Вернон-ы гараас барихад тэр над руу харлаа.
"Вернон! Энд юу хийж байгаа юм? Хаашаа явчихсан байсан юм бэ?" гэж асуухад тэр над руу харан санаа алдана.
"Чамд асуух олон асуулт байгааг мэдэж байнаа. Гэхдээ одоо чамд хэлж чадахгүй нь. Хэрвээ чамайг надтай хамт байгааг харвал Хусог чамайг дахиад л өвтгөнө." гээд миний боолттой гар луу харав.
Би хөмсгөө зангидсаар "Хусог тэгснийг чи яаж мэдсэн юм? Чи Хусог болон над руу зурвас явуулдаг хүний талаар дэндүү их зүйл мэдэж байна. Энэ бүгдээ надад хэлэх ёстой!" хэмээн орилох шахам хэллээ. Үнэхээр бачимдаж байна.
"Энэ бямба гаригт болъё. Хуучин барилгын тэнд уулзаад чиний мэдэхийг хүссэн бүх зүйлийг хэлж өгье." гэж Вернон хэллээ.
Тэгснээ мөрөн дээр зөөлөн цохиод "Одоо би явах ёстой." гэж хэлээд намайг орхин явлаа.
Тэр өдөр Вернонтой уулзах ёстой. Бүх учрыг мэдмээр байна.
Ийн бодож байтал хэн нэгэн дуудлаа."Сохёнаа?"
Би инээмсэглэн "Өө Хусог."
"Юу хийж байгаан? Гэртээ харьцгаая гүнжээ." гэхэд би дуугүй л толгой дохилоо.
Хусог бэлхүүсээр тэвэрсээр бид машин руу нь явна.
Вернон-ы тухай бодсоор л. Тэр яг хэн юм бэ? Яаж надтай холбооттой бүгдийг мэдээд байгаа юм? Бас тэр өмнө нь Эвад итгэж болохгүй гэж хэлсэн....гэтэл эцэст нь Эва миний жинхэнэ сайн найз биш болохыг ойлгосон.
Эваг бодох төдийд түүний хэлсэн үгс бодолд орж ирнэ. Хусогоос асуух хэрэгтэй болов уу? Тэр миний найз залуу юм чинь асууж болно биз дээ?
"Гүнжээ....." Хусог намайг дуудав.
Би нүдээ цавчилсаар түүн рүү харан "За."
"Түрүүнээс хойш чамайг зөндөө дуудлаа. Зүгээр үү? Ухаан санаа чинь өөр газар байх шиг."
"Зүгээр л жаахан юм бодож байлаа. Санаа зоволтгүй дээ." гэсэн тэр надад итгэхгүй байгаа бололтой.
Бид Хусогын гэрт ирэхэд би өрөөндөө орон хувцсаа солилоо.
Түүнээс Эвагийн тухай асуухаар шийдсэн.
Өрөөнд нь орч ирэхэд тэр компьютерынхээ урд сууж байсан бөгөөд намайг хараад инээмсэглэв.
"Яасан гүнжээ?" гээд гараас минь татан өвөр дээрээ суулгалаа.
"Чамаас нэг юм.........асуух гээд....гэхдээ...чи уурлахгүй тийм үү?" хэмээгээд Хусог руу харахад тэр хөмсгөө зангидлаа.
"За амлаж байна." гээд духан дээр үнэсэв.
YOU ARE READING
(Дууссан) BTS |Jung Hoseok| Сэтгэцийн өвчтэй залуу 2
Mystery / ThrillerХаныл "Чи үргэлж ингээд байж болохгүй." Хусог хариу хэлэх гэж байснаа намайг өөрсдийг нь харж байсныг мэдээд над руу жуумалзав. "Ханыл дүү чинь биднийг хараад байна." Гэхэд би нүдээ эргэлдүүллээ. "Сохён дээшээ гар, би энэ новштой ярилцмаар байна."...