Вернон "Чамайг ашигласанд уучлаарай. Надад тэднийг барих арга үүнээс өөр олдоогүй юм. Дэхён чамд ухаангүй хайртай болохоор тэр чамайг хэзээ ч гэмтээхгүй байх гэж бодсон." Би Хусог руу харлаа.
Ххмм...тэр бас тэгсэн шүү дээ....намайг хайрладаг ч намайг өвтгөсөн.
"Зүгээр дээ Вернон би чамайг уучилж байна. Чиний ачаар найз залуу бас ах дүү хоёроо гэмт бүлэглэлд байдгийг бас нууц захианы эзнийг мэдсэн шүү дээ." гэж хэлээд би нөгөө 3 руу ширтлээ.
Одоо бид зочны өрөөнд сууцгааж байлаа. Аав, ээж хоёр бүгдийг мэдсэн. Тэд дэндүү их бас том асуудал тарьсан учраас Хусог, Ханыл, Жинү гуравт их уурласан.
Харин одоо бол аав, ээж хоёр ойлгохыг хичээж байгаа. Үүнд нь би их баяртай байгаа. Өмнө нь аав ээжийг өвтгөж галзуу амьтан шиг байсан ч өөрчлөгдсөн Хусогийг аавтай ижил асуудалтай учраас тэр хоёр маань ойлгож байгаа бололтой. Ээж аавын өмнөх явдлыг ярьсан ч энэ илүү дордсон хэрэг байлаа. Гэнэт аавын бараан зүйлийг ярьсанд аав уурлана.
Намайг Хусогтой үерхэхийг бас Ханыл, Жинү хоёрыг түүнтэй найзууд байхыг ч хориглосонгүй. Гэхдээ аав өөртэй нь ижил хоёр өөр зан төрх гаргадаг хүнтэй охиноо хамт байлгах болсонд таагүй байгаа харагдана. Гэвч үүнтэй эвлэрэх хэрэгтэй. Ээжид ч гэсэн Хусог бид хоёрын харилцаа зүгээр байгаа бололтой.
Аав, ээж хоёр тэднийг бүлэглэлээ тараах шийтгэл өгсөн ч тэд бүлэглэлээ тараахгүй сайн зүйлс хийж болох байлаа. Хар тамхины наймаа гэж үгүй......аллагагүй.... ямар ч гэмт хэрэг байхгүйгээр.
Энэ бүлэглэлийг анх Хусог байгуулсан учраас муу зүйлгүйгээр үйл ажиллагаагаа цааш явуулах нь боломжтой асуудал боллоо. Яагаад бүлэг нь нэргүй байсны учир гэвэл Хусог. Тэр элдэв нэр өгөхийг хүсээгүй бас намайг хамгаалахын тулд байгуулсан гэдгээ хэлсэн.
Ингээд Хусогийн бүлэг бий болсноор тэд энэ хотод ганц л том бүлэг байх ёстой гэж боддог Dark Night буюу Дэхёны бүлэглэлийн дайсан болсон байж.
Анх Дэхён намайн Ханыл-н дүү гэдгийг мэдээд намайг айлгах үүднээс эхний хэдэн захиаг явуулж байсан ч удалгүй тэр надад сайн болсон хэрэг. Тэгээд багш болон манай сургуульд ирж үргэжлүүлэн надад нууц захиа өгдөг болсон аж.
Тэгээд Дэхён өрсөлдөгч бүлэглэлийнхээ толгойлогч болох Хусог руу мэдээлэл авах зорилгоор Эваг явуулсан. Ингээд тэд хэсэг хугацаанд үерхэх болсон ч удалгүй Хусог Эваг Ханбины дүү бөгөөд тэлний бүлэглэлд байдгийг мэдсэн. Тэд хамтдаа байсмн хугацаанд Эваг өөрт нь хайргүй зөвхөн мэдээлэл авахын тулд ойртсоныг мэдээд их урам хугарсан юмсанж. Магадгүй Эва намайг Хусогтой үерхдэг болсныг мэдээд хардсандаа Хусогийг гэх өчүүхэн сэтгэлтэй болсон байх. Бас Эва миний найз болвол мэдээлэл авахад нь илүү хялбар байна гэж бодсон байх л даа гэвч эцэст нь би Хусогийн бүлэглэлийн талаар юу ч мэдэхгүй учраас надаас холдсон биз.
Заримдаа бүр Дэхёний өмнөөс миний шүүгээнд зурвас үлдээдэг байсан шүү дээ.
Захиа авдаг тухайгаа Хусогоос нуусныг мэдээд тэр намайг өвтгөсөн шалтгаан бол намайг алдахыг хүсээгүйдээ бас өөрийнхээ эерэг, сөрөг мэдрэмжүүдтэйгээ тэмцэлдсэн учраас.
Үнэнийг хэлэхэд Вернон намайг хулгайлах үед би бүгдийг нь Хусогт хэлчихсэн байсан юм. Өөрт нь хэлэлгүйгээр Вернонтой уулзсанд тэр бага зэрэг уурлаж байсан. Ханыл, Жинү хоёр ч гэсэн хичээлтэй гэж худлаа хэлсэнд минь итгээгүй байсан юм билээ.
Тийм ээ надад бүх учрыг тайлбарлаж өгсөн. Одоо миний амьдрал дахин хэвийн байдалдаа орж байна.
![](https://img.wattpad.com/cover/177961474-288-k535155.jpg)
YOU ARE READING
(Дууссан) BTS |Jung Hoseok| Сэтгэцийн өвчтэй залуу 2
Misterio / SuspensoХаныл "Чи үргэлж ингээд байж болохгүй." Хусог хариу хэлэх гэж байснаа намайг өөрсдийг нь харж байсныг мэдээд над руу жуумалзав. "Ханыл дүү чинь биднийг хараад байна." Гэхэд би нүдээ эргэлдүүллээ. "Сохён дээшээ гар, би энэ новштой ярилцмаар байна."...