Наймдугаар хэсэг

1.8K 182 2
                                    

Ханыл, Хусог бид 3 үдэшлэг болж буй байшинд хүрээд ирлээ. Гадаа нь ирэхэд л чанга хөгжмийн чимээ ойр хавийг чимээтэй болгож байсан.

Бид нэг газар олж суутал "Хаашаа ч битгий яваарай. Согтуу залуус чамайг яаж ч магадгүй." гэж Хусог чихэнд хэллээ.

"Тэгээд намайг зүгээр суулгаад хүмүүсийг харуулах гэж энэ үдэшлэгт авчирсан хэрэг үү?" гээд би нүдээ эргэлдүүлэв.

Үнэнийг хэлэхэд Хусог надад санаа тавьж байгаа нь таалагдаж байна. Магадгүй түүнийг би харж явдаг бололтой гэхдээ надад дурлалцаад байх хэн нэгэн хэрэггүй. Тэр бол ахын минь сайн найз. Биднийг тийм харилцаатай болвол Ханыл ч дургүйцна гэж бодож байна.

Хусог "За яахав өөрийнхөөрөө бай даа. Би нэг тийшээ явах хэрэгтэй байна." гээд ганцааранг минь үлдээв. Холлл......тэр явчхлаа бас Ханыл-г хаашаа явсныг ч мэдэх юм алга...

Би бүжгийн талбай руу очин бүжиглэж эхэллээ. Тийм ээ бүжиглэх үнэхээр дуртай.

"Сохён!" гэж хэн нэгэн дуудахад би бүжиглэхээ болин тэр хүн рүү харвал Ханбин....Эвагийн ах.

"Өө сайн уу? Ханбин уулзаагүй уджээ."гээд би түүн рүү инээлээ.

Эва, Ханбин бид 3 хоорондоо их дотно гэхдээ Ханбин коллежид орсны дараа бид ховорхон уулздаг болсон.

Ханбин "Тийм ээ.....энд юу хийж байгаа юм? энэ чинь коллежийн үдэшлэг..."

"Тийм л дээ....Ханыл-аас намайг цуг аваад яваач гэж гуйсан юм аа. Ийм үдэшлэгт ирэхийг их хүсч байлаа." гэхэд тэр инээв.

Түүнийг "Сохён....хэзээ ч өөрчлөгдөхгүй юмаа." хэмээхэд би бас инээлээ.

"Эва яаж байна? Ханиадтай байгаа гэсэн?" гэж асуухад Ханбин "Ммм...одоо дээрдэж байгаа. Явж юм ууцгаая." гээд бэлхүүсээр минь тэврэв.

Түүнийг ах шигээ санадаг учраас үүнд нь нэг их зүйл бодсонгүй.

Гэнэтхэн нэг хүн гараас минь татан намайг Ханбинаас холдууллаа.

Хусог "Хол бай Хан. Тэр минийх."

Ханбин зүгээр л жуумалзан инээн "Хусог....энд уулзсандаа таатай байна." Би тэдэн лүү будилсаар харна.

"Би ч гэсэн ингэж хэлэхийг хүсч байна гэхдээ түүнд битгий төвөг бол."

"Тэрэнд төвөг болох гэнээ? Би түүнд төвөг удаагүй байна. Тэр миний найз. Бид удаан хугацааны туршид нэгнээ мэддэг. Тийм биз дээ Сохённи?" гэж Ханбин надаас асуух нь тэр.

Би хөмсгөө үл ялиг зангидан "Тийм ээ Хусог.....яагаад хэтрүүлж бодоод байгаа юм?"

Харин Хусог над руу ширтэж байснаа гарах хаалга руу чирч эхэллээ.

Сая л түүнийг.......намайг өөрийнх нь гэснийг ойлголоо..

(Дууссан) BTS |Jung Hoseok| Сэтгэцийн өвчтэй залуу 2Where stories live. Discover now