Арван долдугаар хэсэг

1.6K 178 2
                                    

Сургууль руу орох ба Хусог намайг бэлхүүсээр минь тэврэн хамт явж байлаа. Бүгд биднийг харан хоорондоо шивнэлдэнэ.

Тэр намайг аюулгүй байлгах гэсэндээ анги хүртэл хүргэж өгч байгаа нь энэ. Түүнийг би яаж эсэргүүцэж чадах билээ. Уг нь намайг бүр анги руу оруулж өгөх нь хэтрүүлсэн хэрэг ч гэлээ урд шөнийнх шиг зүйл дахиж болоосой гэж хүсээгүй юм.

Шүүгээнээс ном авахаар очоод дахин нэг захиа хараад зүрх золтой л зогсох шахлаа. Гялс аван далд хийх гэтэл Хусог надаас өрсөн аваад уншчихлаа.

Түүний царай барайж эхлэх нь тэр.

Яг одоо түүний 'араатан' төрх гарч ирнэ, надад уурлахгүй л гэж найдъя.

"Би үүнд санаа тавьчихъя гүнжээ. Тэр новш чамд дахин төвөг удахааргүй болгоноо." гэж хэлэн духан дээр үнэслээ. Бусад хүүхдүүдийн шивнэлдэх дуу дахин сонсогдоно.

Тэд над шиг ахлах сургуулийн охиныг дагаад коллежийн залуу яагаад энд явж байгааг гайхацгаана. Магадгүй зарим хов живээс намайг түүний найз охин гэдгийг ойлгож байгаа байх.

Би нухацтай царай гарган "Хэн болохыг нь мэдэх үү?" хэмээн түүнээс асуулаа.

Хусог энэ удаа инээмсэглэх ажээ. Харин одоо түүний 'гэгээлэг' тал гарч ирж байна.

"Итгэлгүй л байна гэхдээ энэ асуудлбг жби зохицуулнаа гүнжээ. Битгий санаа зов."
Мэдээж миний санаа зовж байна. Хусог магадгүй тэр үл таних захидлын эзнийг алах байх. Зүгээр л хэдэн захиа явуулсны төлөө тэр хүн үхэх ёсгүй гэж бодно. Энэ энгийн тоглоом шоглоом байх.

Хусог намайг ангид оруулж өгөөд өөрөө сургуулийнхаа зүг явлаа. Би ангидаа орон байнга суудаг газраа Эвагийн хажууд суулаа.

Эва над руу нэг ч харсангүй. Тэр.....ууртай байгаа харагдана.

"Өглөөний мэнд Эва." гээд би түүнтэй түрүүлж мэндлэн инээмсэглэлээ.

Харин тэр "Гичий" гэсээр над руу ширтэв.

Сонссон зүйлдээ итгэж ядан "Юу??" тийм ээ би буруу сонссон хэрэг.

"Гичий" гэж дахин хэлэв. Би түүнд ямар ч муу зүйл хийгээгүй гэтэл тэр яагаад гэнэт ингэж аашлаад байгаа юм бэ?

"Яагаад байгаа юм? Би чиний найз чамд муу зүйл хийгээгүй байхад гэнэт гичий нтрээр дуудах ямар шаардлага байгаа гэж?" гээд би өчигдрийн явдлыг эргэн саналаа.

Би үргэлжлүүлэн "Хэрвээ сайн найз чинь байж найз залуутай болсон тухайгаа хэлээгүйд уурлаж байгаа бол уулча-"

"Найз гэнээ? Ямар найз болохоороо хуучин найз залуутай минь үерхдэг юм? Хусог бол миний хуучин найз залуу." хэмээн тэр орилов.

(Дууссан) BTS |Jung Hoseok| Сэтгэцийн өвчтэй залуу 2Where stories live. Discover now