Арван зургадугаар хэсэг

1.7K 168 10
                                    

Хусог үснээс минь зулгаан миний нүүрийг өөрийнхтэйгөө ойртууллаа. Би яагаад би сул дорой юм болоо. Намайг доромжлох хүмүүсээс би өмнө нь огт айж байгаагүй.

Харин одоо би бүх зүйлээс айж байна.

Хусог тэр аймшигтай байна. Аав ээжийг яадаг байсан тухай ээж хэлж байсан ч ямар аймшигтай хэрцгий байсныг төсөөлж чаддаггүй байсан. Учир нь аав маань үргэлж бидэнд сайхан ханддаг.

Тэр үед ээж юу мэдэрдэг байсныг би одоо ойлгож байна.

"Би чамайг яах хэрэгтэй юм бол?" гээд тэр хэсэг бодолд автав. Гэвч тэр үсийг минь огт тавьсангүй өвдөж байна.

Хусог "Нэг санаа төрлөө." гэхэд айдас бага багаар нэмэгдэнэ.

Энэ удаа тэр намайг тавиад өрөөнөөс гарчхав. Арай хийн амьсгаа аван зугтах хэрэгтэй гэж бодлоо.

Тэр явчихлаа.....эсвэл үгүй байж магад.

Өрөөнөөс гарахаар үүд рүү очин хаалга нээтэл тэр гэнэтхэн өөдөөс гараад ирэв.
"Хаашаа явах нь уу гүнжээ?" гээд ёжтой инээлээ.

Би чичирч байна. Яагаад гэвэл тэр гартаа хутга барьсан болохоор. Тэгэхээр тэр хутга авахаар өрөөнөөс гарсан байж! Уг нь түүнд хутга бий. Намайг алахыг хүссэн бол яагаад зүгээр буудчихаагүй юм бэ?!

"Би чамайг алахгүй ээ хонгор минь. Хайртай хүнээ алахыг хүсэхгүй байна. Зүгээр л чамд хичээл заах хэрэгтэй!" гэлээ.

Хусог дахин над руу ойртон ирээд үснээс зулгаах нь тэр. Ийм зүйлс хийх түүнд үнэхээр таалагддаг гэж үү?

"Чимээгүй байгаарай тэгвэл бүх зүйл сайхан болно." гэж чихэнд шивнэв. Дараа нь үснээс зулгаасаар ор луу шидлээ. Толгой өвдөж байна.

Гэтэл гэнэт гаранд хурц мэдрэгдэн аймшигтай өвдөж эхлэв.
Энэ хутга байна!

Өвдсөндөө өөрийн эрхгүй орилно.

Хусог гарыг минь хэт гүн зүсээгүй ч өвдсөөр байна.

Тэр үргэлжлүүлэн уртаар зүссээр "Би чамд хайртай" гэж байн байн шивнэнэ.

Яг одоо галзуурмаар санагдана. Хэрэв тэр надад хайртай байсан бол хэзээ ч ийм зүйл надад хийхгүй!

Эцэст нь тэр хийх үйлдлээ зогсоолоо. Арай гэж гар луугаа харвал гар минь цусандаа хутгалдсан байлаа.

Ухаан балартаж дэндүү их орилсноос болж хоолой гарахгүй байлаа.

"За.......өнөөдөртөө ингээд хангалттай. Дараагийн удаа намайг уурлуулах зүйл битгий хийгээрэй за юу?" гээд хацар дээр үнэсэв. Тэгээд гар луу харснаа сэтгэл нь ханасан царай гаргав. Яг л урлагийн бүтээл уран зураг харж байгаа мэт. Үргэлжлүүлэн
"Үүнийг хараад хэн ч чамд ойртож болохгүйгээ ойлгох хэрэгтэй. Бас чамд захиа явуулдаг тэр новш үхэх болно." гэж хүйтнээр хэлэв.

Хэсэг чимээгүй байдлын дараа би уйлах бол Хусог хацар илэн нулимс арчиж үе үе үнэснэ. Намайг зовоосны эцэст тэр буцаад хайр татам найз залуу болж хувирсан нь энэ байлаа. Энэ төрхийг нь хараад түүнийг үзэн ядах хэцүү санагдана.....

"Үйлчлэгчид чамайг цэвэрлэ гээд хэлчихье. Сайхан амраарай гүнжээ би чамд хайртай. Одоо амар." гээд цусандаа хутгалдсан гартай орон дээр хэвтэх намайг орхиод гарлаа.

Яаж би 'сайхан амрах' юм бэ?

(Дууссан) BTS |Jung Hoseok| Сэтгэцийн өвчтэй залуу 2Where stories live. Discover now