Эва Хусог руу гайхсан янзтай нүдээ томруулан харахын зэрэгцээ түүний уруул чичирч байлаа.
Тэр шивнэх төдий "Хусог...." гэхэд би Эва руу юу болоод байгааг ойлгож ядсаар харна. Тэр яаж Хусогыг таньдаг юм? Харин тэр Эва руу залхсан байдалтай харснаа "Тэрийг зүгээр тавиадах. Тэр надтай явна." гэхэд нь одоог хэр нь Эва миний гараас барьсан хэвээр байхыг ойлголоо.
Эва гарыг минь тавьсан ч Хусог руу харсан хэвээр. Тэр яачихсан юм бэ? Тэдний дунд ямар нэг зүйл байх шиг санагдана. Яг л......
Эва Хусогт сайн мэт.Хусог гараас барин өөртөө татаад духан дээр минь үнсэхэд би хөшиж орхилоо.
Харин Эва руу харвал.....тэр хардаж байгаа л аятай..."Явцгаая Сохён. Би найз охинтойгоо болзоонд явмаар байна." гэж Хусог Эва руу харан хэлэв.
Тэр хачин царайлан "Найз охин гэнээ? Сохён чиний сайн охин юм уу?" хэмээн итгэж ядсаар асуулаа.
Хусог бухимдуухан "Тийм ээ үүнд асуудал байгаа юм уу?"
Эва над руу цоо ширтсээр."Эва...нөгөө энийг чамаас нуух гээгүй юм шүү. Би зүгээр л-"
Тэр үг таслан "Наад үгээ өөртөө үлдээ." гэж хэлээд машиндаа суун яваад өгөв.
Би түүний сайн найз байтал урмыг нь хугалчихлаа. Энэ тухай найз залуугийн тухай түүнд хэлээгүй учраас. Түүний оронд байсан бол би ч уурлах байсан биз.
"Тэгэхээр хайраа.......намайг сургууль дээрээ хүлээж бай гэж хэлсэн биз дээ?" гээд тэр над руу харлаа.
"Тийм ээ....үнэндээ мартчихаж." гэж удаанаар хэллээ.
Тэр инээн хацар дээр минь үнслээ. Дахиад түүний үйлдэлд гайхна. Тэр сайхан ааштай байгаа бололтой."Харьцгаая." гээд бид машинд суулаа.
😈😈😈😈😈😈
Би Хусогийн өвөр дээр суун телевиз үзэж байлаа. Үнэнийг хэлэхэд эхэндээ эвгүй байсан учраас үгүй гэсэн ч Хусог зөрүүдэлж басхүү ширүүн харц шидлээд байсан юм.
Гэхдээ одоо бол ингэж суух надад тухтай байна. Тэр араас минь тэврэх бол би толгойгоо цээжинд нь хамтдаа зурагт үзнэ. Бас үе үе хацар дээр минь үнсэж байлаа.
"Би чамд маш их хайртай Сохён." хэмээн Хусог шивнэж хэллээ. Үүнийг сонсоод яагаад ч юм сандрах юм. Тэр надад хайртай гэнээ?
Би "Хусог.....итгэлтэй байна уу? Бид хосууд болоод хэд л хоног болж байна. Энэ байж болошгүй зүйл шүү дээ." гэж үгээ зөөж ядсаар аажуухан хэллээ. Өмнө түүнийг харж явдаг байсан ч энэ зүгээр л өсвөр насны шохоорхол гэж бодсон. Гэхдээ би бас түүнд хайртай? Мэдэхгүй юм даа.
"Хэн намайг чамд хэд хоногийн өмнөөс л хайртай болсон гэж байна? Би чамайг их удаан хугацааны турш хайрлаж байна. Магадгүй Ханыл биднийг танилцуулсан тэр үеэс." гэж хэлээд Хусог эрүүгээ мөрөн дээр минь тавьлаа.
Жинхэнэ Хубиг хайрладаг та нартаа зориулсан төрсөн өдрийн онцгой хэсэг жүү ❤️🧡💛💚💙💜🖤💝
YOU ARE READING
(Дууссан) BTS |Jung Hoseok| Сэтгэцийн өвчтэй залуу 2
Tajemnica / ThrillerХаныл "Чи үргэлж ингээд байж болохгүй." Хусог хариу хэлэх гэж байснаа намайг өөрсдийг нь харж байсныг мэдээд над руу жуумалзав. "Ханыл дүү чинь биднийг хараад байна." Гэхэд би нүдээ эргэлдүүллээ. "Сохён дээшээ гар, би энэ новштой ярилцмаар байна."...