"Ээж би ямар өмнө нь ганцаараа байж үзээгүй биш дээ."
Аав, ээжтэй хамт оройн хоолоо идэж байтал ээж чимээгүй байдал эвдэн аав тэр хоёр 3 сарын хугацаатай амрахаар Австрали руу явах болсноо хэлэв. Үнэндээ тэднийг ийм урт хугацаагаар яагаад явах болсныг ойлгохгүй юм. Гэсэн хэдий ч бараг ганцаараа байх болсондоо баярлана.
"Өө хонгор минь юу гэж чи ганцаараа байх билээ. Ханыл, Жинү хамт байна." гэхэд би "Мэднээ гэхдээ тэр хоёр гэртээ ховорхон л байх байх даа. Байнга л шахуу найзындаа хононо гээд тэд явчихдаг шд."
"Гэртээ бай гэж тэдэнд хэлнээ. Үгүй гэвэл үзүүлээд өгнөө. Ганц эмэгтэйгээ тэд хамгаалах ёстой." гэж манай аав Намжүүн хэллээ.
Би нүдээ эргэлдүүлэн "Жинү чинь надаас дүү. Тэхээр бараг би түүнийг хамгаална гэсэн үг биш үү?"
"Одоо болноо, нээрэн сургууль нь хэр байна?" гэж ээж ярианы сэдэв өөрчиллөө.
"Дажгүй ээ." Тэд нөгөө зурвасуудын талаар мэдэх ёсгүй.
Ээж "Болж дээ."
♥️♥️♥️♥️
"Хөөх! Аав, ээж чинь хөөрхөн удах нь ээ. Бид үдэшлэг зохиож болох нь байна!" гэсээр Эва баярлана.
Би "Үгүй дээ. Ханыл, Жинү хоёр тийм юманд дургүй." Эва үргэлж bitch шиг аашилдаг гэхдээ би тэрэнд хайртай.
"Заа заа. Тэгээд чамд өөр зурвас ирсэн байна уу?" гэж Эва нухацтай асуув.
Би гартаа өнөөдөр авсан зурвасаа барьсаар "Тийм ээ. Гэхдээ энэ удаагийнх намайг жаахан айлгаж байна."
Чи удахгүй минийх болно. Үнэхээр хүлээж тэсэхгүй нь.
Тэр уншчихаад "Ёстой солиотой юмаа."
"Тийм байгаа биз? Энэ залуу нууцаар иймэрхүү юм бичихийн оронд яагаад зүгээр өөрийгөө илчлээд гараад ирж болдоггүй юм болоо?" хэмээн би залхсан янзтай хэллээ.
"Сайн уу? Сохён." манай ангийн Мину гэнэт урд гараад ирэв.
Тэгэхдээ тэр өндөр бас царайлаг залуу. Би түүнийг найзаа л гэж санадаг. Тэр их ухаалаг гэрийн даалгавраа хийхэд минь эелдгээр шууд л тусалдаг.
Түүнтэй найзлах надад сайхан байдаг.
Харин Эва түүнийг надад сэтгэлтэй байх гэж байнга хэлдэг.
"Өө Мину юу байна даа?"
"Зүгээр чамтай ярилцах гээд. Кофе уухаар явцгаах уу? Хичээлийн дараа?"
Шууд хариу хэлэхээс илүүтэй би энгийнээр толгой дохилоо. Яагаад болохгүй гэж? Найзтайгаа кофе уухад муу зүйл юм байх билээ.
"Мм тэгье ээ."
YOU ARE READING
(Дууссан) BTS |Jung Hoseok| Сэтгэцийн өвчтэй залуу 2
Bí ẩn / Giật gânХаныл "Чи үргэлж ингээд байж болохгүй." Хусог хариу хэлэх гэж байснаа намайг өөрсдийг нь харж байсныг мэдээд над руу жуумалзав. "Ханыл дүү чинь биднийг хараад байна." Гэхэд би нүдээ эргэлдүүллээ. "Сохён дээшээ гар, би энэ новштой ярилцмаар байна."...