Яг одоо би чичирч байна......энэ бүхэн үнэн гээд байгаа зүйлс толгой эргүүлж байна.
Дараагаар нь танигдахгүй байсан гуравдагч хүний өөр нэгэн зургийг надад үзүүллээ. Түүнийг хэн болохыг танилаа "Дэхён багш?"
Ханбин? Эва? Тэд миний багын найзууд!Вернон "Чамайг гайхаж байгааг ойлгож байнаа. Гэсэн ч чамд энэ бүгдийг хэлэх ёстой. Бас чи намайг Dark Night бүлэглэлд очиход тусалж чадна."
"Би юу? Яагаад би гэж? Бас Хусогийн бүлэглэл тухайд?" үнэхээр их цочирдож байлаа би.
"Хусогийн бүлэглэл хууль бус зүйлс хийдэг гэх ямар ч нотолгоо одоогоор байхгүй. Гэвч Dark Night бүлэглэлийн хувьд.......маш их гэмт хэргүүд үйлдсэн нь тодорхой болсон. Ихэнхи хэргүүд нь хүн амины болон хар тамхины наймаа."
Гэхэд би "Гэхдээ Дэхён бол багш! Энгийнээр бодвол тэр надад сайн байх боломжгүй." Дахиж түүнийг Дэхён багш гэх хэрэггүй биз.
"Минуг санаж байна уу? Тэр залуу уг нь чамайг сонирхож байсан даа? Гэхдээ гэнэт чамд найзууд байхаа больё гэсэн тийм үү?" гэж асуухад би толгой дохилоо.
Вернон "Хмм......Дэхён түүний чамайг сонирхож байгаа тухай мэдээд......Ханбин тэр хоёр Минуг чамтай уулзах болон найзууд байхаа болихгүй бол ална гэж заналхийлсэн. Тэд түүнийг сүрдүүлсэн учраас Мину хэд хоног алга болсон юм."
"Мину их айсан нь ойлгомжтой." тэр яагаад гэнэт надаас зайгаа барьсныг сая ойлголоо.
Дэхён өмнө нь харддаг тухайгаа захиан дээрээ огт дурдаж байгаагүй харин намайг хүргэж өгөх үеэс хойш тэр Хусог, Вернон, Мину нартай хардаж дургүйцэж буйгаа бичдэг болсон.
"Эва бүгдийг мэдэж байгаа юу? Хэзээд надад захиа үлдээдэг бас тэр нь хэн гэдгийг........тэр мэдэх үү?"
Вернон толгой дохив. Энэ үед уур минь хүрч эхэллээ. Өнгөрсөн хугацаанд Эва миний найз огт байгаагүй юм байна.
"Заримдаа захиаг Эва тавьдаг байсан." гээд цааш үргэлжлүүлэн ярина. "Бас Дэхён, Ханбин намайг чамтай ярьж байхыг харчихсан. Гэхдээ намайг цагдаа гэдгийг мэдсэн учраас тэд намайг яагаач гүй. Хэдий тийм ч.......би сургууль дээр дахин байх боломжгүй болсон юм. Тиймээс сургуулиас явсан. Одоо бол тэд намайг зугтсан гэж бодож байгаа байх."
"Тэр шөнө араас чинь хөөсөн хүмүүс бол Дэхён, Ханбин, тэд чамайг Хусогтой байгааг мэдчихсэн юм. Чи анзаараагүй байх намайг бас тэр үдэшлэг дээр байсныг. Тийм учраас Ханыл чамайг харж хандаараа гээд Хусогт даатгасан. Дэхён болон Хусогийн бүлэглэл нэгнээ ер үздэггүй болохоор чамайг Дэхёны гарт оруулахыг тэд хүсээгүй хэрэг."
Түүнийг ийн хэлэхэд л бүх учир зангилаа тайлагдах шиг боллоо. Гэвч Хусог Эвагийн найз залуу байх үед тэдний дунд юу болсныг мэдэхгүй хэвээр. Хусог надад үнэхээр хайртай гэдэгт итгэх үгүйгээ ч мэдэхгүй байна....
Би дуугарч ядсаар "Тэгээд......чи одоо надаар юу хийлгэх гэж байгаан?" Дотор муухай оргиж бөөлжих гээд байгаа юм шиг санагдана.
"Дэхён чамд зурвас явуулдагаас хойш.....тэр чамайг сонирхдог нь ойлгомжтой болсон. Тиймээс тэдний бүлэглэлийг барихын тулд би чамайг өгөөшөө болгоно." гэж Вернон тайлбарлав.
"Намайг өгөөш болгох гэнээ? Наадах чинь юу гэсэн үг юм?"
Гэнэт тэр амыг минь таглан хамарт алчуур наалаа. Бас би одоо ухаан балартаж байна...
![](https://img.wattpad.com/cover/177961474-288-k535155.jpg)
YOU ARE READING
(Дууссан) BTS |Jung Hoseok| Сэтгэцийн өвчтэй залуу 2
Mistério / SuspenseХаныл "Чи үргэлж ингээд байж болохгүй." Хусог хариу хэлэх гэж байснаа намайг өөрсдийг нь харж байсныг мэдээд над руу жуумалзав. "Ханыл дүү чинь биднийг хараад байна." Гэхэд би нүдээ эргэлдүүллээ. "Сохён дээшээ гар, би энэ новштой ярилцмаар байна."...