Хусогийн чанга атгалтаас гараа салгахыг хичээх ч тэр тавихгүй байна. Тэр шүдээ зуун аймшигтай харна.
Машиныхаа хаалгыг онгойлгоод "Суу"
"Гэхдээ.....Ханыл?" гэхэд тэр "Тэр өөрөө гэртээ яаж харихаа мэднэ. Суухгүй юу?" яг одоогоор түүний энэ хоолой намайг айлгаж байна.
Аав ч өмнө бидэнтэй ийм хүйтнээр ярьж байгаагүй.
Би машинд нь суулаа.
Хусог машинаа асаан хөдөллөө. Бид манайх руу явж байна гэж л бодлоо.
"Яагаад харьж байгаа юм бэ? Дөнгөж 9 цаг болж байна." гэхэд Хусог намайг тоолгүй жолоогоо барьсаар.
"Чамайг яагаад ингэж хөгийн аашлаад байгааг ойлгохгүй юм. Би чамаас илүү Ханбин мэднэ. Гэнэт ингэх шалтгаан чамд байхгүй." гэж би ширүүхэн хэллээ. Уурч хүрчихлээ.
Хусог над руу харж байснаа үргэжлүүлэн урагш харан жолоогоо мушгина.
"Ханбинд итгэж болохгүй. Тэрнийг юу хийснийг чи мэдэхгүй."
Би уурласаар "Юу гэсэн үг юм? Ханбинд и гэж болохгүй юм бол тэгээд чамд итгэх ёстой юу?"
Хусог юм хэлэлгүй над руу аймшигтай ширтсээр байлаа.
Би түүнийг гэнэт түгшсэн байхыг олж харлаа. Ямар асуудал нь вэ?
Хусог "Новш гэж." гээд хурдаа нэмж эхэллээ.
Тэгтэл нэг хар машин бидний ардаас дагаж байгааг ойлголоо. Дагах гэхээс илүү бидний мөшгиж хөөж байна.
Би гайхсаар "Энэ хэн бэ?"
"Сайн зүйл биш." гэж Хусог шивнэлээ. Тэр өөртөө хэлж байна.
Гэнэт Хусог "Намайг уучлаарай." гэж хэлэхэд би гайхаж орхилоо.
Тэр халааснаасаа нэг зүйл гаргаж байх нь тэр. Юу гэдгийг нь сайн харж чадахгүй байгаа ч энэ алчуур бололтой.
Гэтэл тэр гэнэт алчуураа хамарт наалаа. Би түүний гарыг түлхэхийг оролдох ч удалгүй толгой хүндрээд ирлээ.
Сүүлд би буун дуу л сонссон.
YOU ARE READING
(Дууссан) BTS |Jung Hoseok| Сэтгэцийн өвчтэй залуу 2
Mistério / SuspenseХаныл "Чи үргэлж ингээд байж болохгүй." Хусог хариу хэлэх гэж байснаа намайг өөрсдийг нь харж байсныг мэдээд над руу жуумалзав. "Ханыл дүү чинь биднийг хараад байна." Гэхэд би нүдээ эргэлдүүллээ. "Сохён дээшээ гар, би энэ новштой ярилцмаар байна."...