"Чамд дахиад зурвас ирсэн юм уу?" гэж Эваг асуухад би толгой дохилоо.Эва "Чи энэ талаараа аав, ээждээ эсвэл ах, дүү хоёртоо хэлэхгүй гэдэгтээ итгэлтэй байна уу? Энэ ямар хайрын захиа биш дээ. Зүгээр чамд дурласан нялуун нэг балай залуу байгаа."
Би санаа алдан "Тэд нарт хэлвэл юу болохыг мэдэж байнаа. Тэднийг намайг хамгаалаасай гэж хүсэхгүй байна бас эрх чөлөөгөө алдана." хэмээн өнөөдрийн ирсэн зурвас руу харсаар хэллээ.
Чамайг Минутай ярихад би дургүй. Хардаж байна. Тэр чамайг эргүүлэх гэж оролдоод байгааг нь харахгүй байна уу? Чи түүний тэнэг ярианд инээсэн чин сэтгэлээсээ. Охин минь чи муу охин болоод байна шүү.
Анх зурвас аваад айдаг байсан. Гэвч иймэрхүү зурвас ирдэг болоод хэдийн 3 сар өнгөрч. Зурвас бүрт хэн ямар хүн илгээсэн гэх сэжигтэй зүйл байдаггүй.
Хэн нэгэн намайг дөнгөх гэж, айлгах гэж ингэдэг гэж би боддог. Гэхдээ энэ байдал нь зогсохгүй үргэлжлээд байх юм. Энэ хүн надаас болоод солиорсон бололтой. Гэвч би айхгүй байна харин ядаргаатай байна.
Аав олон хүний аминд хүрч байсан. Тиймээс энэ мэтийн зүйл надад нэг их нөлөөлөхгүй.
Гэхдээ аав маань ээжийн төлөө хүн алахаа больсон юм.
Миний ах Ханыл, дүү Жинү харин ээж Ина.
Хэрэв тэдэнд энэ зурвасуудын талаар хэлвэл намайг яахыг ч мэдэхгүй байна. Намайг хамгаалах гэх нэрийдлээс болж би тэдэнгүй бол хаашаа ч ганцаараа явж чадахгүй болно байх л даа. Ийм зүйлийг үнэхээр хүсэхгүй байна. Өөрийн эрх чөлөөтэй баймаар байна.
Эва "Зурвас явуулаад байгаа наадах чинь хэн байж болох талаар таамаглаж байгаа хүн байхгүй юу?"
Толгой сэгсрэн "Энэ залуу царайгаа хэзээ нэгэн цагт харуулах болно." Тэр үүрд нуугдаж чадахгүй.
Сургуулийн хонх дуугарч бид хоёр юмнуудаа цэгцлэн цүнхэлнэ. Харих цаг боллоо. Ашгүй гэж.
Ангиас гарцгаан Эваг ариун цэврийн өрөө орох хойгуур би шүүгээн дээрээ ирэн нээвэл дахин нэг зурвас. Санаа алдана.
Юу намайг чамд хайртай болгодог гээч чиний инээмсэглэл.
Нүдээ эргэлдүүлнэ. Энэ ёстой нялуун бас романтикдуу амьтан байхаа. Энэ танихгүй нэгэн сургуулийн цэвэрлэгч эсвэл бүдүүн, халзан манаач хэн ч байж болно. Аахх мэдэхгүй юмаа.
Тиймэрхүү хүн байвал гэж бодохоос сэжиг хүрчихлээ. Үгүй л гэж найдъя.
Хэн болохыг нь мэдсэн хойноо би түүнийг таалах уу? таалахгүй юу? аа бүү мэд.
YOU ARE READING
(Дууссан) BTS |Jung Hoseok| Сэтгэцийн өвчтэй залуу 2
Mystery / ThrillerХаныл "Чи үргэлж ингээд байж болохгүй." Хусог хариу хэлэх гэж байснаа намайг өөрсдийг нь харж байсныг мэдээд над руу жуумалзав. "Ханыл дүү чинь биднийг хараад байна." Гэхэд би нүдээ эргэлдүүллээ. "Сохён дээшээ гар, би энэ новштой ярилцмаар байна."...