Сургууль дээр 2 цаг орчим гөлийж суусандаа итгэж чадахгүй юм.
Бүгд гэртээ харчихсан гэтэл одоо болтол бороо орсоор л байдаг. Харих унаа даанч алга. Өчигдөр орой утсаа цэнэглэхээ мартчихсан учраас утас хүртэл унтарчхаж.
Ёстой тэнэг юмаа! Ийм зүйлийг бодох хэрэгтэй байсан юм. Бас Вернон тийм ч эелдэг залуу биш байж. Харих унаа байхгүй гэдгээ түүнд тодорхой хэлсэн байтал тэр намайг дөхүүлээд өгөх талаар бүр аа ч гээгүй.
Зүгээр л жуумалзаж инээснээ баяртай гээд яваад өгсөн. Юу нь хөгжилтэй байна. Хөгийн новш.
Гэнэт хэн нэгний "Сохёноо?" гэх дуу сонстов.
"Өө...Дэхён багш..." би босон түүнд бөхийлөө. Тэр биологийн багш бөгөөд манай сургуулийн хамгийн залуу багш. Мөн тэрээр сайхан залуу учраас ихэнх сурагч охид түүнд сайн байдаг. Түүнийг одоог хэр нь сургууль дээр байсныг мэдсэнгүй.
Дэхён багш "Яагаад гэртээ хариагүй байгаа юм бэ?"
"Аан харин гэртээ харих унаа байдаггүй ээ. Бороо зогсохоор гэр лүүгээ алхдаг юм уу гээд зогсохыг нь хүлээж байлаа." гээд би эелдгээр хэлэн инээлээ.
"Гэр чинь эндээс хол биз дээ, алхана гэдэгтээ итгэлтэй байна уу?"
"Нөгөө...тийм ээ...өөр арга байхгүй болохоор."
"Явцгаая би чамайг гэрт чинь хүргээд өгье. Сурагчаа хоосон сургуульд ингээд үлдээсэй гэж хүсэхгүй л байна шүү." хэмээгээд Дэхён багш инээмсэглэв.
"Баярлалаа!" тэгэхээр алхах шаардлагагүй боллоо.
==========
Ханыл "Өнөөдөр оройн хоолондоо юу идмээр байна санаа оноо байна уу?"
"Мэдэхгүй ээ. Яагаад асуугаад байгаа юм?"
"Орой би гарах учраас. Үдэшлэгт явнаа. Гэхдээ бас жаахан дүүгээ өлсөөд үхчхээсэй гэж хүсэхгүй байна."
Би нүдээ эргэлдүүллээ.
"Пицца нтр захиалаад идчиж чадах байлгүй.""Сохён яагаад цуг явж болохгүй гэж Хан?Хөгжилтэй байна шд." гэж гэнэт Хусог хэллээ.
Ханыл "Үгүй ээ...Со коллежийн үдэшлэгт явж болохгүй."
"Холл.....яагаад болдоггүй юм?" Үнэнийг хэлэхэд коллежийн үдэшлэгт явж үзмээр байна. Магадгүй үнэхээр хөгжилтэй байх байх.
Хусог "Тийм ээ яагаад үгүй гэж?"
Ханыл нүдээ эргэлдүүлэв. Хусог бид хоёрыг дийлэхгүйгээ мэдэх биз.
"Жинү ганцаараа байх юм байна л даа." Ханыл хэлэв.
Би "Жинү 11-тэй өнөөдөр түүнийг гэртээ ирнэ гэж бодохгүй байна."
Ханыл санаа алдан "За яахав!"
Тийм ээ.....коллежийн үдэшлэг үнэхээр зугаатай байна байх даа.
Хусог руу харлаа.....тэр миний талд байна. Бас намайг үдэшлэгт явж явахыг хүсч байна.
Нааш харснаа нүдээ ирмэв.Холлл.....мэдэхгүй юмаа гэхдээ би ичээд байх юм. Тэр эгдүүтэй юм...
YOU ARE READING
(Дууссан) BTS |Jung Hoseok| Сэтгэцийн өвчтэй залуу 2
Misterio / SuspensoХаныл "Чи үргэлж ингээд байж болохгүй." Хусог хариу хэлэх гэж байснаа намайг өөрсдийг нь харж байсныг мэдээд над руу жуумалзав. "Ханыл дүү чинь биднийг хараад байна." Гэхэд би нүдээ эргэлдүүллээ. "Сохён дээшээ гар, би энэ новштой ярилцмаар байна."...