Хорин хоёрдугаар хэсэг

1.6K 165 4
                                    

Заншил болсноор Хусог намайг сургуулиас ирж аван уруул дээр үнэслээ. Энэ үйлдлүүдэд нь би хэдийн дасчхаж.

Хусогийн гэрт ирэхэд өөдөөс бараг л мартаад байсан хоёр залуу биднийг угтах нь тэр.

"Ханыл! Жинү!" хэмээн би баярласаар очин тэвэрч авахад тэр хоёр ч бас намайг тэвэрлээ.

"Санасан шүү дүү минь." гээд Ханыл духан дээр үнэсэв. Жинү ч гэсэн. Ах, дүү хоёроо их санажээ.

Ингээд бид зочны өрөөнд сууцгаалаа.

"Тэгээд....Хусог чамайг хэр сайн харж байна даа?" хэмээн Ханыл асуухад би
"Тийм ээ мэдээж сайн. Миний найз залуу юм чинь."

Найз залуу гэх үгийг сонсонгуутаа Ханыл нүдээ томруулан "Байз юу гэсэн бэ?" гээд Хусог бид хоёр луу харлаа. Жинү ч тэр хоёул их гайхсан харагдана. Би уг нь тэднийг хэдийнээ мэдэж байгаа гэж бодсон шд......

"Ямар чөтгөр нь вэ Хусог! Би чамд Сохёнд санаа тавиарай гэсэн болохоос найз охиноо болго гээгүй!" гээд Ханыл Хусог руу ширүүхэн харц шидлэв. Гэтэл эсрэгээрээ Хусог харьцангуй тайван байлаа.

Жинү "Бүр түүнийг өвтгөсөн байна! Гарыг нь хар л даа!" гэхэд бүгд миний боолттой гар луу харав.

Түүний тайлбарыг хүлээж байгаа бололтой Ханыл, Жинү хоёр Хусог руу харсаар.

"Би Сохёнд хайртай. Та хоёр ч үүнийг мэдэж байгаа санагдах юм! Тийм учраас энэ тийм ч сүртэй асуудал болно гэж бодохгүй байна."

Жинү "Гэхдээ чи түүнийг өвтгөсөн! Миний эгчийг өвтгөсөн байна." тэр хэдий надаас дүү ч аливаа асуудалд их нухацтай хандаж байна гээч.

Хусог "Та хоёр намайг хоёр өөр зан, төрх өөрийн мэдэхгүй гаргаад байдгийг мэдсээр байж! Би өөрийгөө хянах гэж их хичээж байгаа." гэлээ. Хусог надад тийм зүйл хийсэндээ харамсаж байгаа гэж санагдах болсон мэдээж би түүнийг уучилна.

"Залуусаа......тайвшир. Би зүгээр. Хүн буруутгах гээд байгаа юм бол та хоёр өөрсдийгөө л буруутгах болж дээ. Яагаад гэнэт намайг орхичхов? Би дүү бас эгч чинь биз дээ. Ядаж утсаар ч болов намайг зүгээр эсэхийг асуугаагүй юм байж." гээд би нөгөө хоёр луу хариулт нэхэн харлаа.

Ханыл "Хэдэн зохицуулах асуудал байсан юмаа. Тэгээд ч Хусог чамд санаа тавихыг мэдэж байсан."

"Ямар асуудал? Тэр шөнө биднийг дагаж байсан машинтай холбоотой юу?" Магадгүй би энэ тухай асуухыг их удаан хүлээсэн байх.

Тэр гурав бие бие рүүгээ харан ямар нэг зүйл харцаараа ярилцана.

Тэгснээ Ханыл "Аа хэхэ......Сохён! Чамд нэг юм хэлэх гэж байлаа. Аав, ээж хоёр хоногийн өмнө надтай ярьсан. Бид гурвыг их санаж байна гэсэн тэгээд 2 сарын дараа ирнэ гэж байна лээ."

"Би ч гэсэн ээж, аав хоёрыг санажына! Хурдан эргэж ирээсэй бас гоё бэлэгтэй!" хэмээн би баярласаар хэлэхэд тэд миний хүүхэд шиг энэ үгэнд санаа алдах нь сонсогдлоо. Бас Ханыл ярианы сэдэв өөрчлөхийг хичээнэ.

Ингэтлээ надаас нуух үнэхээр их нууц тэдэнд байгаа бололтой ххмм?

(Дууссан) BTS |Jung Hoseok| Сэтгэцийн өвчтэй залуу 2Where stories live. Discover now