Минуг кофе шопод хүлээсээр сууна. Цагийн өмнө захиалсан кофе маань ч хөрчхөж. Хүлээсээр залхаж эхэлж байх чинь.
Энд уулзъя гэж тохирчхоод өөрөө ирэхгүй байх юм. Гайхалтай 🙄
Сэтгэл гонсойж байна. Юмнуудаа аван тэндээс гаран гэр лүүгээ явахаар шийдлээ.
Гэртээ иртэл Ханыл гэрт байж байгааг хараад гайхна. Найзындаа байгаа гэж бодож байлаа. Тэр зочны өрөөнд буйдан дээр суун телевиз үзэж байлаа.
Намайг ирснийг анзаараад "Сайн уу? Дүү минь." гэхэд би "Сайн."
Түүний хажууд ирж суун "Чамайг найзындаа байгаа гэж бодож байлаа."
Ханыл "Тэгнээ гэхдээ Хусог хийх ажил байна гэсэн. Юу гэдгийг мэдэхгүй. Гэрийнх нь түлхүүр надад байхгүй. Бас миний мотоциклийг аваад явсан болохоор таксидаад энд хүрээд ирсэн юм. Ажлаа дуусгаад намайг ирж авах байх."
Би зүгээр толгой дохилоо. Ханыл одоо
20-той. Бас тэр Хусог гэдэг найзындаа амьдарч байгаа.Үүнд нь аав, ээж дургүйцдэггүй. Учир нь Ханыл хэдийн өөрийгөө аваад явчхаар хангалттай том болсон. Нээрэн бодоод байсан хамт байдаг найзтай нь огт ярьж байгаагүй юм байна.
Ханыл тэр найзыгаа хааяа гэрт авчирдаг тэгэхэд нь л хэд хэдэн удаа харж байснаас тулж юм ярьж байгаагүй.
"Аан зааз." би босон уух юм авахаар гал тогоо руу явлаа.
"Ямар новш нь вэ андаа!"
Гэх Ханыл-н дууг сонслоо. Би хурдхан зочны өрөөнд очтол тэр үүдэнд хэн нэгэнтэй ярьж байв.
Гэнэт үүдэнд Хусог байхыг харлаа. Түүний уруулаас цус гоожиж байна. Өөрийн эрхгүй түүн рүү харна. Тэр зодоон хийсэн бололтой гэж бодлоо.
"Тайвшир би зүгээр. Сүртэй зүйл биш." гэж Хусог Ханыл-д хэлэв.
Харин Ханыл санаа алдсанаа "Чи үргэлж ингээд байж болохгүй."
Хусог хариу хэлэх гэж байснаа намайг өөрсдийг нь харж байсныг мэдээд над руу жуумалзав.
"Ханыл дүү чинь биднийг хараад байна."
Гэхэд би нүдээ эргэлдүүллээ.
"Сохён дээшээ гар, бид ярилцах хэрэгтэй байна." хэмээн Ханыл хэлэв.
Хусок "Ааааа...дүүг чинь Сохён гэдэг байх нь ээ. Нэрийг нь огт мэддэггүй байсан юм. Тэр ч гэсэн Грийн Ахлах сургуульд сурдаг уу?"
"Тэрнийг битгий хохирогчдынхоо нэг болгох гээд бай. Тэр бол миний дүү." гэж Ханыл уурлана.
Би хурдхан дээд давхар луу гаран өрөөндөө орж ирээд хаалгаа түгжлээ.
YOU ARE READING
(Дууссан) BTS |Jung Hoseok| Сэтгэцийн өвчтэй залуу 2
Gizem / GerilimХаныл "Чи үргэлж ингээд байж болохгүй." Хусог хариу хэлэх гэж байснаа намайг өөрсдийг нь харж байсныг мэдээд над руу жуумалзав. "Ханыл дүү чинь биднийг хараад байна." Гэхэд би нүдээ эргэлдүүллээ. "Сохён дээшээ гар, би энэ новштой ярилцмаар байна."...