11-р сар гарахад Квиддичийн эхний тэмцээн Слитерин, Равенклав хоёрын дунд өрнөөд манайхан бүр илт давуу байдлаар хожсон юм. Харин би 12-р сард шилжих шалгалт өгөх болохоор номын сангаас сүүлийн 3 хоног гарсангүй. Альбус бид хоёр бараг юм ярихаа больсон. Хувиргал дээр ядаж байхад профессор намайг Альбусаас салгаад суулгачихсан. Альбус харин улам л бүрэг болсоор.
Шилжих шалгалтыг 6-р дамжааныхаа төгсгөлд хоёр ихэр ~~Амтат ван~~г дэлбэлснээс болж тэр хоёрыг дахиж сахиллагагүйтуулахгүйн тулд хамт 2 сар амьдарснаар бэлдэж чадаагүй. Харин Шела бүр хамгийн дээд оноог авсан болохоор өнөөдөр ирж надад туслана гэсэн. Шилжих, шилжих, ид шидийн дээд түвшин. Өөрийгөө агаартай нэгэн бүхэл болгож, агаарын уураар дамжин хүрэх газартаа цаг алдалгүй очно. Хэрэв шилжих шалгалтыг өгчихвөл ид шидийг бүрэн эзэмшинэ гэсэн үг. Тэгэхээр сургуулиа төгсөн ямар ч ажил хийхэд асуудалгүй, бас мааглуудаас илүү их мэдлэг, чадвартай болно. Ид шид ийм л гайхамшигтай шүү дээ.
Шилжих шалгалтаа уншаад сууж байтал, үдээс өмнөхөн Шела хүрч ирлээ. Тэр хар юбка өмсөн, нимгэхэн ягаан цамц углажээ. Түүний Энэтхэг гаралтай царайнд нь хувцас нь үнэхээр сайн зохисон байлаа.
"Сайн уу?" хэмээн инээмсэглэн ирэхээр нь би хариу мэндэлж шалгалтаа бэлдэж эхэллээ. Харин удалгүй Хенри ирснээр бид гурав нэг ширээг эзэгнэн тэр хоёр зөвхөн намайг шалгалтанд бэлдүүлэх, харин миний бодолд Альбустай хамт өнгөрөөж байсан дурсамжууд л эргэлдэнэ. Тэгэхээр бид албан ёсоор салаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй, мэдээж 7 хоногт 1 удаа үнсэх хэмжээний хайр дурлал бидэнд байгаа. Арай ч бүх юм муу болчхоогүй байна шүү дээ.
Би номоо эргүүлж суусаар гэнэт нэгэн хуудас дээр хараа минь тогтлоо. Жаргаж буй нар шиг бор хуудсан дээр бичсэн тэр үг "РАКЛ".
"Чи Ракл юм уу?"
"Үгүй дээ, Анна ракл байх боломжгүй. Раклуудын арьс хав хатуу байдаг, тэгтэл Анна маань зөөлхөн арьстай шүү дээ"
Гринделвалд энэ үгийг хэлсэн санагдах юм.
"Ракл"
Лууг удирддаг бүлэг хүмүүс.
Шидтэнүүд үүсэхэд хамт үүссэн нэгэн төрөл. Лусын хүмүүс, центауртай адилтгаж болох ч биеийнх нь тал хэсэг өөр биш. Харин хэрэгтэй үед галаар тургиж чадна.
Хүч болон Чадварууд:
Лууг удирдах, галаар тургих, раклуудын хамгийн дээд төрөл нь луу болж хувирч чадна.
Үүний араас хуудасны тал хэсгийг урсан байлаа, тэгээд Ракл хүмүүсийн нэрнүүд хүртэл 3 хуудас бүтнээр урагдсан байв.
Мэдэгдэж буй Ракл гэр бүл:
Алабама
Бэйкер
Балогс
Цек
Янол
Хельсинг
Хорал
Смит
Холл
Келли
Келли гэсэн овог нүдэнд тороход өөртөө ч итгэсэнгүй. Аавтай гэрлэхээс өмнө ээжийн овог Келли байсан шүү дээ. За юу гэждээ Анна, Келли гэдэг нэртэй олон мянган шидтэн бий. Битгий санаа зов.
Харин тэр хуудсын ард бүх гэр бүлийн ургийн мод байсан юм. Хамгийн сүүлд 1850 оны үеэр шинэчлэгдсэн. Би Келлигийн гэр бүлийн ургийн модыг хартал хамгийн доор нь бэх нь урссан ч ээжийн минь нэр байсан юм.
СКАРЛЕТТ КЕЛЛИ
Харин ээжийн нэрний ард Ракл гэх үг бичигдээгүй байв. Зөвхөн хэд хэдэн Келлигийн гэр бүлийн хүмүүсийн ард Ракл гэдэг үг байсан юм. Тэгэхээр би раклын цустай юм байна шүү дээ. Толгойд минь хэт их асуулт эргэлдэн Шела, Хенри хоёрыг байдаг хурдаараа орхин номын сангаас гүйхээрээ гарч Хогвартсын гантиг шалан дээгүүр Альбусыг хайна. Альбус, Альбус чи хаана байна аа. Би яахаа мэдэхгүй байна. Магадгүй Ракл гэдэг сайн зүйл байж болох юм. Энэ үед чи надад туслах ёстой Альбус. Хогвартсын бүх тасалгаагаар би түүнийг хайлаа. Одон орон, мэргэ төлөг, уусмал, шившлэг, Их Танхим, Гриффиндорын нийтийн өрөө.
Гэхдээ Альбусыг олж чадсангүй. Доошоо буун Слитериний нийтийн өрөөнд орж лаатай өрөөнд дотор муухайрч эхлэхээс өмнө орон дээрээ очин эвтээд өглөө. Маргааш хэвийн л өдөр байгаасай.
~~~
Юу??? Байж боломгүй юм.
Магадгүй энэ миний сонссон хамгийн гунигтай мэдээ байж магадгүй, Хогвартсын царсан модон хаалган дээр наасан нэг цааснаас энэ зүйл эхлэсэн юм.
ХӨӨГДСӨН
Гриффиндор тэнхмийн төгсөх дамжааны сурагч Альбус Персивал Вулфрик Бриан Дамблдор.
"Хогвартс Ид Шид, Илбэчний Сургууль"-аас оргон, бидний захианд хариу илгээгээгүй, мөн "Шидтэний Ертөнцийн" хуулийг мөрдөн дагаагүй, энгийн маагл гэр бүлийг хамтрагч Геллерт Гринделвалдын хамт бүлэглэн алсан тул гэмт хэрэгтэн, өөрийн оршин суурьших байрандаа байгаагүй учраас хөөхөөр шийдэв.
Түүнийг олж харсан даруйд Шидтэний Яаманд мэдээллэхийг хүсэж байна. Үгүй бол та ч гэсэн түүний хамтрагч болж болно шүү.
Захиргааг гаргасан: Европын Шидтэний Яамны Сайд
YOU ARE READING
Анна Врайтын түүх
FanfictionАнна Врайт бол Хогвартс Ид Шид, Увидастны сургуулийн Слизерин тэнхимийн сурагч. Гэвч түүний явсан газар бүр бүтэлгүйтээд байдаг учир Аннад нэг ч найз байсангүй. Түлдэг шингэн асгасан Альбус Дамблдортой таарах хүртлээ. Анна Альбусд сайн болчихсон хэр...