Үнэнийг мэдэхэд бэлэн үү?
Малгайтай цамцныхаа малгайг өмсөн алхална. Өнөөдөр Вернонтой уулзана.
Гэхдээ Ханыл, Жинү болон Хусог байгаа учраас жаахан төвөгтэй л байсан.
Тиймээс тэдэнд өнөөдөр илүү цагийн хичээлтэй гэчихсэн. Таксигаар явмаар байна гэсэн учраас намайг хэн нь ч хүргэж өгөх гэсэнгүй. Нэг их зүйл санаагүй бололтой олон асуулт ч тавьсангүй намайг явуулсан.
Ингээд би явсаар хуучин барилгад хүрч ирэн яарсаар дотогш орлоо.
Вернон хэдийнээ ирчихсэн намайг хүлээж байлаа. Тэр хар малгайтай цамц, жинс өмссөн байв.
"Вернон"
Над руу харан инээгээд "Чамайг ирсэнд баяртай байна." гээд намайг тэврэв. Харин би түүний үйлдэлд бага зэрэг гайхна.
Тэгээд тэврэлтээ салган "Уучлаарай....зүгээр чамайг эсэн мэнд байгаад баярласандаа л."
"Ммм...би зүгээрээ. Гэхдээ яагаад арай дээр газар уулзъя гэж хэлээгүйд жаахан гайхаж байна."
тэр санаа алдав.
"Аюултай." гэхэд би нүдээ эргэлдүүлэн "Ингэж л хэлэх юм. Би болгоомжтой байгаа. Одоо надад үнэнийг хэлээдэх."
"Миний хэлсэн зүйлд итгэх үгүй чинь мэдэхгүй юм. Гэхдээ юун түрүүнд намайг цагдаа гэдгийг мэдэх хэрэгтэй."
Би инээлээ. Гэхдээ түүний нухацтай царайны хувирлыг хараад инээхээ болилоо.
"Цагдаа гэнээ? Гэхдээ....би ойлгохгүй байна. Тэгээд яагаад сургуульд явсан юм?"
Тэр "Зүсээ хувиргах хэрэгтэй байсан болохоор."
"За....тэгвэл би ах, дүү болон найз залуутай холбоотой юу байгаа юм?"
"Үнэнийг хэлэхэд....тэд гэмт бүлэглэлд байдаг." гэж Вернон хэлэх нь тэр.
Яг одоо миний амьдрал орвонгоороо эргэж байгаа мэт санагдана.
Баттай эсэхийг мэдмээр байна. "Чи тоглоод байгаа юм уу?"
Вернон толгой сэгсрэн "Надад итгэхгүй гэж мэдсэн юмаа. Гэхдээ чамд хэлэхэд дахиад нэг байгаа. Өөр гэмт бүлэглэл бий." гээд надад нэг хавтастай бичиг баримт өглөө.
Би хавтсыг нээн харвал Хусог, Ханыл, Жинү нарын зураг байх бөгөөд гэмт бүлэглэлд байдаг тухай бичсэн байх ч ямар нэртэй нь байсангүй.
Мөн өөр нэгэн бүлэглэл байв......Dark Night..
Энэ бүлэглэлд Ханбин, Эва болон өөр нэгэн хүний зураг байх нь тэр. Гэхдээ 3 дах зургаас хэн болохыг таньж чадсангүй.
Гэтэл тэр зураг руу Вернон заан "Энэ хүн
чамд нууцаар зурвас үлдээдэг." гэлээ.
YOU ARE READING
(Дууссан) BTS |Jung Hoseok| Сэтгэцийн өвчтэй залуу 2
Mystery / ThrillerХаныл "Чи үргэлж ингээд байж болохгүй." Хусог хариу хэлэх гэж байснаа намайг өөрсдийг нь харж байсныг мэдээд над руу жуумалзав. "Ханыл дүү чинь биднийг хараад байна." Гэхэд би нүдээ эргэлдүүллээ. "Сохён дээшээ гар, би энэ новштой ярилцмаар байна."...