигнаж байв. "Люмос" хэмээн шивштэл саваанаас минь хөх дөл гарч бас боломжийн хэсгийг гэрэлтүүлээд л авлаа. Тийм ч том зоорь биш юм. Айх хэрэггүй дээ. Өрөөстэй хайрцагнуудыг ухан чимэглэл хайв. Энэ айлд чимэглэл байх ёстой, энэ чинь зул сар шүү дээ.

Нэгэн бор хүрэн хайрцгийг авах гэж байтал дээрээс баахан хайрцаг унаад ирлээ. Ёоо зул сараар ингэж бүтэлгүйтэх гэж. Гэтэл тэр хайрцган дотор миний сонирхлыг татах зүйл байж таарсан юм. Альбус, бид хоёрын зураг. 2 жилийн өмнө бололтой, их л жоохон байж. Гэхдээ аз жаргалтай. Зурагны ард нэгэн бор арьсан дэвтэр харагдана. Сонирхол төрөн нээтэл Альбусынх бололтой таталган бичсэн тэмдэглэл харагдана. Лааны дөлд олигтой харагдаагүй ч хамгийн анх харсан үг минь

"Үл үзэгдэгч нөмрөг, гандигарын саваа, амилуулагч чулуу" 

Хаа нэгтээ сонсож байсан юм шиг. Гэнэт үхлийн шүтээний домог толгойд эргэлдэн магадгүй Альбусын хаашаа явсан нь байгаа байх хэмээн бодон дэвтрийг хүрмийнхээ дотуур халаасанд хийгээд эргэн чимэглэлээ хайж эхэллээ.

~~~

"Би олсоон" хэмээн чимэглэл дүүрэн хайрцгаа өргөн гарч ирэхэд магадгүй түр зуур аз жаргал тогтсон юм шиг эргэн тойрон яг л зул сар тэмдэглэж буй жирийн жаргалтай айл шиг харагдлаа. Гацуур мод, сайхан зассан ширээ, энд тэндгүй олон өнгийн гэрэлнүүд. Бид хамт чимэглэлийг зүүцгээв. Сонирхолтой л юм. Эртний дүрснүүдийн хэлбэртэй, эртний хүмүүсийн хэрэглэдэг байсан бичиг үсгэн хэлбэртэй юм байна. Аберфот намайг чимэглэлийг гайхан зогсож байхад буйдан дороос элэгдэн хуучирсан ном гаргаж ирлээ. Шороонд дарагджээ. Аберфот үлээн, шороог арчаад над руу сунгалаа.

"Наад дүрсүүдээ сонирхож байвал энэ номыг авдаа. Ээж танд өгөх юмсан гэж зуны төгсгөлд хэлж байсан юм"

"Өө баярлалаа, Аберфот"

Би номыг аван нээж хартал маш олон шидтэний нууцууд, эртний дүрс бичгийн талаар байлаа. Тэгээд магадгүй Кендра Дамблдор надлад энэ номыг өгөхийг хүсэж байсан бол би хүүхдүүдийг нь тэврэхийг хүсэж байна хэмээн бодоод Аберфотыг тэврээд авав. Тэр эхэндээ балмагдсан ч надтай тэврэлдэн ээжийгээ дурсан санасан бололтой нулимс урсана. Дараа нь буйдан дээр суусан Арианаг тэврэх гэтэл тэр гараараа намайг унатал түлхчхэв.

Хенри гайхшран нааш ирэхээр завдсан ч би хурдан босож Арианаг мэдээгүй байхад нь дахин тэвэрлээ. Тэр дургүй байгаа бололтой тийчигнэсэн ч халуун дулаан тэврэлтийн дараа царайнд нь инээмсэглэл тодорсон юм. Би хэлэх хэрэгтэй, түүнд инээмсэглэл үнэхээр сайхан зохидог юм байна.

Зул сарын орой үлгэрийн юм шиг өнгөрч бид гацуураа тойрон суун юм ярьж хөөрөлдөн, Шелагийн эмээгийнхээ жороор хийсэн амтат талхыг идэн, хулууны шүүс уунгаа Хенригийн дуулахыг сонсоцгоов. Магадгүй энэ миний амьдралын хамгийн жаргалтай үеүдийн нэг болох биз. Гэхдээ маргааш Дамблдорын гэр бүлийн насаараа амьдарсан энэ байшинг нурааж Арианаг өөр айл руу аваачин бид нар Хогвартс руу буцна гэхээр нэг л гунигтай юм шиг. Ариана нэгэн зураг гарган "Түүнийг ч гэсэн энд байхыг хүсэж байна" гээд ширээн дээр тавих хүртэл би жаргалтай байсан. Зооринд байсан Альбус, бид хоёрын зураг байв. Тиймээ түүнийг ч гэсэн энд байхыг хүсэж байна. 

Анна Врайтын түүхDonde viven las historias. Descúbrelo ahora