"Яахаараа энэ кактус бүжиглээд байгаа юм бэ?" гэсээр унтаж байгаа Сириусынхаа хөнжлийг хуу татаж байгаад асуув. Намайг кактусан хамартай болсноос хойш кактусанд үнэн голоосоо дургүй болсныг тэр мэдмээр л юм даа. Сириус нүдээ нээж чадахгүй хэсэг суугаад нэг юм фудволкоо өмсөнгөө миний ууртай царайг олж харав.
"Юун кактус?" хэмээн тэр мэдэн будилахад нь хамаг уур ч юмуу, инээд ч юмуу хүрсээр одоо танго бүжиглэж байгаа хоёр кактусыг гарт нь бариулав. Сириус ширээн дээрээс саваагаа аван кактусыг буцаан амьгүй болгочхоод "Мэдэхгүй ээ, хайрт минь" гээд хэвтээд өглөө. Би амьгүй болсон кактусаа барин Сириус тоглоом хийгээгүйг ойлгон хэн илбэдсэнийг олохыг хичээв. Кактусаа цонхны тавцан дээр тавихад Сириус нөгөө өрөөнөөс гүйхээрээ шахам гарч ирлээ.
"Яасан бэ?"
"Анна минь, өнөөдөр чинь шинэ жилийн өдөр юм байна шдээ"
"Юу билээ?" гэсээр би гадаа цасанд хучигдсан моднуудыг харчхаад нүдээ гүйлгэн 7 хоног эргүүлэхээ мартсан хуанли руу тусгав. Тэгээд 12-р сарын 24 гэдэг бичгийг харж байгаад хуудсыг нь нэг эргүүлэв. 12-р сарын 25.
Сириус "Хоёулаа 24-нд хуанлигаа эргүүлчхээд Диагон Аллей ороод гэртээ орой ирсэн шүү дээ" гэв."Тийм, тийм. Тэгээд зул сарын
баяраар хэт ядарсандаа унтсаар байгаад хуанлигаа эргүүлээгүй юм байна."Дахин нэг эргүүлэхэд 26 гарч ирэв.
"Тэгээд зул сарын баярын маргааш Хогвартс орж шинээр ирсэн профессор МакГонагаллд "Квиддич
тоглох арга" гэдэг өөрсдийнхөө бичсэн номоо өгсөн""Тэгсэн тэгсэн. Хогвартс ороод дурсамж сэргээд хоёулаа баахан алхсаар гэртээ ирээд хуанлигаа эргүүлээгүй юм байна"
Цаасны эргэх чимээ гарч 27 болов.
"27 нд мэдээж цаг агаар муу байсан тул хурхиран унтсан"
28 боллоо.
"28-нд гэрээ цэвэрлэсэн шүү дээ"
"Нээрээ тийм. Түүртэж байгаад эргүүлээгүй юм байна"
29 гэх тоо гарч ирэв.
"29-нд бас өдөржингөө нойрондоо дийлдэгдэн унтсан уу?"
"Мэдээж"
Дахин эргүүлэхэд 30 гарч ирэв.
"30 нд шинэ жилийн бэлэг цуглуулаад орой нь уульнуудын хөлөнд зүүлгээд хамаатнууд, найз нөхөд рүүгээ явуулсан"
"Тэгээд эргүүлээгүй юм байна"
Би баярлан "Тэгэхээр өнөөдөр 31 гэсэн үг. Ямар гоё вэ?" хэмээн дэвхцэв. Сириус харин надад мэнд хүргээд нэг үнссэнээ "Яагаад шидтэнүүд бид өөрөө эргэлддэг хуанли зохиогоогүй юм бол?" гээд бодолхийлэв. Би Сириуст цай аягалж өгөөд "Наадахнаас чинь илүү хэн кактусыг илбэдсэн бэ?" гэдэгт хамаг анхаарлаа төвлөрүүлье. Сириус бид хоёр хуримынхаа дараахан энэ ой модны дунд байшин худалдан авсан юм. Бид хоёр хоёул хөл хөдөлгөөнөөс хол байхыг хүсдэг. Энэ нь ч амар байдаг юм. Хэрэг болвол шилжээд л эсвэл мааглуудын явдаг хэрэгсэл болох машинаар Диагон аллей, Хогвартс, аав ээжийнх, Гринготтс руу явчихна.
Бид хоёр баярын өдөр болохоор хүнсний юм цуглуулахаар маагл дэлгүүр лүү явахаар болов. Өнөөдөр машинаар явах тийм тааламжтай биш юм шиг байсан тул зүгээр шилжчихэв. Тахианы мах, чихэр, хүнсний ногоо, жимс авчхаад буцах замаараа шидтэний дэлгүүрээс хулууны шүүс, цөцгийтэй шар айраг зэргийг авлаа. Бид хоёр гадаа сайхан байсан болохоор ойн хаяанд газардаж дээшээ гэр лүүгээ алхав.
YOU ARE READING
Анна Врайтын түүх
FanfictionАнна Врайт бол Хогвартс Ид Шид, Увидастны сургуулийн Слизерин тэнхимийн сурагч. Гэвч түүний явсан газар бүр бүтэлгүйтээд байдаг учир Аннад нэг ч найз байсангүй. Түлдэг шингэн асгасан Альбус Дамблдортой таарах хүртлээ. Анна Альбусд сайн болчихсон хэр...