Хорин тавдугаар хэсэг

1.6K 166 9
                                    

@Yunkigaya_fic
@AnuYjinBatbold 
💞хүргээд бсым гялс update хийчихье😂

Нүдээ нээн сэртэл толгой эргэн өвдөнө. Ийм зүйл надад хоёр дах удаагаа тохиолдлоо.

Юу болсныг тод санаж байна. Вернон намайг өгөөшөө болгоно гэснийг ойлгохгүй хэвээр.

Харин би маш харанхуй газар байгаагаа анзаарлаа......бас шалан дээр байх бөгөөд хоёр гарыг минь хүлчхэж.

Босож суухыг хичээнэ, толгой эргэсээр.
Би хаана байнаа? Хэн намайг энд авчрав?

"Миний охин хэдийн сэрчихсэн үү?" гэх хэн нэгний дууг сонсоод хөшиж орхилоо.

Дэхён

Түүн рүү харсаар, тэр сайхан залуу боловч өвчтэй амьтан гэдгийг үгүйсгэх аргагүй!

Би ширүүнээр "Чи юу хүсээд байгаа юм?" гэхэд Дэхён өмнө минь хүрч ирэн суув.

"Чамайг хүсч байна хонгор минь зөвхөн чамайг. Чамд тэдгээр зурвасыг би явуулсан. Удахгүй чи минийх болно гэж би хэлсэн биз дээ? Тиймээс одоо бол......чи минийх болно." гэж чихэнд шивнээд хацар дээр үнэсэв. Үнэхээр жигшмээр заваан санагдаж байна.

"Надад битгий хүр." гэсээр би түүнээс холдохыг хичээнэ.

Тэр инээмсэглэснээ толгойг минь илнэ.

"
Дэхён "Надад хийх ажил байна хонгор минь. Сайн найз чинь удахгүй чамтай уулзахаар ирнэ." гэж хэлээд намайг харанхуй өрөөнд орхин явлаа.

Сайн найз гэнээ?

"Чамайг ийм сул дорой байхыг харах надад таалагдаж байна." Эва....

Би нүдээ эргэлдүүлэн "Чи миний сайн найз юм уу? Хөгжилтэй байна." гэхэд тэр шулам шиг инээнэ.

"Аан гээч Сохён.........наад амаараа том том юм яриад байвал.....Дэхён чамайг алж ч мэднэ шүү."

Эва үргэлжлүүлэн "Хэдийнээ мэдчихсэн бололтой. Вернон чамд бүгдийг хэлжээ. Гэвч харамсалтай нь.....Тэр цагдаа биш.....
манай бүлэглэлийнх."

Энийг сонсоод зог туслаа...Вернон надад худлаа хэлсэн гэж үү?

"Вернон чамайг энд авчирсан. Бас Хусогийн хүмүүс чамайг энд байгааг мэдэж чадахгүй гэдэгт итгэлтэй байна." гэж Эва дахин хэлэв. Яг одоо охиныг алагдахыг үнэхээр их хүсч байна.

"Босс чамайг яаж анх харсныг мэдэхгүй юм. Ямартай ч тэр чамд дурласан одоо бол тэр нь хэтэрхий гүн. Ингээд л Ханбин бид хоёр чиний сайн найзын дүрд тоглох ёстой болсон. Үнэнийг хэлэхэд..........чамтай найзууд гэж явсан өнгөрсөн цаг үе надад муухай байсан. Ийм зүйлийг ч ойлгохгүй чи үнэхээр тэнэг амьтан Сохёнаа." гээд аваад өгөв.

Ганцаараа...

Одоо бол би уйлж байна. Учир нь миний эргэн тойрон дохь бүх хүмүүс.....надад худлаа ярьсан. Миний ах, дүү.....найз залуу.....найз гэдэг байсан тэр хүмүүс......багшаа гэж бодлог байсан тэр хүн.....бүгд....

(Дууссан) BTS |Jung Hoseok| Сэтгэцийн өвчтэй залуу 2Where stories live. Discover now