Дөрөвдүгээр хэсэг

2K 192 5
                                    

Дэндүү их айснаас болоод бие хөшин амнаас авиа ч гарахгүй байлаа.

Уламжлал ёсоор нөгөө зурвас шүүгээнд байх бөгөөд уншиж үзтэл..

Уулзъя гэж хэлчхээд өчигдөр Мину яагаад очоогүй юм болоо. Магадгүй тэр надтай цуг байсан болохоор юм болов уу. Эсвэл чамайг надтай биш өөр залуутай уулзана гэхэд би уурласан болохоор юм болов уу? Хэрэв тэр залууд ямар нэг зүйл тохиолдсон бол чиний буруугаас болсон шүү.

Энэ залуу Минуг хулгайлсан эсвэл арай алчихсан юм биш байгаа?

Муу бодлоосоо салахаар толгойгоо сэгсэрлээ. Энэ хүн чухам хэн юм бэ? Мину өнөөдөр сургууль дээр харагдахгүй байна.

Яг одоо бол уйлмаар санагдаж байна.

"Хөөе Сохён ах чинь ирлээ." гэж Эва хэлэв.

Би толгой дохин өөрийгөө хүчилж инээлээ.

Эва "Өөр зурвас авсан юм уу?" энэ удаа зурвасын талаар тэрэнд хэлж чадахгүй нь. Эва, гэрийнхэн, цагдаа гээд хэнд ч хэлээд хэрэггүй.

Өөрийгөө хэн болохыг нуун элдэв учир битүүлэг зурвас явуулдаг хүний тухай хэнд ч хэлэхгүй байгаа би магадгүй тэнэг амьтан байх. Гэхдээ тэр надад ямар нэг муу зүйл хийгээгүй. Бас жинхэнээсээ эсвэл тоглоод байгааг нь ч мэдэхгүй байна.

"Үгүй ээ зурвас аваагүй." гэж би худлаа хэллээ. "Нээрээ" ярианы сэдэв өөрчлөн "Чи Минуг харсан уу?"

Эва жуумалзан "Яасан? Тэрнийг санаа юу? Гэхдээ үнэндээ тэрийг мэдэхгүй ээ. Минугийн найз түүнийг өвдсөн гэсэн."

Тайвширч байна. Тэр зүгээр л өвдсөн байж.

"Заза би гэртээ харилаа. Ах хүлээгээд боож үхэх гэж байгаа биз."

Машинд нь суутал Хусог бас байхыг харлаа гэвч тэр унтаж байна.

"Тэрнийг битгий тоо." гэж Ханыл ууртайгаар хэлэв. Яагаад дандаа Ханыл Хусогт уурлаад байгаа юм шиг байдаг юм бол гэж гайхах боллоо.

**********

"Юууу?"

"Тайвшир аа. Юун сүртэй хүлээж авдаг юм." гэж Ханыл хэлэв.

Би гүнзгий амьсгаа аван "Энэ хүнтэй яаж зүгээр найзлаад байдгийг чинь үнэхээр ойлгохгүй юм. Би чинь эмэгтэй найз чинь яачих ч юм билээ." би хоёр гараараа цээжээ дарлаа.

"Хусог тийм сайн залуу биш ч миний сайн найз хэвээрээ байна. Аан гэж бай тэр яах ч үгүй. Хусог өөрийнхөө л хэрэгт анхаарна чамд төвөг удахгүй гэдэгт итгэлтэй байна."

"За за." миний мэддэг Хусог биш л байх шиг. Гэхдээ өмнө хэлж байсанчлан би түүнийг ахынхаа найз гэдгээр зөвхөн мэднэ. Бид нэг ч удаа хоорондоо үг дуугарч байгаагүй. Харин Ханыл-н түүнийг сайн залуу биш гэсэн нь санаа зовоож эхэлж байна. Гэхдээ магадгүй тэр миний бодоод байгаа шиг тийм ч муу хүн биш байх тийм үү?

Аав, ээж байхгүй учраас хэсэг Хусог бидэнтэй цуг байх болсон тухай Ханыл сая хэлсэн. Яагаад гэдгийг үнэндээ мэдэхгүй юм. Уг нь Хусог өөрийн гэсэн байртай.

Энэ тухай Жинү сонсоод "Надад Хусог хён таалагддаг. Тэр надад сайн ханддаг."

Би наана нь зүгээр нүдээ эргэлдүүлнэ. Би энд ганцаараа эмэгтэй. Ёстой гайхалтай 🙄

(Дууссан) BTS |Jung Hoseok| Сэтгэцийн өвчтэй залуу 2Where stories live. Discover now