Би "Тэр явчихсан гэдэг юу гэж байгаа юм?"
"Мэдэхгүй ээ манай ангийн багш Вернонг Америк руу буцчихсан гэсэн." гэж түүний ангийн хүүхэд хэллээ.
"Гэхдээ тэр Солонгост саяхан нүүж ирээ биз дээ сар ч болоогүй!" гэсээр би асуултынхаа хариуг авч чадахгүй болсондоо цухалдлаа. Үсээ зулгаамаар санагдаж байна.
"Тайвшраа холын зайны үерхэл та хоёрт тохирох ч юм билүү." гээд өнөө хүүхэд над руу жогтой харав.
"Үгүй ээ! Тэр миний найз залуу биш."
Би одоо найз залуугаа хайсан галзуу охин шиг харагдаад байгаа хэрэг үү?"Зааза......тийм л юм шиг байна." гээд жуумалзан инээв.
Нүдээ эргэлдүүлсээр тэр хүүхдийг орхин явлаа.
Эва намайг машиндаа хүлээж байсан учраас түүн рүү явна.
"Чи чинь хаачхав аа?"
Би "Вернонг хайсан юмаа." гээд машинд нь суулаа.
Эва нааш харан "Яагаад? Тэрэнд сайн л гэж битгий хэлээрэй дээ."
"Үгүй дээ......зүгээр тэрнээс нэг юм мэдэх хэрэгтэй байсан гэхдээ одоо мэдэж чадахгүй бололтой."
"Юу мэдэх гэж байсын?" гэхэд нь би мөрөө хавчлаа. Эвад юуны ч талаар хэлж чадахгүй, хэнд ч итгэхийг хүсэхгүй байна. Верноны хэлсэн зүйлс үнэхээр санааг минь зовоох юм.
Хичээлээ тараад шуудхан түүний анги руу очсон энэ бүхний учрыг олж чадна гэж бодсон. Даанч бүтэлгүйтчихлээ.
Одоо харин гэртээ харих- байзаарай....гэртээ биш Хусогын гэр лүү явах ёстой. Тэр намайг ирж авна гэдгийг гэнэт саналаа.
"Эва машинаа зогсоо."
Тэр гэнэт ингэж хэлсэнд гайхан "Яасан бэ?"
Би дахих "Машинаа зогсоо Эва одоо."
Хусог Эваг өвтгөөсэй гэж хүсэхгүй. Тэр юу хийж яахыг үнэхээр хэлж мэдэхгүй байна.Эва машинаа замын хажууд зогсооход би хурдхан буун сургууль руу буцаж алхав. Тэр энийг мэдэж болохгүй. Хусогын тухай мэдэж болохгүй.
"Сохён!" Эва орилов.
Би эргэж хартал тэр "Ямар чөтгөрөө хийгээд байгаан? Хаачих гэж байгаан?"
"Хийх зүйл байнаа."
Гэтэл Эва араас ирэн гараас бариад авав. "Надтай хамт яв чамд хэлэх зүйл байна." би юу яриад байгааг нь ойлгож ядсаар түүн рүү ширтэнэ.
"Тэрнийг тавь." гэж ардаас хэн нэгэн хэлэв.
.......энэ Хусог байна.
YOU ARE READING
(Дууссан) BTS |Jung Hoseok| Сэтгэцийн өвчтэй залуу 2
Mistério / SuspenseХаныл "Чи үргэлж ингээд байж болохгүй." Хусог хариу хэлэх гэж байснаа намайг өөрсдийг нь харж байсныг мэдээд над руу жуумалзав. "Ханыл дүү чинь биднийг хараад байна." Гэхэд би нүдээ эргэлдүүллээ. "Сохён дээшээ гар, би энэ новштой ярилцмаар байна."...