Би гайхсаар Вернон рүү харлаа. Тэр мэддэг гэж үү? Гэхдээ яаж?
"Чи юу яриад байгаа юм бэ?"
Вернон нэг санаа алдаад "Сохён надад үнэнээр нь хэлэх ёстой шүү. Чамд тийм хүн байдаг уу?"
"Тийм ээ....гэхдээ....чи яаж мэдсэн юм?"
"Чи тэр юм уу? Үргэлж шүүгээнд минь элдэв янзын зурвас үлдээдэг тэр залуу чи мөн үү?"
Тэр гайхсаар нүдээ томруулан над руу харан "Юу үгүй ээ? Би биш!" хэмээн орилов.
Би бүр будлиж орхилоо. Тийм дээ тэр зурвасууд дээр Верноны нэрийг ч бас дурьдаж байсан тэгэхлээр тэр биш байх.
"Гэхдээ чи яаж мэдсэн юм бэ? Яагаад надаас энийг асууж байгаа юм?" Вернон тэр нууцаар сүрдүүлэгчийг мэдэж байж магадгүй.
Вернон үсээ сэгсийлгэн толгойгоо барина. Бас тэр сандарсан харагдана.
"Үнэндээ нэг хүн ирээд намайг чамаас хол бай гэсэн. Тэгээд л тэр." гэхэд нь би гайхна. Бодоод байхад......Минутай ярилцах гэхэд тэр ямар нэг зүйлээс айсан харагдсан. Үл мэдэх тэр залуу магадгүй Минуд надаас холхон байхыг анхааруулсан байх. Гэхдээ Мину айгаад байсан шалтгаан нь.....
Арай тэр хүн түүнийг сүрдүүлсэн болохоор гэж үү?
"Хэн? Хэн чамд тэгж хэлсэн юм? Надаас хол бай гэж зүгээр хэлсэн үү эсвэл чамайг сүрдүүлсэн үү? Хэн гэдгийг нь чи надад хэлэх ёстой." Хэн болохыг нь үнэхээр мэдмээр байна шүү дээ.
Вернон над руу биш өөр хаа нэг тийшээ харав.
"Сохён зүгээр л болгоомжтой бай. Сайн найздаа бас ах дүү хоёртоо итгээд хэрэггүй гэж хэлмээр байна." гээд хаалга онгойлгон яваад өгчхөв.
Араас нь дагах гэсэн хэн нэгэн намайг дуудлаа.
"Сохён!" эргэж харвал энэ Эва байх нь тэр.
Тэр "Яагаад анги руугаа орохгүй байгаа юм? Явцгаая."
Түүн рүү харан саяны Верноны хэлснийг бодно.
Ханыл, Жинү бас Эвад итгэж болохгүй гэж үү? Тэд бол миний ах бас дүү минь. Гэтэл Вернон юугаа яриад байгаа юм болоо?
Одоо бол дэндүү ихээр эргэлзэж байна. Юу ч ойлгохгүй байна.
Хамгийн ихээр эргэлзүүлж байгаа хүн бол Хусог. Үдэшлэгт явсан орой биднийг дагаад хүмүүсийн талаар юу ч хэлэхгүй байгаа.
Дараа нь Вернонг дагах хэрэгтэй. Надаас зугтаж болохгүй. Түүнээс л энэ олон асуултын хариуг авч чадна.
Хуби-гынхаа төрсөн өдөрт зориулж амжиж оруулах гээд л... 😂🥰🙆🏻♀️🥳
YOU ARE READING
(Дууссан) BTS |Jung Hoseok| Сэтгэцийн өвчтэй залуу 2
Mystery / ThrillerХаныл "Чи үргэлж ингээд байж болохгүй." Хусог хариу хэлэх гэж байснаа намайг өөрсдийг нь харж байсныг мэдээд над руу жуумалзав. "Ханыл дүү чинь биднийг хараад байна." Гэхэд би нүдээ эргэлдүүллээ. "Сохён дээшээ гар, би энэ новштой ярилцмаар байна."...