Хусог миний сэгсийсэн үсийг хараад намайг шоолон зогсох ба харин би түүн рүү ярвайн нүдээ эргэлдүүлнэ.
"Юу гээч......хүн шоолохоо болиод тусалсан чинь дээр байх шүү." гээд дахин нүдээ эргэлдүүлэхэд Хусог хацар дээр үнсэх аж.
"Гэхдээ гүнжээ......гоё харагдаад байна." гэхэд би санаа алдана.
"За хурдлах хэрэгтэй. Хоцроод очвол нөгөө Ханыл чинь уурлаад бөөн юм болно. Алив надад тусла л даа, Хансогийн цамцыг солиодох." гэж намайг хэлэхэд Хусог инээсээр байв.
"За за" гээд 4 настай хүүгээ авлаа. Манай хүү Хансо ёстой сахилгагүй хүүхэд шүү. Ганц цамц өмсүүлэх гэж би араас нь хөөцөлдөж гүйн гэрээр нэг юм болсон!
Энэ байдлаараа Ханыл, Үнби хоёрын хурим хоцорч очих юм байна л даа!
Нөхөр, хүү хоёр руугаа харна. Хансо аавыгаа цамцаа өмсөх үү гэж асуухад томоотой гэгч нь дуртайяа ааваараа цамцаа өмсүүлж байлаа. Санаа алдана ээжийгээ болохоор тэгчхээд, шударга бус байна.
Хусог над руу жуумалзан "Аавын хүү мөн байгаа биз?" гээд жаргалтай нь аргагүй инээд алдана.
Би нүдээ эргэлдүүлээд "Одоо явцгаая Ханыл боож үхэж байгаа."
💚💚💚💚💚💚
Хуримын ёслолын дараа бид зарим зочидтой мэнд мэдлээ.
Үнби, Ханыл хоёр жаргалтайгаар бүжгийн талбайд бүжнэ. Энэ дүр зураг Хусог бид хоёрын хуримыг санагдуулчихлаа. Тэр надад гэрлэх санал тавьсан. Эхэндээ аав дургүйцэх хандлагатай байсан ч ээж аавыг ятгасан юм. Санал тавьсан өдрөөс хойш удалгүй бид эцэст нь гэрлэсэн. Хусог намайг алдахыг хүсэхгүй байна гээд бид хуримдаа их яаравчилсан.
Харин Жинү найз охин Маритайгаа юм ярин инээж байгаа харагдлаа. Мари их хөөрхөн охин юмаа.
Ханыл, Үнби хосууд маань бүжиглэж дууссан бөгөөд нэгэн нэгэн үзэсгэлэнтэй охин тэдэнтэй яриа өрнүүлж байлаа.
Үнби "Сайн найзаа танилцуулмаар байна. Энэ бол Хэна." гэхэд Хэна гэх тэр үзэсгэлэнтэй охин инээмсэглэн эелдгээр бөхийн мэндчилэв.
"Сайн уу намайг Сохён гэдэг. Миний нөхөр Хусог, бидний хүү Хансо."
Хэна үнэхээр хөөрхөн юмаа......бодвол найз залуутай байх. Тэр надтай чацуу эсвэл 20, 21 тэй байх.
"Танилцсандаа таатай байна." гэж Хэнаг хэлэхэд би "Энд ганцаараа ирсэн юм уу? Нөгөө юу гэх гээд байгаа вэ гэвэл.....найз залуу эсвэл нөхөр чинь хаана байгаа юм л гэж?" Би хэтэрхий хүний асуудалд хошуугаа дүрж байгаа ч үнэхээр дуугүй байж чадсангүй.
Тэр инээмсэглэн "Надад.....найз залуу эсвэл нөхөр ч байхгүй ээ." гээд энэ тухай ярьсандаа гуниглангуй харагдав.
"Төрсөн өдрөөр нь үерхэж байсан залуу нь Хэнаг сайн найзтай нь хуурчихсан юмаа." гэж Үнби надад шивнэв.
Гайхмаар юм хөөрхий Хэна ийм хөөрхөн бүсгүйг. Сайн найзаа гэж бодож явсан хүндээ хууртагдах ямар хүнд байдгийг би мэднээ.
"Гүнжээ.....гэртээ харьцгаая. Орой болсон байна." гэж Хусогийг хэлэхэд би толгой дохилоо.
Хусог хүүгээ аван тэврэхэд Хансо ядарсан бололтой аавынхаа мөрийг налаад унтаад өгөв.
Би "Ханыл Үнбигээс харцаа ч салгаж чадахгүй байна лээ шүү. Аавв үнэхээр уярмаар." Ах минь хайраа олж ингээд жаргалтай амьдрах болсонд би ч бас баяртай байна.
"Мм....би чамаас нүдээ салгаж чадахгүй байна. Яаж ч чадах билээ.......чамдаа дэндүү их хайртай юм чинь." хэмээн Хусог надад хайрын үгээ шивнэв.
"Би ч гэсэн чамд хайртай. Өө Хансо мөрөн дээр чинь шүлсээ гоожуулчхаж." Хусогийн уулга алдахыг сонсоод би инээнэ.
1 beleg uldsen shuu gyus 😀 Bonus taalagdsan bol comment ♥️
YOU ARE READING
(Дууссан) BTS |Jung Hoseok| Сэтгэцийн өвчтэй залуу 2
Mystery / ThrillerХаныл "Чи үргэлж ингээд байж болохгүй." Хусог хариу хэлэх гэж байснаа намайг өөрсдийг нь харж байсныг мэдээд над руу жуумалзав. "Ханыл дүү чинь биднийг хараад байна." Гэхэд би нүдээ эргэлдүүллээ. "Сохён дээшээ гар, би энэ новштой ярилцмаар байна."...