Үл таних эрхэм урам хугарсан харц үлдээгээд явсны дараа би түүний урт хар хүрэмтэй л үлдэв. Магадгүй хэлсэн үгийг нь ойлгоогүй болохоор тэгсэн юм болов уу. Харин энэ тайлж тавьсан хүрмийг нь яах ёстойгоо ойлгосонгүй. Харсаар байтал надруу дөхөж ирээд гадуур хүрмээ тайлж хажууд минь тавьчихаад машиндаа суугаад яваад өгсөн. Эргэж ирээд авах юм болов уу гэж хүлээсэн ч ерөөсөө ирсэнгүй. Эсвэл намайг ав гэж хэлсэн юм болов уу? Би даанч хэлсэн үгийг нь ойлгоогүй л дээ. Ээж минь хэдий ази гаралтай Солонгос хүн хэдий ч надтай багаас минь хойш тийм ч их Солонгосоор яриж байгаагүй болохоор мартчихсан юм. Тэгсэн саяны эрхэм яг л миний багадаа ээжээс минь сонсож байсан хэлээр ярьчих шиг.
---
Лос Анжилосийн гэрэлт үдшээр үнэтэй томдсон хар хүрэмнийхээ ханцуйг хойш нь нугалж бэлхүүсээрээ арьсан бүс бүсэлсэн үзэсгэлэнтэй бүсгүй.
Би тэр театраас явж өөрийнхөө хийх зүйлийг олох гэж багагүй зүдэрсэн. Угаас ЛА-ийн ганц алдартай, амиа зогоох боломжтой театр нь (Broadway) тэр байсан юм хойно орхиж явбал юу туулахаа би мэдэж байсан. Тэгээд явсаар одоо нэлээдгүй алдартай болж байгаа нэг салбарт санаандгүй ч гэх үү нэг тийм байдлаар орчихоод яг сор нь болон гялалзаж байгаа юм. Өөрийгөө магтах жоохон онцгүй ч би үнэхээр тэр газрын тэнгэр элч нь.
Шөнө дунд хэдий ч гэрэлт самбар гялтганаж олноор зүглэх хүмүүсийн урсгал нь холоос ч энэ газрыг ямар газар гэдгийг илтгэх шиг. Бүсгүй арын хаалгаар орж улаан хилэн хөшигний цааш явахад олон эгнээ хаалганууд дундаас шар одоор хүрээлсэн түүний өрөө харагдана. Бүсгүй дотогш орж өөрийн хувцсаа гялтганаж гялалзсан тайзны даашинзаар солиж том том шигтгээ бүхий үнэтэй гоёл чимэглэлээ зүүн өөрийгөө бэлдэнэ. Удалгүй хаалга тогшин бүсгүйг дуудахад бүсгүй инээмсэглэсээр удахгүй гарахаа хэлнэ.
Том гэрэлт тайзан дээр энд тэнд залуус бүсгүйчүүд дуулж хуурдан жүжиглэх бол үзэгчид удахгүй гарч ирэх учиртай гол дүрийн бүсгүйг тэсгэл алдан хүлээнэ. Удалгүй өнөөх олон жүжигчид тайзны голд хэн нэгний зогсох зайг үлдээн тойрог хэлбэр үүсгэн хүрээлэхэд гэрэл унтарч зөвхөн тэр хэсэгт л тод гэрэл тусах аж. Хамба хилэн хөшигний араас урт гуалиг хөл гарч ирэхэд залуус тэсэлгүй орилолдож, шүгэлдэх нь тэр газрыг нэлээдгүй доргионо. Удалгүй бариу улаан даашинз өмссөн үзэсгэлэнт бүсгүй гарч ирэхэд өнөөх залуус хэдэн хормын дотор л хэлгүй болсон аятай юу ч үл дуугаран дараагын зүйлийг амьсгаа даран хүлээх аж. Бүсгүй сайхан биеэ гунхалзуулан тийм гэхийн аргагүй инээмсэглэл тодруулсаар тайзны гол руу алхахад танхимд байх дөнгөж хорьтой болов уу гэмээр залуугын шүлгээ залгих нь сонсогдоно. Түүний өмссөн даашинз баруун гуяныхаа хэсгээс доош шагай хүртэл оноотой байх нь залуусыг байж ядуулна. Тэрээр тайзны голд байрлах микрофон дээр ирээд зүүн гараа байрлуулан инээмсэглэхэд ая явж түүний мансуурам хоолой эгшиглэнэ. Тэр бүсгүй театрын урлагт биш ч өөр нэгэн тайзны урлагт од нь болон гялалзжээ.
Харин түрүүнээс хойш захын ширээнд чимээгүйхэн урдах вискигээ уун суусан залуу тэр бүсгүйг хараад уруулаа эмрэн ёжтой инээмсэглэх аж.
YOU ARE READING
Mid July
FanfictionДолдугаар сарын ид дунд бид өөрсдийн эдлэнгийнхээ усан санд хөгжилдөн, дарс шимж зуны аагим халууныг тааламжтайгаар мэдэрч байсан тэр үед үргэлж өөрсдийгөө залуу бас халуухан байх юм шиг санадаг байж билээ. Credits to Annie_1230