<1>

2.2K 125 1
                                    



     - Сэрээрэй, Жонгүгаа! Хичээлдээ явах цаг чинь болчихлоо! гэх эгчийнх нь хашгирах дуу өрөөнийх нь ханыг нэвтлэн тодоос тодоор сонстоход Жонгүг үүнийг нь огт ойшоолгүй тийршаасаар нүүрээ дэрэндээ улам л шигтгэх аж.

  Ийн үргэлжлүүлэн нойрсохыг хичээх түүнд удалгүй хаалга онгойх дуу болоод ойртох тусмаа тодрох хөлийн чимээ сонсогдож, хормын дараа бие болоод толгойг нь бүхэлд нь нөмрөө хөнжил хуу татагдан сөхөгдөв.

    - Нүүна, намайг зүгээр унтуул лдаа!

     - Больж үз! Цаг хэд болж байгааг мэдэж байна уу? Чи хоцрох нь.

   Нойрондоо дийлдэн босохгүй гэж зөрүүдлэн баашлахдаа нүдээ тас аниж хөмсөг зангидан ярвайх тэрэнд эгч болох Тэкү нь ширүүхэн боловч эвлэгхэнээр шаардлага тавьж орных нь дэргэд ташаагаа тулан зогсох аж.

   - Тэгээд хоцорно л биздээ? Надад хамаагүй, угаасаа сургуульд явах хүсэл алга гэж хэлээд байхад.

   Хэдий Жонгүг доош харан хэвтэж нүүрээ дэрэндээ наасан чигтээ ярих авч түүний гаргах бөглүүхэн авианууд эгчид нь ядах юмгүй ойлгогдоно.

   - За яахав, чамд таван минут өгье. Тэр хооронд гарч ирэхгүй бол ус цацчихна гэж мэдээрэй!

   Тэкү мөн л бяцхан заналхийлэл өдөөчихөөд түүнийг өрөөнд нь үлдээн хаалгаар гараад хийж байсан зүйлээ үргэлжлүүлж өглөөний цайгаа бэлтгэв.

   Тэр зуур нь Жонгүг гараа дээш сунгаж ширээн дээр буй утсаа тэмтрэн шүүрч аваад тасралтгүй дугарч эхлэх сэрүүлгийг нь унтраалаа.

   Эгч нь хэлсэн зүйлээ биелүүлж чадах нэгэн гэдгийг нь хамгаас илүүтэй мэдэх тэрээр аргагүйн эрхэнд эвшээн суниасаар өндийн сууж, хагас нээлттэй нүдээрээ эргэн тойрноо гүйлгэн харна.

    - Энэ өглөөг үзэн ядаж байна. Хараал идэг, яагаад заавал би ингэж зовох ёстой юм?

   Өөртэйгөө ийн ярилцаж бухимдах Жонгүг энэ өглөөг бусад өдрүүдийнхтэй адилаар хар бараан бодол тээгээстэй эхлүүлэх ч үүнийгээ юман чинээ үл тооно.

   Нимгэн хар пудволкныхоо доогуур гараа шургуулж нуруугаа маажлангаа амаа томоос томоор ангайлгаж ахин дахин эвшээлгэсээр тэр галын өрөө лүү яван оров.

   Халуун амттаны таатайхан үнэр түүний өлсгөлөн ходоодыг сэргээж, сэтгэлийг нь ихээр татахад тэр шууд л том том алхалсаар ширээний дэргэд ирж дээр нь буй тавган дээрх хачиртай талхнуудаас авахаар зэхлээ.

- NOONA - || JJK [END]Donde viven las historias. Descúbrelo ahora