Хар хүч

251 28 0
                                    

Ариана буцаад гэртээ ирснээс хойш таагүй мэдрэмж сэтгэл зовооно. Гэхдээ Альбустай хамт нэг өрөөнд байгаа учраас сэтгэл арай л дээрдэх шиг болж байна. Гэхдээ зүгээр ээ 3 хоног л тэсчихвэл Квиддичийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн рүү очно. Энэ удаагийн тэмцээн өмнөхүүдээс олон баг тоглож байгаа тул 6-7 хоног үргэлжлэх бололтой. Тэгээд тэмцээн дууссаны дараа энд ганцхан хоночихвол Хогвартс руугаа явна. Би Хогвартсад очихыг ямар их хүсэж байна гээч.

Нэгэн орой ус уухаар гал тогооны өрөө рүү ороход Кендра Дамблдор унтаж байлаа. Усаа уучихаад эргээд нөгөө эвгүй коридороор явах үед нэг зүйл араас дагаад байгаа мэт хачин мэдрэмж төрөв. Арагшаа харлаа, үгүй дээ юу ч алга байна. Би зүгээр Арианаг хэт их бодсоор байгаад ядарч байгаа байх. Энэ удаа чимээ илүү тод сонстов. Юу вэ, амьсгалж чадахгүй байна. Хоолой...

Би орон дээр хэвтэж байгаа юм шиг байна, эргэн тойрон цагаан зүйлс. Эмнэлэг л бололтой. Хамгийн сүүлд нэг хүнд боогдуулж байгаагаа л санаж байна. Толгой, тэгээд л ухаан алдчихсан. Нарийн гийнасан хоолой "Эмчээ, тэр сэрчихлээ" гэж хэлэв. Нэгэн цагаан халаадтай эмч саваагаа дохин надад ус уулгалаа. Би шидтэний эмнэлэгт л хэвтэж байгаа санагдав. Жирийн эмнэлэгт саваа байж болохгүй шүү дээ.Намайг босож суутал эмч намайг эргэн хэвтүүлэв. Гаднаас харин Альбус халаад нөмөрсөөр над дээр гүйж ирлээ. Тэрний толгой хэт их хөлөрснөөсөө болоод сайхан үс нь сэгсийсэн харагдана. Тэгээд миний хацрыг хэд хэд үнсээд авлаа.

"Би чамайг үхэх нь л гэж айлаа"

"Би яасан юм бэ?"

"Чамайг ухаан алдсан байхад чинь олсон, хайрт минь"

"Би хэд хоног ухаан алдсан юм бэ?"

"Ммм, 2 хоног"

"Айн, маргааш КДАШТ юм байна шүү дээ"

"Тиймээ, гэхдээ би тэр тасалбарыг өөр хүнд өгнө өө. Одоо чи амрах ёстой"

"Үгүй, үгүй Альбус. Энэ чинь 4 жилд нэг удаа болох гайхалтай мөч. Би алгасна гэж байхгүй шүү. Чи хэрвээ тэр тасалбарыг өөр хүнд өгвөл миний жинхэнэ дүрийг харах болно шүү. Альбус Персивал Вулфрик Бриан Дамблдор гуай."

"Би бүтэн нэрээрээ дуудуулах ямар дургүй гээч"

Тэгээд Альбус намайг дахин дахин үнслээ. Дараа нь Альбус сул дуугаар "Чамайг алахыг оролдсон тэр юмыг би заавал олно" гэж шийдэмгий хэлэв. Саяхны намайг үнссэн Альбус, энэ Альбус хоёр хормын дотор л өөр өөр хүмүүс болчихлоо. Тийм ээ, би ч гэсэн олмоор байна. Магадгүй Ариана, гэхдээ үгүй ээ. Тэр бяцхан охин шүү дээ. Гэрээсээ ч гарч үзээгүй бяцхан охин юу хийнэ гэж...

Анна Врайтын түүхWhere stories live. Discover now