Өөдөөс минь инээмсэглээд оройн хоолоо зооглох залуу. Бид огтоос нэр усаа солилцож үзээгүй атлаа ингээд хамтдаа амьдрахаар болчихсон байдаг. Үл таних эрхмээс хамт амьдардаг залуу болон хувирах гэж.
Анна: Нэрийг чинь хэн гэдэг юм?
: Ким Тэхён. Гэхдээ хэлж чадахгүйгээс хойш Теодор л гэж дууд даа.
Түүнийг ийнхүү хэлэхэд ээжийн минь шартай зан бас сонсгол сайтай чих минь юу ч болоогүй мэт нэрийг нь хэлж орхив.
Анна: Яагаад чадахгүй гэж бодоов Ким Тэхён.
Тэхён: Хөөх чамайг ийм дажгүй дуудлагатай гэж бодоогүй юм байна. Гэхдээ Ким гэдэг нь миний овог тийм болохоор чи хэлэх шаардлагагүй зүгээр л Тэхён гэхэд болно.
Анна: Тэхён...Тэхён...Тэхён
Тэхён: Миний нэрийг битгий олон давтаад бай. Сэтгэл гижигдээд байна...Ингэхэд чиний жинхэнэ нэрийг хэн гэдэг юм?
Анна: Анна Луис
Тэхён: Өөр нэр байхгүй хэрэг үү? Өөр ази нэр?
Анна: Байхгүй ээ...ээж минь намайг нархан (Солонгосоор) гэж дууддаг байсан юм.
Тэхён: Тэгвэл би чамайг
Анна: Санасны ч хэрэггүй. Зүгээр л Анна гэж дууд.
Тэхён: Тэгвэл надад ч бас хэлэх зүйл байна. Олон хүнтэй газар ер нь хоёулахнаа байхаас бусад үед намайг жинхэнэ нэрээр минь дуудаж болохгүй. Бас чамаас хариу зүйл хүсэхгүй гэж худлаа хэлэхгүй гэхдээ чамайг хүсээгүй байхад би чамайг яах ч үгүй. Тийм болохоор тайван байж болно.
---
Үдэш нь тэднийд усанд ороод ямар ч чимээ аниргүй байшинд гүн нойрондоо автахдаа би их л тухлан байлаа. Яагаад ч юм танил санагдаад байсан энэ залууг тэртээх арван ёсөн насны минь төрсөн өдрөөр бэлэглэсэн хар хүрэмний эзэн байх чинээ санаагүй юм.
Унтахаар хэвтэж байхад минь гадаа бороо шаагиж хаалга тогших чимээ дуулдав. Би энгэрээ халхалсаар дээш босон суухад Тэхён өөрийнх нь бололтой урт хар цув чимодам дээр минь тавичихаад надад дахин уулзсаны бэлэг хэмээн өгөхөд л мэдсэн юм даа. Лос Анжелосоос ирэхдээ л өмсөж гарсан түүний хар хүрмийг хараад санасан байх л даа.
---
Анна: Тэр үед юу гэж хэлсэн юм?
Тэхён: Мэдмээр байвал Солонгос хэл сурч болно штээ.
Анна: Солонгос? Тэгэхээр чи?
Тэхён: Тийм ээ, гэхдээ чи намайг хараад мэдээгүй хэрэг үү? Би чамайг хараад эхэндээ жоохон эргэлзсэн ч яг л нэг тийм солонгос төрх байсан болохоор тэр үгийг хэлсэн юмсан.
Анна: Би Солонгос хэлээр тийм ч их яриж байгаагүй ээ. Ээж минь ихэнхдээ Англиар ярьдаг байсан юм.
Чи намайг цэнгүүн дээр хараад танисан уу? Эсвэл сүүлд онгоцонд хараад уу?
Тэхён: Аль нь ч биш ээ. Тэрнээс ч өмнө чиний тоглолтыг үзсэн юм. Оттогын казинод.
Тийм чамайг харах их сонин сэтгэгдэл төрүүлсэн шүү. Хоёрхон жилийн дотор чи их өөрчлөгдсөн харагдсан.
Тэнгэр элч шиг хоолойтой ч Сатаны сүйт бүсгүй шиг харагдаж байсан. Харцаа ч салгаж чадахааргүй...халуухан бас дур булаам.
Анна: Тэр үеийн явдалд баярлалаа. Бас уулзаснаасаа хойш л хэлье гэж бодсон юм. Надад наад гаж үгс чинь таалагдахгүй байгаа болохоор битгий хэрэглэ.
Тэхён: Чиний байгаа нь л ийм дур булаам байхад би хэлэхгүй гээд яах юм.
Анна: Ямар ч байсан битгий тийм үгсийг юу ч болоогүй юм шиг хэлээд бай. Эвгүй байна.
Тэхён: За яахав, гэхдээ чи одоо юу хийх юм? Парист ямар нэгэн зорилготой л ирээ байлгүй. Би түүнийг чинь биелүүлэхэд өөрийгөө туслаж чадна гэж бодож байна.
Анна: Сахиусан тэнгэр болмоор байна. Лос Анжилосийн мартагдсан тэнгэр элч биш Нью Йоркийн шинэ сахиусан тэнгэр...
Annie:
Шүүмжийг хүлээн авсан шүү
😊
YOU ARE READING
Mid July
FanfictionДолдугаар сарын ид дунд бид өөрсдийн эдлэнгийнхээ усан санд хөгжилдөн, дарс шимж зуны аагим халууныг тааламжтайгаар мэдэрч байсан тэр үед үргэлж өөрсдийгөө залуу бас халуухан байх юм шиг санадаг байж билээ. Credits to Annie_1230