Нэмэлт хэсэг

1.7K 157 2
                                    

Хусог өөр газар луу явсан бололтой санаа зовж байна. Тэр намайг далайн эрэг дээр бүжиглэцгээх согтуу хүмүүсийн дунд орхиод явчихсан.

Уг нь бол бид одоо нэгэн үдэшлэг дээр байгаа юм. Сүүлд үдэшлэгт явах үед биднийг хүмүүс мөшгөсөн гэвч дахин үдэшлэгийн үеэр асуудал гарч ирэх юм гэж бодсонгүй.

Аль түрүүн Хусог надад уух юм авчрахаар явсан гэтэл одоог хүртэл алга магадгүй өөр газар байгаа бололтой.

Түүнийг хайсан боловч харамсалтай нь хаана ч харагдсангүй.

"Ханыл.......Хусогийг харсан уу?" Ханыл уугаагүй эрүүл байгаа учраас түүнийг хаашаа явсныг магадгүй мэдэж байгаа гэж бодлоо.

Ханыл сандарч тэвдсэн байгаа харагдана. Юу болсон юм бэ.

"Ааа.....мэдэхгүй ээ." гэлээ. Тэр сандарч байна.

"Худлаа яриад бай! Ханыл би түүнийг зөндөө хүлээлээ. Тэр хаачсан юм?" гэж би орилох шахам хэллээ.

Ханыл ээрч мууран "Дээд давхарт....Үнбитэй хамт байгаа." гэхэд уур хүрч байлаа.

"Юу гэнээ?!" бурхан минь ухаан алдах нь байна. Хусог надад яаж ингэж хандаэ чадав аа! Чамайг надад хайртай гэж бодсон юмсан. Нулимс хацар даган урсаж эхлэв.

"Хүлээ Сохён......энэ чиний бодож байгаа шиг биш шүү." Ханыл ийн хэлсэн ч би түүнийг орхин хэдийн дээд давхар луу гүйлээ.

Хусогийг олох ёстой. Тэр намайг хуурч байна шүү дээ!

Хайн явж байтал түүнийг байшингийн тагтан дээр байхыг харлаа. Хажууд нь нөгөө Үнби нь бололтой нэгэн эмэгтэй байв. Тэд хоорондоо юм ярин инээлдэж нэгнийгээ тэвэрнэ.

Хардаж байна үнэхээр их. Хусогийг алгадаж Үнбигийнх нь үснээс зулгаамаар санагдаж байна. Галзуурах нь...

Тэгээд Хусог дээр очлоо. Яг одоо би уйлж байна гэхдээ энэ надад хамаагүй. Амархан харддаг хэцүү найз охин гэдгээ мэднэ гэхдээ миний залуугийн дэргэд өөр охид байх надад огт таалагдахгүй байна!

Хусог намайг хараад инээмсэглэсэн ч уйлж байхыг минь олж хараад хөмсгөө зангидав.

"Гүнжээ! Юу болсон бэ?"

"Чамайг үзэн ядаж байна! Бас чамайг! Хөгийн хүүхэн!" гэж орилсоор нулимсаа нэг шударна.

Хусог, Үнби гайхсан харагдана.

Явах гэтэл Ханыл зам хаан зогсоод "Сохён! Чи буруу ойлгоод байна."

(Дууссан) BTS |Jung Hoseok| Сэтгэцийн өвчтэй залуу 2Where stories live. Discover now