Ирээдүйд хэрэгтэй чухал зүйл

215 36 0
                                    

Зул сарын амралтын дараахан би 5 сар бэлдсэн "Шилжих" шалгалтаа өгөн, тэнцсэн юм. Одоо юунд ч санаа зовохгүйгээр амьдрах боломжтой. Альбус сургуулиа, намайг, дүү нараа, ээжийгээ, өөрийн гэсэн бүх юмаа хаяж, бүр маагл гэр бүлийг хөнөөсний дараа ор сураггүй алга болсноос миний дотор олон янзын мэдрэмжүүд урссан юм.

Нэг хэсэг нь Альбусд санаа зовсон бол, нөгөө нь үзэн ядаж, харин үлдсэн нь хайрлаж, жоохон хэсэг нь намайг түүнтэй зүүдэнд минь уулзуулдаг болсон. Түүнийг мартаж чадахгүй нь, хичээлийн бус цагаар зарим үед найзуудтайгаа өнжиж, харин ихэнх хэсэгт нь өөрийн бодлын ертөнцдөө түүнтэй уулздаг. Чамайг мартаж, бас хайрлаж ч чадахгүй нь. Ингэхэд дунд талын нэрнүүд нь их урт тэр хүү яагаад намайг ингэж өөрчлөнө вэ? Ийм байдалтай Квиддич ч тоглож чадахгүй болсон болохоор Бетта, Зара хоёр миний хүслээр намайг Квиддичийн багаас гаргасан. Мэдээж тэр хоёрт сайн тоглогчоо гаргах хэцүү байсан байх. Харин Блэкийн хувьд өөр хэрэг. Тэр шууд намайг гарсан тэр өдөр л шинийг авсан гэсэн шүү. 

Хувиргалын хичээлийн дараа 7 цаг чөлөөтэй учраас ямар нэгэн судалгаа хийхэд хэрэгтэй материал хайхын тулд Номын сан руу орлоо. Хэн нэгэн намайг харж, яриа өдөхгүй байх сайхан нуугдмал суудал олж сууж авав. Тэгэхээр хамгийн эхэнд би Раклын цустай гэдгээ мэдсэн. Тийм учраас раклуудын талаар судлах нь зүйн хэрэг. Мөн Бийдл Бардын Үлгэрийн бүх үлгэрээр нь судалгаа хийсэн О.Меллажийн "Бийдл ба Би" нэрт номыг судлаж үхлийн шүтээнүүдийг судлана. Цүнхээ онгойлгон бэхээ гаргах гэтэл бараг нээж үздэггүй арын хэсэг хамт онгойж бор арьсан хавтастай дэвтэр уналаа. Зул сараар олсон Альбусын дэвтэр байх шив. Дараагийн чухал судлах зүйлэнд тэр дэвтрийг хавчуулж Раклын тухай "Хувиргах Шидтэн" номыг уншив.

Шидтэний Ертөнцөд өөрийгөө хувиргадаг олон төрөл байдаг.

~~Метамөрфмаг~~

Метамөрфмагууд ямар нэгэн уусмал, шид хэрэглэхгүйгээр гадаад төрхөө яаж ч өөрчилж чадна. Удмаас юм уу олдмол байдлаар төрөх боломжтой.

Метамөрфмаг ч надад хэрэггүй ээ.

~~Хүн Чоно~~

Удмаас мөн халдвараас болж Тэргэл сартай шөнө том чоно болж өөрийн ухаан санаагаа алддаг төрөл.

Хүн чоно яг надад хэрэгтэй байж харагдаач.

~~Мэйлдектус~~

Удмын цусны хараалаас болж зэрлэг амьтан болж хувирахыг хэлнэ. Өөрийн хяналтгүйгээр зэрлэг амьтныхаа төрхөнд шилждэг. Ихэнх мэйлдектусууд мөлхөгч амьтан байдаг.

Анна Врайтын түүхOù les histoires vivent. Découvrez maintenant