Ирсэн бүх захиаг уншин сууна. Яагаад гэдгээ мэдэхгүй ч бүгдийг нь хайрцаганд хадгалж байх юм. Гэвч нөгөөтэйгөөр эдгээр захианууд тэр хүнийг хэн болох талаар ямар нэг сэжүүр өгөх юм шиг санагдаад тэр биз.
Ххмм уншсан ч гэлээ хэн болохоор талаар таамаглах зүйл алга. Бүх зурвас миний ойр хавьд байсан бүх залууст дургүйцсэн утгатай.
Би яах ёстой юм бэ?
Үргэлжлүүлэн уншин сууж байтал гэнэт Хусог нүүр дүүрэн инээсээр өрөөнд орж ирэхэд би сандарч эхэллээ.
Тэр орон дээр дэлгээтэй байх захианууд руу харав. Харин би сандарсаар буцаан хайрцаг руу хийхийг оролдоно.
Түүний инээмсэглэл алга болж ууртай төрх царайнд нь ил болох нь тэр.
Хусог "Наадах чинь юу юм? Яагаад нуугаад байгаан?"
"Юу ч бишээ. Зүгээр гэрийн даалгавраа тэмдэглэсэн цааснууд." гэж би аль болох юу ч болоогүй мэт хэлэхийг хичээлээ.
Хэсэг байж байснаа "Худалч" гээд намайг чиглэн алхаж эхэллээ. Би яг ухаан алдах гээд байгаа юм шиг санагдаад байна. Тэр энэ захиануудыг мэдэж болохгүй. Түүнд мэдэгдмээргүй байна.
Хусог хайрцгийг авахыг оролдсон ч би түүнээс нуун хөнжил дотроо хийлээ. Энэ түүний харц аймшигтай болов.
Хусог удаанаар "Надаас юм нуугаад байх юм бол би үнэхээр дургүйцнэ шүү гүнжээ."
Би шүлсээ залгилаа.
Тэр дахин хайрцаг авахыг оролдоход би түүний гарыг болиулав.
Гэнэт жуумалзан инээвхийлэв. Яагад гэдгийг мэдэхгүй ч гэнэт ийм зүйл болчихов. Тэр уруул дээр минь үнэсчихлээ.
Хусог намайг үнэснэ.
Харин байрандаа хөлдсөн мэт таг гацаж орхилоо.
Гэхдээ дараа нь яагаад ийм үйлдэл хийснийг ойлголоо. Тэр намайг үнсэж саатуулж байгаад үнэсэлтээ салгаад нөгөө хайрцгийг хурдхан авчихлаа!
Хусог хайрцгийг онгойлгоход би буцаан авах гэсэн ч тэр хэдийн нэг захиа аваад уншчихав.
Таагүй зүйл болох нь. Дахин өөр захиа аван ээлж дараагаар аван уншсаар.
Гэнэтхэн тэр салгаж чичирч эхэллээ. Яг одоо тэр маш ихээр уурласандаа чичирч байгааг би мэдэж байна. Үнэхээр их ууртай боллоо.
"Ямар новш чамд энэ бүх зурвасыг өгсөн юм?" гэж асуулаа. Хусог над руу хараагүй хэдий ч түүний дуунаас л хичнээн ууртай байгааг дахин ойлгож болохоор.
"Би-би мэдэхгүй. Үнэхээр мэдэхгүй байна."
Эцэст нь тэр над руу харахад түүний царай намайг айлгаж байна. Яг одоо тэр хүнийг олж очоод алахад бэлэн мэт тийм их ууртай харагдана.
"Хэн ч бай чамд энэ захиануудыг өгсөн тэр новшийг би алах болно. Бас чи....чи надаас энийгээ нууж байсан. Энийгээ хангалттай сайн зүйл гэж бодож байна уу айн?"
"Үгүй ээ...би.....би мэ-" Хусог буу гаргаж ирэн над руу чиглүүлэхэд би зог тусан дуугүй боллоо.
"Чамд хэрхэн сайн найз охин байх талаар хичээл заах хэрэгтэй бололтой гүнжээ." гэснээ шууд үснээс зулгааж авахад би өвдсөндөө ориллоо.
YOU ARE READING
(Дууссан) BTS |Jung Hoseok| Сэтгэцийн өвчтэй залуу 2
Mystery / ThrillerХаныл "Чи үргэлж ингээд байж болохгүй." Хусог хариу хэлэх гэж байснаа намайг өөрсдийг нь харж байсныг мэдээд над руу жуумалзав. "Ханыл дүү чинь биднийг хараад байна." Гэхэд би нүдээ эргэлдүүллээ. "Сохён дээшээ гар, би энэ новштой ярилцмаар байна."...