Өнөөдөр Хогсмид явах өдөр. Үнэхээр гайхалтай. Шотландын жижиг Ид Шидийн Тосгон. Өчигдөр орой өнөөдрийг баллахгүйн тулд Хогсмид руу авч явах цүнхэндээ шидэт саваа, дэлбэрдэг бодис, юу нь мэдэгдэхгүй шоколадууд, ид шидийн холбогдолтой харанхуй зүйлс, бүжиглэдэг төмс, лууван зэргийг хийхгүй гэж шийдээд хэдэн ширхэг алтан галлеон, бас сикль, мөн кнат, харандаа, чихрийн цаас, талхны үйрмэг зэрэгтэй цүнхээ авч яг хажуудаа тавив. Би үнэхээрийн азгүй биш л юм бол өглөө энд их бууны сум орчоогүй байгаасай л гээд унтсан юмдаг. (Зохиолчийн үг: Анна Врайт бол үнэхээр азгүй)
Нийтийн өрөөнөөс үсээ боогоод гарахад гантиг хана доошоо ортол цэнхэр нүд гялтганах нь надад үзэгдэв. Альбус? Альбус над руу мишээнгээ "Өнөөдөр ямарваа нэгэн юм дэлбэлэхээс чинь сэргийлээд би чамайг дагаж явнаа" гэхээр нь би "Цүнхэндээ дэлбэрдэггүй зүйлс хийсээн" хэмээгээд бид хоёр гяндангаас нэгдүгээр давхар луу бараг мөлхөж байгаа юм шиг удаан явлаа. Их Танхимын хоёр хавтантай хаалганы дэргэд ирэнгүүт би жилийн жилд Хогсмидэд баахан олон хоол аваад хэтрүүлж иддэг зуршилтай тул өглөөний цайгаа уухгүй байхаар шийдэв. Тэгтэл Альбус зүгээр л хээв нэг цүнхнээсээ бамбалздаг тоглоом гаргаж ирэнгүүтээ маш гоё үнэртэй тахиан гуя болгооод хаячихдаг байгаа. Би ч хоолноос буцсангүй Их Танхим руу нөгөө юун шийдэх, шийдсэн зэргээ бүгдийг нь мартаад хоол үнэртсэн танхимд орсон юм чинь. Хөөе зохиолчоо, энэ өгүүлбэрийг хасчаарай. Хүмүүс намайг ховдог гэж бодно.
Хенри Поттер, Альбус Дамблдор, Анна Врайт гурав Их Танхим руу оронгуутаа би бараг тэнхим минь Гриффиндор болсон юм шиг Гриффиндорын ширээнд суугаад идэж эхлэв. Гэнэт Хогсмид рүү явах цаг болон бүгд үүдэнд зөвшөөрлөө шалгуулах хэсэг болоход би өөрийгөө зүхэх хэрэг гарч хий дэмий цүнхээ ухна. Хенри над руу гайхаж харснаа "Анна чи юу хайгаад байгаа юм бэ?" гээд толгойгоо гилжийлгэн цүнх рүү минь тонгойв.
"Аа харин аав, ээж хоёроос зөвшөөрөл авахаа мартчихаж"
"Юу? Анна, чи жилийн хамгийн сайхан өдрийг мартаад зөвшөөрлөө аваагүй юм уу?"
"Авсан ч байж магадгүй л дээ. Гэхдээ би их азгүй (Зохиолчийн үг: Аннаг азгүй гэж би зөв хэлсэн байгаа биз)"
"Өө, Анна, чи тэгвэл миний Далдын Нөмрөгөн дор орох уу?"
Альбус бид хоёр луу ээлжилж харснаа "Юу алив, нөгөө цаас байна уу?" гэхэд нь Хенри цаасны өөдөс жанчныхаа кармаанаас гаргаж ирэв. Альбус над руу харснаа "Алив Анна, чи түрүү жилийнхээ зөвшөөрлийг санах гээд үздээ" би санах гэж хичээлээ. Эцэст нь аавын таталган бичигтэй цаасны дүр миний дотор тод буув. Тэгээд Альбус цаас саваагаа надад өгснөө "Чи тэр зөвшөөрлийн цаасаа бодонгоо наад цулгуй цаасан дээрээ товшоод Апаресиум гэж шивнэ" гэв. Би сандраад "Юу Альбус, би хувиргалтандаа муу. Муу ч гэж бүр юу ч байхгүй" гээд цаасыг Альбус руу сарвайв.
"Энэ хувиргал бишээ. Зүгээр чиний дурсамжинд байх зөвшөөрөлтэй цаасан дээрх бичгийг наад цаасан дээр чинь гаргаж ирэх юм. Хааяа үл үзэгдэх юмыг харагдуулах шившлэг ийм зүйл дээр хэрэг болдог юм"
Би ч сандарахаа больж, Шившлэгийн хичээл дээр муугүй гэдгээ санаад "Апаресиум" гэхэд цаасан дээр хар үг тодорно.
Би өөрийн охин Анна Врайтыг Хогсмид явахыг зөвшөөрч байна.
Ноён Врайт.
"Заа тээр харав уу?" гээд Альбус инээмсэглээд дараалал урагшлахад дагаж урагшлав. Ингээд миний Хогсмидын адал явдал Хогвартсаас эхлэсэн юм даа.
Хенри, Альбус хоёр бол хэзээ ч салж хагацаж чадахгүй найзууд. Бас би нэмэгдээд бид гурав болж байгаа юм. Хогсмидын байшингуудын цасаар хучигдсан дээвэр дээр хаягууд нь бүдэг бадаг харагдана. Бид эхлээд Гурван Шүүр орж цөцгийтэй шар айраг уухаар шийдэв. Хаалгыг нээхэд хонх жингэнэн бор ширээ, жижиг сандалнуудыг аятайхан тавьсан гэрэл муутай мухлаг үзэгдэв. Бид гурав хамгийн захын ширээнд суугаад би Слитерины ногоон, саарал ороолтынхоо зангилааг гаргаж аль болох тухтай суухыг хичээнэ. Харин энэ хооронд Альбус яваад гурван цөцгийтэй шар айраг авчирч ирлээ.
"19-р зуунд ийм сайхан амттай юм үйлдвэрлэж чаддаг, агуу юм аа" гэж Альбус аягатайгаасаа нэг балгаад хэлэхэд Хенри түүнийг даган "Тиймээ, би өөрийн ач, зээ нартаа энд ирж цөцгийтэй шар айраг уухыг санал болгоно" хэмээв. Харин би аягатайгаасаа балгаад тавьчихав. Заримдаа уух юмнаас харшилтай болчихдог юм. Яг уухаар л дотор эвгүйрч, толгой эргээд дэмий балай юм ярихийг хэлж байгаа л даа. Энэ дээр зохиолч хэлсэн. Би их азгүй гэж. Яг харшлын шинж тэмдэг илэрч эхлэр үед би аягатайгаа холдуулаад "Би...би...ооо.....уух.....хэрэггүй....бай....жээ....хар....шил" гэж хэлж амжаад гадагшаа гарав. Би дэмий балай юм ярьвал муухай шүү дээ. Цэвэр ус уугаад тэр хоёроос арайхийж холдоод цүнхээ уудлан мөнгөө гаргаж ирээд дэлгүүр хэсэх санаатай явав. Дэмий балай юм ярьж магадгүй ч тэр хоёрт л энийгээ харуулж болохгүй учраас аль болох хол явахыг хичээн Хогсмидын захын номын дэлгүүр орлоо. Тэгээд яг орохын даваан дээр нэг хүн урд зогсож байхаар нь тоохгүй өнгөрөх гэтэл бүдэрч унаад яг дээрээс нь уначихав. Бид хоёрын уруул дэндүү ойрхон байсан. Гэхдээ бид үнсэлцээгүй. Босож хартал тэр хүн Альбус байлаа...
STAI LEGGENDO
Анна Врайтын түүх
FanfictionАнна Врайт бол Хогвартс Ид Шид, Увидастны сургуулийн Слизерин тэнхимийн сурагч. Гэвч түүний явсан газар бүр бүтэлгүйтээд байдаг учир Аннад нэг ч найз байсангүй. Түлдэг шингэн асгасан Альбус Дамблдортой таарах хүртлээ. Анна Альбусд сайн болчихсон хэр...