Өөр Мэдрэмж

332 36 1
                                    

Альбус над руу инээснээ "Гайгүй биздээ" гээд гараа сунгав. Би түүн рүү гараа өгөх агшинд тог цохих мэт магадгүй түүнээс илүү мэдрэмж мэдрэгдэв. Миний дотор хачин сонин боллоо. Альбус над руу дулаахан харцаараа хараад "Яагаад Гурван Шүүрээс явсан юм бэ?" гэхэд нь миний нүүр улайгаад л явчихав.

"Заза хэлэх дургүй байвал зүгээр дээ. Би сая энүүгээр ном үзэх гэж явсан юм"

Үдээстэй байсан ам минь гэнэт нээгдэх шиг болж "Би ч гэсэн" гээд бид хоёр номын дэлгүүрийн хаалгаар орлоо. Энэ мэдрэмж яг юу юм бэ? Зөндөө олон бяцхан шувуухайнууд нисэх шиг. Зүгээр л догдлох юм. Альбус бид хоёр зөндөө олон ном үзээд Альбус "Үе үеийн шилдэг АХЛАГЧ" гэдэг ном, харин би "Ид шидийн хөнгөн аргазүй" гэх номнууд аваад Зонко руу хамт явлаа. Альбус хэдийгээр зөндөө олон юм ярьсан ч би энэ мэдрэмжнээс болоод өөрийн эрхгүй чимээгүй явна. Түүний цэнхэр нүд, шар үс ерөөсөө нүднээс гарахгүй юм шиг, түүнийг л харах хамгийн аз жаргалтай юм шиг санагдана. Зонкод ирээд бид хоёр баахан олон тоглоом харав. Би цус шиг улаан өнгөтэй шүглийг үлээтэл дэлгүүрт байсан бүх хүмүүсийн хамарнаас цус гарч, Альбус нэг сонин өнгөтэй шоколад идтэл тэр нь уулийн баас байлаа. Түргэн бичдэг үзгийг, бэх уусгадаг цаасан дээр бичих гэж оролдов. Даанч болсонгүй. Харин Альбус мэргэ төлгийн хичээлийнх шиг болор бөмбөлөг аваад хартал тэрэн дээр нь янз бүрийн чихэрнүүд харагдана. Бид хоёр хөөрөлдсөөр байтал Хогсмидийн аялал дуусах дөхжээ. Зонкогийн модон бор хаалгыг түлхтэл цас хаялаж байв. Альбус цасыг хараад амандаа ямар нэгэн зүйл шивнэсэн ч надад сонсогдсонгүй, бид хоёр Хогвартсын зүг явлаа. Хенри бид хоёртой замаасаа нийлэн, манай хоёр дүү болох Майк, Жозеф хоёр бид нарын араас дагаж над руу цас шиднэ. Гайгүй дээ энэ хоёрыг. Яаж ийж байгаад хамар дээр нь кактус ургуулахад харамсана аа гайгүй. Хогвартсын бүлээн, дулаан тийм л илч мэдрэгдэхэд бид цайзын өмнө ирснээ мэдээд цайзын хаалганы зүг гунигтайяа алхана. Хогсмидийн аялал дахиад жоохон урт байсан ч болоосой. Альбусын гүн цэнхэр нүдний өнгөнд нь сормуусан дээр нь тогтсон цас тун сайхан зохиж байлаа. Түүнээс харцаа салгаж чадахгүй нь. Салгавал л тэр мэдрэмж мэдрэгдэхээ болих юм шиг. Слитериний унтлагын өрөө ороод шууд л тэр мэдрэмжийг зүүдлэхийн төлөө хурдхан шиг орондоо оров. Тийм л гайхалтай мэдрэмж. Дулаахан, ягаахан, зөөлөн. Энэ мэдрэмжийг хэзээ ч мэдэрч байгаагүй юм шиг санагдана. Альбусын тэр инээмсэглэл, харц, хоолой. Альбусын гэх тодотголтой бүх л зүйлс энэ мэдрэмжинд харьяалагдах юм шиг. Магадгүй хайр гэдэг нь байх. Тиймээ хайр. Нүдээ аниад л түүнийг бодох үед намайг тэврэх мэт тийм л сайхан мэдрэмж бол хайр.

Маргааш өглөө нь би эрт боссон болохоор нийтийн өрөөнд үлдсэн даалгавруудаа хийв. Зохион бичлэг, судалгаа зэрэг дээр би сайн ч дадлага ажил гэхээр л дотор муухайрна. Эртний руни, Хар Урлагаас Хамгаалах, Одон Орон зэрэг ихэнхи даалгавраа хийж дууссаны дараа Хувиргал дээр л яаж ч чадахгүй болохоо мэдээд Альбусаас тусламж хүсдэг юм билүү гэж шийдлээ. Альбус, түүний нэрийг л бодох агшинд нөгөө мэдрэмж мэдрэгдэнэ. Хувиргалын номоо аваад гантиг ханыг онгойлготол нүд гялбуулам гэрэл цацрах шиг болно. Шар үс, цэнхэр нүд. Тиймээ үүдэнд Альбус зогсож байлаа.

"Би чамайг гарч ирэхгүй нь л гэж бодож байлаа"

"Хөөх, Альбус. Би бас яг чамтай уулздаг юм билүү гээд, яагаав нөгөө Хувиргал дээр"

"Тэр бололгүй яахав"

Альбус Дамблдор, Анна Врайт хоёрын түүх ингэж л эхлэсэн юм. Альбус бид хоёр Хогвартсын том шилтгээнээр хамтдаа явна. Бас өнөөх мэдрэмжтэй хамт. Би түүнд хайртай гэдгээ хэлж чадах болов уу? Тиймээ чадна, яагаад гэвэл би Анна Врайт.

Анна Врайтын түүхWhere stories live. Discover now