Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн ч олон хоног үргэлжиллээ. Тэмцээний сүүлийн өдрүүдэд үер болмоор бороо орсон ч чадварлаг квиддичийн багийнханд энэ нь сүртэй нөлөөлсөнгүй. Эцэст нь Францын ялалтаар тэмцээн өндөрлөж 7 хоног хэртэй үргэлжилсэн өдрүүд дууссан билээ. Харин тэр нэг өдрөөс хойш Геллерт Гриндельвалд дахин нэг ч харагдсангүй.
Өнөөдөр бол 9 сарын 1. Сүүлийн жилийн эхний өдөр. Энэ жил сайн бэлдэж байгаад N.E.W.T-ийн шалгалтаа өгчихвөл болох нь тэр. Бас түрүү жил шилжих шалгалтыг олигтой өгөөгүй болохоор зул сарын үед дахин өгөх байх. Дахиад л нэг адал явдал, хөгжилтэй жил. 9 бүхэл 4-ний 3-р тавцан дээр очиход манай гэрийнхэн аль эрт ирчихсэн байлаа. Тэд Альбустай мэндэлж, харин би ээжээс энэ жил хэрэглэгдэх сурах бичгүүдээ гардан авав. Харин бидний цаахан гал улаан өнгөтэй, гялалзсан Хогвартс буухиа галт тэрэг сүндэрлэнэ. Сүүлчийн дохио дуугарах мөчид бид галт тэрэг рүү орж эхэнд байсан сул суудалд орж суулаа. Альбус, Би, Аберфот, Майк, Жозеф.
Галт тэргэнд суусан даруйд Альбус Руни бичгээр бичсэн ном уншиж эхлэн, Майк, Жозеф хоёр маш их амттан аван амтархан идэж, Аберфот шидэт шатраар тоглов. Ингээд л би гэдэг хүн маш олон хүмүүсээр хүрээлэгдсэн ч ганцаардмал нэгэн болов оо хөөрхий. Альбусын зан ааш тэмцээнээс хойш өөрчлөгдөөд байгаа. Надтай байх цаг нь багасаагүй ч санаа нь өөр газарт л байх болсон. Ялангуяа Гриндельвалдтай уулзсан тэр мөчөөс. Элдвийг бодлогошроод, сая бүр аав руу ямар муухай харсан гээч. Харин азаар надаас өөр хэн ч анзаараагүй юм. Депресстэй холбоотой байх. Ингээд ганцаардмал байдлаас салахын тулд галт тэргэнд суусан эхний цагт зүгээр жанчаа оролдон суув. Гэхдээ нэг утас татах гэж байхад жанчнаасаа 5 см гаруй хэсгийг нь хөвснийг эс тооцвол эхний цаг гайхалтай болж өнгөрлөө. харин дараагийн цагуудад хөгжилтэй шидийг сурахыг оролдов. Балиар их депресстэй Альбус руу хөгжилтэй шид илгээсэн ч тэр шившлэг өөр дээр маань бүр гунигтай болж шилжиж ирээд дараагийн бүх цагуудад дотор инээд хүрэвч гаднаа уйлж байгаа аятай явлаа. Би ч бараг энэ бүтэлгүй байдалтайгаа эвлэрсэн л дээ. Ашгүй шившлэгний нөлөө дуусч энэ тэрүүгээр хэсэхээр шийдэв. Эхний бүхээгт Зара, Бетта хоёр байсан болохоор энд саатахаар шийдлээ. Квиддичийн тэмцээн дээр Бетта хамгаалагч, Зара мөрдөгч юм. Энэ хоёр манай тэнхмийх.
"Анна, сайн уу?" гэж тэр хоёр намайг хараад гайхширсан мэт дүр үзүүллээ.
"Сайн, та хоёр сайхан амарсан уу?"
"Сайхан сайхан, би Франц руу амраад ирсэн" гэж Бетта хэлэхэд Зара гэртээ өнжсөн гэдгээ хэлжээ. Альбустай үерхэж эхэлснээс хойш сургуульдаа би их алдартай болсон шүү.
"Ингэхэд Анна чи сонссон уу? Август, Корвинус хоёр төгсчихөж. Энэ жил манайх шинэ хаалгач, мөрдөгч авах хэрэгтэй болж байна даа"
"Тийм ээ, гэхдээ ирэх жил бид бүгд төгсөхөөр квиддичийн баг бүр мөсөн шинэчлэгдэх нь дээ"
"Мэдээж"
Бетта, Зара хоёртой квиддичийн талаар ярьж байтал Блэк хаалгаар орж ирэв. Тэр улам өндөр болсон ч, надад үхсэн хулгана шиг харагдсан нь мэдээж.
"Анна" гэж тэр баяртайгаар дуу алдахад би аль болох зэвүүцсэн хоолойгоор "Сириус" гэж хэлэхийг хичээв. Тэр бид гурав дээр орж ирэн гарах янзгүйгээр сууна. Аймшигтай хэрэг. Харин азаар Хогвартс ойртсон нь миний амьдралд дахь хамгийн гайхамшигт хэрэг байлаа.
Хогвартсын хичээл эхлээд аль хэдийн нэг сар боллоо. Квиддичийн бэлтгэл 7 хоногийн дараа эхлэх учраас би арай л дээр баяртай байв. Учир нь хичээлүүд илүү уйтгартай болчихсон мэт санагдана. N.E.W.T өгөх гэж байж ингэж болж ч байгаа юм уу, үгүй ч юм уу.
Их танхим руу ортол намрын уур амьсгалд дарагдсан Хогвартсын сурагчид өглөөний цайгаа ууцгаана. Гриффиндорын ширээнд Хенри найз охин болох Шелатайгаа цуг сууж байлаа. Шела бол энэтхэг гаралтай англи охин юм. Би тэр хоёрын хажууд суун ойр зуурын юм ярилцан тахианы мөч идэж байтал Алоьбус "Их Танхим"-аар орж ирэх нь харагдав. Маш хурдан босч "Альбус!" гэж дуудахад тэр над руу харснаа хурдхан шиг өсгийн дээрээ эргээд гантиг шалан дээгүүр гүйхээрээ яван одов. Би жоохон гайхасхийгээд Шела руу хартал тэр "Мэдэхгүй" гэсэн зангаа үзүүллээ. Хенри харин "Альбус нэг сонин болчихсон. Үхлийн шүтээнүүдийг цуглуулна гэж яриад, мөн Шидтэний Ертөнцийг ноёлоно гэдэг болсон. Би жоохон жийрхээд байгаа" гэлээ.
"Тэгээд яагаад намайг харангуутаа зугтчихав?"
"Мэдэхгүй юмдаа"
5 дахь өдрийн эхний хичээл Шившлэг, Гриффиндор, Слитеринийхэнтэй цуг ордог болохоор би Шела, Хенри хоёртой хамт хонгилоор дээшлэв.
"Сонин л юм. Үхлийн шүтээнүүдийг цуглуулна гэж?"
"Харин тиймээ, бас тэр хар хүч судлаад байгаа. Би түүнийг харын шидтэн болчих вийдээ л гэж бодож байна. Тэр бүр огт өөр болчихсон. 7-р дамжаанд орсноосоо хойш л."
Альбус Гринделвалдтай уулзсанаасаа хойш сонин болсныг би саналаа. Тэр яасан юм бол? Энэ бүхэнд Гринделвалд л холбоотой санагдаад байна. Гэнэн, сайхан сэтгэлтэй, нээлттэй, тод цэнхэр нүдний эзэн. Урьдны Альбусыг санаж байна шүү. Депресс гэж бодсон, үгүй л юм байна л даа. Тэр өөртөө нэгэн том зорилго тавьж.
YOU ARE READING
Анна Врайтын түүх
FanfictionАнна Врайт бол Хогвартс Ид Шид, Увидастны сургуулийн Слизерин тэнхимийн сурагч. Гэвч түүний явсан газар бүр бүтэлгүйтээд байдаг учир Аннад нэг ч найз байсангүй. Түлдэг шингэн асгасан Альбус Дамблдортой таарах хүртлээ. Анна Альбусд сайн болчихсон хэр...