Хаалганы цаана чанга чимээ сонсогдоно. Юу болоод байгааг мэдэхгүй юм.
Тэгтэл өрөөнд хэн нэгэн орж эргэхийг харлаа гэхдээ нүд бүрэлзээд байна.
Түүнийг ойртон ирэхэд хэн болохыг нь танилаа. Хусог
"Гүнжээ....жаахан тэсээрэй......одоо чи аюулгүй. Гуйя намайг битгий орхиорой." гэж хэлэн духан дээр үнсэх нь мэдрэгдлээ.
"Хусог......өвдөөд байна." гэж хэлэхэд Хусог "Мэдэж байнаа гүнжээ.....эндээс одоо гарцгаана." намайг хоёр гар дээрээ өргөн явна. Энэ зүүд үү эсвэл бодит байдал уу?
"Нойр хүрч байна. Унтмаар байна." хэмээн шивнэн хэлэхэд "Үгүй ээ үгүй үгүй......гуйж байна нүдээ битгий аниарай гүнжээ чи амьд гарах ёстой. Над руу хар."
Гэвч би тэсэж чадахгүй нь. Ухаан балартаж байна.
==========
Нүдээ нээхийг хичээх ч хэцүү байна. Бие байтугай хуруугаа ч хөдөлгөж чадахгүй юм.
"Гүнжээ......чи хэзээ сэрэх юм бэ? Би чамайг зөндөө их санаад байна."
Энэ хоолойг мэднээ....Хусог байна.
"Дүү минь......энэ бүх явдалд биднийг үнэхээр уучлаарай."
Харин энэ Ханыл.
"Санаад байна эгчээ..."
Жинү.
Тэд намайг хүлээж байна шүү дээ. Тэднийг хэлэхийг сонсох ч.........нүдээ нээж чадахгүй байна.
Би ч бас тэднийг санаж байгаагаа хэлэхийг хүсч байна. Даанч чадахгүй юм.
"Хонгор минь......чамтайгаа хамт байж чадаагүйд биднийг уучлаарай....."
Ээж үү? Австралид байгаа гэж бодож байлаа. Хоолойноос нь сонсвол тэр уйлж байв.
"Хүчтэй байж хурдан сэрээрэй."
Ааваа....
Тийм ээ би босох ёстой. Тэд маань намайг хүлээж бас их санаж байгаа. Тиймээс би хүчтэй байх ёстой.
Гэнэт толгой аймшигтай их өвдөж эхэллээ. Энэ өвдөлт тэсвэрлэхийн аргагүй байгаа болохоор магадгүй би үхэх байх.
Хажууд зүрхний цохилт хэмжигч аппарат
чанга дуугарч байхыг сонслоо.Ханыл "Хараал ид эмчээ! Хурдлаарай!"
"Новш гэж ямар нэг юм хийгээч? Тэр өвдөөд байна!" Хусог
Би үхэж байна гэж үү?
YOU ARE READING
(Дууссан) BTS |Jung Hoseok| Сэтгэцийн өвчтэй залуу 2
Mystery / ThrillerХаныл "Чи үргэлж ингээд байж болохгүй." Хусог хариу хэлэх гэж байснаа намайг өөрсдийг нь харж байсныг мэдээд над руу жуумалзав. "Ханыл дүү чинь биднийг хараад байна." Гэхэд би нүдээ эргэлдүүллээ. "Сохён дээшээ гар, би энэ новштой ярилцмаар байна."...