Квиддичийн тэмцээн

284 39 0
                                    

Хэн ч намайг Хогвартсад анх ороход "Квиддич гэж нэг аймшигтай тэмцээн байдаг юм. Чи энэ тэмцээнээс хүмүүс яаж өөрчлөгдөхийг харах болно" гэж хэлээгүй юмсан. Өнөөдөр оны анхны Квиддичийн тэмцээний өдөр. Слитерин, Гриффиндор хоёр бие биетэйгээ өрсөлдөнө. Ингэхэд би энэ тэмцээнийг олон хоног хүсэж хүлээсэн ч 2-р Сириус Блэкээс болоод энэ бүх хүсэл мөрөөдөл минь замхарсан юм. Тэр надаар Альбусыг бүтэлгүйтүүлэх гэж оролдоод, сүрдүүлээд бүр панаалдаад авсан гээч. Би харин ийм аймшигт зүйлийг тэвчихгүй. Квиддичийн тэмцээний өглөө маш их сандран Их Танхимд ороод сууж байтал манай багийнхан хүрч ирэв. Хамгаалагч Бетта Жонс миний хажууд суугаад "Сандарч байна уу?" гэж асуутал Сириус "Хах, их зантай, ядаргаатай охин юу гэж сандрахав дээ" гэтэл багийн үлдсэн 4 гишүүд бүгдээрээ маасайтал инээлдлээ. Би Блэкээс салахын түүс болон юмаа хурдан идчихээд гадагшаа гарав. Гадаа үнэхээр сайхан байлаа. Яг л квиддич тоглоход тохиромжтой.

Слитеринийхний хэн нь ч надтай сая Беттагаас өмнө яриа өдөж байсангүй. Мэдээж би Блэкийг хүн гэж тооцоолоогүй.

Блэк бол хайгч. Тэр ерөнхийдөө өөрийгөө гол хүн гэж сайрхах дуртай надад бол бусдууд нь илүү гол хүн шиг санагддаг. Эсрэг талын мөрдөгчид оноо авсаар байгаад 151 оноо болгочихвол Блэк хичнээн хичээгээд снитчийг барьсан ч манайх оноогүй тохиолдолд эсрэг тал л ялна.

Бетта Жонс (эм), Стив Денск (эр) хоёр бол хамгаалагчид. Тэд ядаргаатай Блэк, хаалгач, мөрдөгч бид нарыг бладжерт онуулж үхэхээс авардаг юм.

Манай тэнхимийн хамгийн том биетэй болох Август Арони (эр) бол хаалгач. Тэр яг өөрийнхөө нэрийг сүртэй сонсогддог гэж боддог нь гарцаагүй. Август эсрэг талын квоффл хаалганд орохоос сэргийлдэг.

Харин би, Зара Бланк (эм), Корвинус Лестрейнж (эр) бид гурав бол мөрдөгчид. Бие биедээ Квоффлыг дамжуулж эсрэг талын хаалганд оруулах ёстой.

Харин Гриффиндорын тоглогчид бол Альбус (хайгч), Хенри (хамгаалагч), Батильда Бэгшот (мөрдөгч), Элфиас Дож (мөрдөгч), Алис Орл (мөрдөгч), Рөүс Блэк (хамгаалагч), Жерри Белл (хаалгач) нар билээ. Би Гриффиндорын гишүүд манайхныг бодвол арай сонин нэртэй гэдгийг тооцоолсон бөгөөд энийгээ Альбуст ярьсан ч тэр нээх их сонирхоогүй юм.

Квиддичийн тоглолт эхлэх хонх дуугарахад Сириус тэргүүтэй бид хэд гаран зогслоо. Харин Альбус болон бусад Гриффиндорууд бидний өөдөөс хараад зогссон байв. Шүглийн дуу гарахад тоглоом эхлэж бид тэнгэрт хөөрлөө. Ариун Мерлин минь, энэ тэмцээн дээр л битгий бүтэлгүйтүүлээрэй.

Тэмцээний үеэр тайлбарлагч уг тэмцээний хөдөлгөөн бүрийг зогсоо зайгүй тайлбарлаж байсан юм. Түүний тайлбараас...

"Зиа ингээд тоглоом эхэллээ. Алтан снитч хайрцагнаасаа хөөрөн нүд ирмэхийн зуур алга болжээ. Хайгчид болох Гриффиндорын Альбус Дамблдор, Слитериний 2-р Сириус Блэк нар снитчийн явсан мөрөөр хурдална. Харин энэ хооронд Слитериний мөрдөгчид дунд квоффл явж байна. Зара Бланк Квоффлоо Гриффиндорын Алис Орл ирэхээс өмнө өөрийн багийн Корвинус руу дамжуучихлаа. Энэ тэмцээнээс эхлэж шинээр орж ирж байгаа Анна Врайт гэх охин Лестрейнжийг дагасаар явж байна. Корвинус квоффлоо хаалга руу шидэх үед Элфиас Дож бөмбгийг хурдан авлаа. Хөөх энэ тоглолт ч хаалгачдаа амраахаар зэхэж байгаа бололтой шүү. Бладжер Сириус Блэкийн араас явж байсан ч Рөүс Блэк өөрийн хамаатнаа бладжерт цохиулахаас сэргийлэн мөрдөгчид рүү илгээлээ. Тэгтэл Слитериний хамгаалагч Бетта Жонс бладжерийг цохитол бөмбөг хурдалсаар Элфиас Дож руу чиглэлээ. Харин энэ заваар Анна Врайт бөмбгийг Элфиас Дожын гараас мултлан авч чаджээ. Тэр Зара руу шидсэн ч бладжер чиглэлээ өөрчлөв. Өө үгүй ээ. Бладжер Аннаг онилож байна. Баруун зүгээс Хенри Поттер орж ирээд бладжерийг Батильда руу чиглүүлэв. Юу болоод өнгөрөв өө. Гриффиндорын хамгаалагч бөмбгийг Слитериний мөрдөгчийг онуулахаас сэргийлээд өөрийн багийн хүн рүүгээ шидэж байна. Энэ хооронд Зара Бланк квоффлыг хаалга руу оруулав. Слитерин 10:00-ийн харьцаатайгаар тэргүүлж эхэллээ. Даанч Элфиас Дож квоффлыг хаалга руу шидсэн ч Слиериний хамгаалагч бариад авав. Сайн байлаа шүү бүдүүн залуу минь. Хаалгач квоффлыг Анна руу шидэв. Анна бөмбгийг барьж аваад хаалга руу шидлээ. Тиймээ, бөмбөг хаалганд орж Слитерин 20:00-ийн харьцаатайгаар тэргүүллээ. Батильда Бэгшот бөмбгийг аван хаалга руу шидтэл Анна Врайт саяны оруулсан эрчиндээ бөмбгийг шүүрч аваад эсрэг тал руу шидлээ. Хөөх, энэ охин 5 жилийн туршүзэгдэхгүй хаагуур явж байсан юм болоо. Нуль авьяас, эрч хүч энэ охиноос мэдрэгдэж байна. Бөмбөг дахиад л хаалганд орж Слитерин 30:00-ийн харьцаатайгаар тэргүүллээ. Энэ тоглолт ч Слитеринийх бололтой нь шүү. Юу, юу гэсэн бэ? Профессор оо. Айн? За үзэгчдээ алтан снитчийг Альбус Дамблдор барьснаас уг тоглолт 30:150-ийн харьцаатайгаар Гриффиндорынхоор өндөрлөлөө. Уг нь урт үргэлжилнэ гэж бодож байсан ч Гриффиндор хожлыг авлаа"

Тиймээ, Альбус снитчийг барьчихлаа шүү дээ. Хэдийгээр тэнхим минь ялагдсан ч би чадварлаг мөрдөгч гэдгээ харууллаа. Одоо Слитеринийхэн надтай хэвийн харьцах болов уу?

Баярлалаа Мерлин минь.

Анна Врайтын түүхDove le storie prendono vita. Scoprilo ora