Хорин нэгдүгээр хэсэг

1.6K 163 4
                                    

Чи удахгүй минийх болно Сохёнаа. Зүгээр л хүлээ.......намайг жаахан хүлээчих. Чи намайг галзууруулах нь!

Энэ бол өчигдөр надад ирсэн захиа. Хусогийг мэдэхээс нь өмнө далд хийх гэж байсан ч тэр хэдийн мэдчихээд юу гэсэн байсныг уншчихсан.

Хусог угаалгын өрөөнд байх бол би ширээн дээрх энэ захиаг харна. Түүнийг хэн болохыг Хусог хэдийнээ мэдсэн бол уу үгүй бол уу?

Ийн бодсоор сургууль руу хүргэж өгөх Хусогийг хүлээнэ. Тэр сайхан ааштай байгаа тиймээс муу зүйл болохгүй гэж найдаж байна. Түүний гал ус мэт хоёр өөр төрх, араншинг тааруулж харьцах хэрэгтэй.

Өнөөдөр баасан гараг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл маргааш би Вернонтой уулзана. Надад түүнээс асуух олон зүйлс байна.

Түүнийг надад бүх үнэнийг хэлнэ гэж найдъя.

"Гүнжээ явцгаая." гэж Хусогийг хэлэхэд би инээмсэглэлээ.

Тэр жолоогоо барьсаар "Өнөөдөр чамайг анги руу чинь хүргэж өгч чадахгүй нь. Шалгалттай уучлаарай."

"Зүгээр ээ Хусог би зүгээр." гэхэд тэр гарыг минь атгаад уруулдаа наан үнэслээ.

Хусог намайг сургуулийн урд буулгачхаад явлаа. Би дотогш орон шүүгээгээ нээвэл ээлжит зурвас өөдөөс угтах нь тэр.

Чи бол минийх. Чиний тэр новштой хамт байх чинь намайг цухалдуулж байна шүү. Намайг хүлээж л байгаарай.

Санаа алдана. Энэ залуу үнэхээр галзуу. Удахгүй хэн болохыг нь мэднэ гэж найдсаар. Гэнэтхэн ар талаас хэн нэгэн
"Чамайг энд харах ямар таатай юм бэ" тэр хоолой.......

Би эргэж харан "Юу хүссэн юм Эва?" гээд нүдээ эргэлдүүллээ. Надад үнэхээр түүнтэй маргалдах хүсэл алга.

Эва "Өөр нэгэн захиа юу? Аахх би таах уу......тэр тухай Хусог мэдээгүй байгаа тийм үү? Бяцхан найз охин нь өөрөөс нь ямар нэг зүйл нууж байгааг мэдээд тэр маш их уурлах байх даа." гэхэд нь би зэвүүнээр инээх аядав.

"Чи юу ч мэдэхгүй байна. Наа чинь чиний л таамаглал байх. Өөрийгөө битгий эвгүй байдалд оруул л даа Эва. Энэ захиануудын тухай......бас чиний тухай ааххх тэр мэдэж байгаа. Чиний өчигдрийн надад хэлсэн тэр бүх новшийн зүйлүүдийг......Хусог мэднэ." гэж хэлэхэд гайхсандаа Эвагийн нүд томорч царай нь барайв.

Эва бухимдсаар "Чи бол өлөгчин энийгээ мэдэх үү? Бас бидний дунд юу болсныг чи мэдэхгүй. Худлаа хэлсэн хүн нь Хусог байх."

"Өө хонгор минь би чамаас илүү түүнд итгэх нь ойлгомжтой." гээд би түүнийг орхин явлаа.

(Дууссан) BTS |Jung Hoseok| Сэтгэцийн өвчтэй залуу 2Where stories live. Discover now