Ухаан орон сэрмэгц толгой аймшигтай ихээр өвдөж өөрийн эрхгүй ёолсоор толгойгоо барина.
Нүдээ нээн харвал би өөрийнхөө өрөөнд байхгүйгээ мэдлээ. Хаана байгаагаа ч мэдэхгүй нь.
Тэгээд өчигдөр орой юу болсныг эргэн саналаа. Би Ханыл, Хусогтой үдэшлэгт явсан. Намайг Ханбинтай хамт байхад Хусог ирээд хөгийн аашилж эхэлсэн.
Сүүлд Хусог намайг нойрсуулсан харин дараа нь би ухаан балартахаас өмнө буун дуу сонссон. Ямар чөтгөр нь болсон юм бэ?
Хэн нэгэн "Ашгүй сэрчихэв үү. Ухаангүй удах нь гэж бодлоо." энэ Хусог байлаа.
"Юу болсон юм? яагаад намайг энд авчирсан юм? Ханыл хаана байна?" хоолой минь чичирч байна. Энэ залууд итгэж чадахгүй нь.
Тэр намайг ухаан алдуулсан одоо бас яахыг ч мэдэхгүй юм.
Хусог санаа алдан "Чамайг уурлаж бас гайхаж байгааг чинь мэдэж байна. Энэ асуудалд чамайг оруулсанд уучлаарай. Тэд намайг дагаж байсныг мэдэх хэрэгтэй байсан юм."
Би бухимдсаар "Юу яриад байгаа юм? Хэн чамайг дагаад байгаа юм бэ?"
Хусог "Өлсөж байгаа байх." түүнийг ярианы сэдэв өөрчлөх гэж байгааг мэдэж байна.
"Хариулаач тэнэг минь! Яагаад намайг энд авчирсан юм? Гэрт минь аваач!" гэж би ориллоо.
"Амаа тат! Намайг тэнэг гэж битгий дуудаад бай!" энэ удаа Хусог орилов. Гэнэт тэр буу гаргаж ирэн над руу чиглүүлэхэд би хөлдөж орхих нь тэр. Ийм зүйлтэй өмнө би нүүр тулж байгаагүй. Аавыг сэтгэцийн өвчтэй галзуу байсныг би мэднэ. Тэр анх ээжтэй уулзаад түүнийг яадаг байсан тухай ээж үргэлж надад хэлдэг байсан. Гэхдээ одоо тэд гэрлэж жаргалтай байгаа. Бас дахин ээж болон бидэнд муу зүйл хийж байгаагүй. Аав маань надад муу талаа хэзээ ч харуулж байгаагүй. Гэтэл Хусог миний өмнө харж байгаагүй тэр талаа надад одоо харуулж байна. Тиймээс одоо би түүнээс айж байна.
"Одоо....Сохён...чи...сайн охин байж миний хэлэхийг сонс. Чамайг өвтгөхдөө би огт эргэлзэхгүй. Ойлгов уу!" гэж аймшигтайгаар хэллээ.
Би толгой дохилоо. Түүнийг надад юу хийж чадахыг би үнэхээр хэлж мэдэхгүй байна. Ханыл түүний найз гэдэгт итгэж чадахгүй юм. Үнэндээ түүнийг харж явдаг байсандаа ч итгэж чадахгүй нь.
Хусог буугаа буцааж далд хийн урд минь ирж суулаа. Түүний харц зөөлөрсөн байх аж.
"Чамайг өвтгөхийг үнэхээр хүсэхгүй байна. Би найз охиноо өвтгөмөөргүй байна. Тиймээс гуйя битгий хүндрүүл бас би чамайгаа хэзээ ч өвтгөхгүй. Мөн чамайг минь ТЭД өвтгөхийг би зөвшөөрөхгүй. Бүр чамайг минь алахыг." гээд удаанаар хацрыг минь илэв.
"Найз охин гэнээ?" тэр олон зүйл хэлсэн ч энэ дундаас найз охин гэх үг намайг гайхахад хүргэж байна.
Хусог гэрэлтсэн нүдээр инээмсэглэнэ.
"Тийм ээ Сохён. Одоо чи миний найз охин бас би чамайг хэзээ ч өөрөөсөө явуулахгүй."
Түүн рүү хашхирч уурламаар байгаа хэдий ч Хусогийг намайг өвтгөх вий гэхээс айж байна.
Би удаанаар "Заааа." гэхэд Хусог
"Сайн охин." гэж хэлээд духан дээр минь үнслээ.
YOU ARE READING
(Дууссан) BTS |Jung Hoseok| Сэтгэцийн өвчтэй залуу 2
Gizem / GerilimХаныл "Чи үргэлж ингээд байж болохгүй." Хусог хариу хэлэх гэж байснаа намайг өөрсдийг нь харж байсныг мэдээд над руу жуумалзав. "Ханыл дүү чинь биднийг хараад байна." Гэхэд би нүдээ эргэлдүүллээ. "Сохён дээшээ гар, би энэ новштой ярилцмаар байна."...