Энэ харанхуй газар хэр удаан байгаагаа ч мэдэхгүй нь. Цөхөрч туйлдаа хүрч байна.
Тэд идэх ямар нэгэн зүйл огт өгөөгүй ус л уулгасан. Бие сульдаж ухаан санаа үе үе балартна.
Тэд арай ч намайг бас үхүүлэхгүй гэсэндээ ус өгсөн биз. Эсвэл Босс нь........Дэхён намайг алах бодолгүй байгаа бололтой.
Заримдаа Ханбин над дээр орж ирэх ч тэр үг дуугардаггүй. Зүгээр л хэсэг харж байснаа яваад өгдөг. Энэ хүмүүс бүгдээрээ өвчтэй амьтад.
Гэнэт хэн нэгэн эл харанхуй өрөөнд орж ирэх нь тэр.
Түүнийг арай хийн сүүмийн харах нүдэндээ итгэж чадсангүй. Хууртагдсан мэдрэмж төрч байна.
"Чи энд яах гэж ирсэн юм Вернон?"
"Намайг худал хэлсэн гэж бодож байгааг чинь мэднэ гэхдээ түр хүлээчих. Тэд чамайг аврахаар удахгүй ирнэ." гэж хэлээд гараад явчхав.
Эцэст нь Дэхён дахин над дээр хүрч ирлээ. Түүнийг нааш харахад л дотор муухай оргино.
"Сайн уу? хайрт охин минь. Зүгээр биз дээ?" гээд хацар илэв.
Би толгойгоо хажуу тийш болгон уурласаар "Надад битгий хүр" гэхэд тэр үснээс зулгаан өөр лүүгээ харууллаа.
"Надтай ийм байдлаар харьцах хэрэггүй хонгор минь. Энэ чинь надад таалагдахгүй байна."
"Надад хамаагүй!" гээд түүнийг алгадчихлаа. Харин дараа нь удалгүй хацар халуу оргин хорсоно тэр намайг эргүүлэн алгадсан юм. Хамраас цус гарч байлаа.
"Бид удахгүй хамтдаа байх болно чи л эсэргүүцээд байгаа болохоос биш." гэснээ Дэхён гэдэс рүү өшиглөлөө.
Дараа нь дахин намайг алгадна. Хэдийн тэнхэлгүй болсон би зодуулсаар байвал удалгүй амьсгал хураах нь байна. Энэ новштой тэмцэлдэх хүч надад байсангүй. Сая нэг тэднийг надад яагаад идэх зүйл өгөхгүй байсныг ухаарлаа.
Тэгээд тэр хутга аван гарыг минь уртаар зүслээ. Өмнө Хусогийг зүсэж байсан яг тэр газар. Аймшигтай их өвдөж байна.
Гэнэт Дэхён хутгаа доош гуя руу чиглүүлснээ зүсэж эхлэхэд би өвдөлтдөө чангаар уйлан орилов.
Цусандаа хутгалдан үхэхээс наагуур байх сул дорой би. Яг одоо аймшигтай болсноо л мэдэж байна. Хамраас цус гарч....... гэдэс өвдөж.......гар.....гуя......бас зүрх өвдөж байна...
Тэгээд тэр намайг хагас үхдэлийн байдалтай орхин явлаа. Дээд зовхи аажмаар хүндрэн удахгүй ухаан алдаж унах гэж буйгаа л гагцхүү мэдэж байна.
Хусог чи хаана байна? Ханыл, Жинү хаана-"
YOU ARE READING
(Дууссан) BTS |Jung Hoseok| Сэтгэцийн өвчтэй залуу 2
Mystère / ThrillerХаныл "Чи үргэлж ингээд байж болохгүй." Хусог хариу хэлэх гэж байснаа намайг өөрсдийг нь харж байсныг мэдээд над руу жуумалзав. "Ханыл дүү чинь биднийг хараад байна." Гэхэд би нүдээ эргэлдүүллээ. "Сохён дээшээ гар, би энэ новштой ярилцмаар байна."...