Бонус хэсэг: Раклын сургалт

254 30 0
                                    

"Уучлаарай, Үндэсний төв музей хаана байгаа юм бол?" гэсээр галт тэрэгнээс шууд буунгуутаа раклын сургалтаа хайн эргэн тойронгоор хайв. Тэгж тэгсний эцэст ашгүй нэг юм олж ирлээ. Хэлсэн хаягийн дагуу битгий л нүүчихсэн байгаасай гэсээр хаалгыг нь нүдтэл дунд эргэм насны нэгэн сахалтай ах "Ямар хэргээр ирэв?" гээд над руу сонин харц шидлэв.

"Өөө энэ зарын дагуу ирсэн юм аа"

"Хүүе хайраа. Манай сургалтанд хүн ирж" гэсээр өнөө ах эхнэртээ хандан хэлэхэд эхнэр нь бололтой шар үстэй хөөрхөн эгч "Өө сайн уу?" хэмээн намайг оруулав. Би орж суутал эгнүүлж зассан ширээнүүд дээр "Ракл" гэх ном харагдахад нь зөв газраа ирснээ мэдээд тайвширлаа. Өнөө эгч миний урд суун "За тэгэхээр миний дүүгийн нэрийг хэн гэдэг вэ?" гээд анкет бөглөв.

"Юу Врайт. Анна Врайт"

"За аль шидтэний сургуульд сурдаг вэ?"

"Хогвартс"

"Хмм Хогвартс, Уг нь Шармбатон их сайн сургууль даа. Нас?"

"17"

"Ракл гэдгээ хэзээ мэдсэн?"

"2 сарын өмнө"

"За болчихлоо. Раклын сургалтанд тавтай морил. Энэ хичээлийн хуваарь. Хажууд талын өрөө суралцагчдын дотуур байр. Нийт 6 хоног хичээллэнэ."

Тэр эгч надад цай аягалж өгөхөд нь би уугаад хичээлийн хуваарийг харахад тал нь онолын мэдлэг, тал нь дадлага ажил байв. Би дотуур байр луу ороод хувцсаа солин 13 цаг болоход өмнөх анги руугаа ороход надаас гадна 5 хүн ирж суусан байх ажээ. Нөгөө эгч урд зогсоод "За ингээд бүрдчихлээ. Намайг Профессор Элла гэдэг. Элла Фрэз. Миний нөхөр Виллиам Фрэз. Бид хоёр хоёулаа ракл бөгөөд ракл хүмүүстээ зориулж үнэгүй сургалт явуулдаг. Ийм сургалт явуулсан гээд яамнаас тэтгэмж өгдөг л дөө." гэлээ. Бид бүгд мэндлээд, бие биетэйгээ танилцав. Нэг хүүг Майкл гэдэг гэсэн. Харин бусдынх нь тэр цээжлэхэд их хэцүү байсан юм.

"Одоо хичээлээ эхэлье"

Раклууд удамшлаар төрдөг лууг удирддаг хүмүүс. Тэд лууг өөрийн хүссэнээрээ байлгаж мөн амьдралдаа цорын ганц удаа өөрөө луу болж хувирдаг. Хувирсныхаа дараа лууг удирдах чадвараа алддаггүй. Миний нөхөр тэр боломжоо ашигласан бөгөөд би одоогоор хараахан ашиглаж амжаагүй байна. Раклыг идэвхжүүлэхийн тулд хамгийн эхэнд бясалгал хэрэгтэй.

Ингээд би Альбусыг мартахыг хичээн мөн бясалгалснаар өөрийн дотоод луугаа сэрээж амжилттай чадсан юм. Гэхдээ эхлээд бяцхан лууны зулзгыг л удирдаж сурснаар 7 хоногийн хугацаа харвасан сум шиг хурдан өнгөрлөө. Раклд бясалгал их хэрэгтэй, сэтгэл ариун байх ёстой гэдэг хоёр тод зүйлийг сурсаар раклын сургалт минь өндөрлөсөн билээ. Бас луу болоход хэрэгтэй бүх л зүйлийн онолыг мэдсэн. Хэрэгтэй үед л гаргах хэрэгтэй.

Анна Врайтын түүхWhere stories live. Discover now