Шөнө гэнэт л зүрхний минь цохилт холдоод яг л ингээд дуусах юм шиг хачин эвгүй болсоор сэрлээ. Сүүлийн үед өвчин намдаагч минь үйлчлэхгүй шөнө болгон босч дахин ууж байгаа. Харин энэ шөнө хамаг байдаг хар хөлс минь цутгаж зүрх салгалан арай гэж сэрэв.
Тэхёны өврөөс гараад угаалтуур луу очин өвчин намдаагчаа хоёрыг давхарлан уув. Эмчлүүлэх боломжтой гэж хэлсэн ч энэ хэтэрхий удна шүү дээ. Тэрний оронд алдартай байж байгаад үхсэн нь дээр. Нэр алдаргүй амьдрах ямар байдгыг би мэднэ. Энэ хүртэл яаж зовж ирлээ дээ. Чадахгүй ээ. Өвдөж хугацаа алдаж чадахгүй.
Хэтэрхий жаргалтай долоо хоног өнгөрсний дараа өвчин минь хүндэрсэн нь энэ байлаа.
Энэ долоо хоногоос эхлээд Латин Америкаар аялан тоглолттой. Бас Италийн Сан Ремод хүндэт зочноор уригдсан.
Гайхалтай биш гэж үү?
---
Тэхёнд баяртай гэж хэлчихээд ачаагаа аван харшаас гарлаа.
Алдар нэрийн сайхныг одоо л амтлах гэж байна шүү дээ.
Аялан тоглолт Мексикээс эхлээд Колумб, Эквадор, Бразил, Аргентин, Чили гээд өнөөдөр сүүлчийнх болох Кубаар төгсөнө.
Тоглолт дууссаны дараа орон дээрээ тэрийн хэвтээд элдвийг бодлоо.
Хэдий хил залгаа оршдог ч гэлээ бүгд өөрсдийн гэсэн өв соёл, уламжлал, зан заншилтай. Мөн түүгээрээ аливааг харах өнцөг нь хүртэл өөр байдаг.
Аах энэ тоглолт ч надад маш их зүйл бодогдуулж байна шүү.
Олон ч зүйл үзэж, сурч байна.
Усанд орчихоод унтаад сэрэхэд гадаа харанхуй болчихсон ходоод минь маш их өлсөж байв. Доош ресторан руу буухад гал тогоо нь хаачихсан тул хоол гарахгүй та өрөөний үйлчилгээ захиалж болно хэмээв.
Би өрөөний үйлчилгээ захиалчихаад дээш өрөө рүү гээ орохоор цахилгаан шат дуудвал хажууд минь хүн ирээд зогсов.
Нэг л танил хоолой: Өө сайн байна уу, хатагтай Анна гэхэд би түүн рүү харлаа.
Хэн билээ? Өнөөх гярхай залуу юу?
Би харж харж: Аан тийм ээ, та сайн байна уу? Гэхэд тэр хацраа хонхойлгон инээмсэглээд: Миний нэрийг санахгүй байгаа юм аа даа. Ким Намжүүн гэдэг шүү хатагтай Анна гэх нь тэр.
Би эвгүй гэгч нь: Аан за санаж явья аа гэхэд тэр бүр ч их инээгээд: Сэтгэл гонсгор байгаа ч зүгээр дээ хатагтай хэмээв.
Намжүүн: Та энд ямар ажлаар ирсэн юм?
: Аа аялан тоглолтын минь сүүлчийн зогсоол байгаа юм аа.
Намжүүн: Гайхалтай, би үзэж амжаагүй юмсан.
: Харамсалтай л юм, ноён Намжүүн.
Намайг ийн хэлэхэд тэр хөхөрч: Тийм ээ, би ч жоохон азгүй нөхөр л дөө гэв.
Бид элдвийг ярьсаар бүр цахилгаан шатаа ч мартаад хоосон буцаачихсан байв.
Тэгээд бид хоёулаа өлссөн тухайгаа мэдээд би өрөөний үйлчилгээгээ цуцлан буудлаасаа гарч онгорхой зоогын газар хайсаар нэг газар ирлээ.
Бидний яриа гайхалтай нийцэж байх нь энэ залуугийн мэдрэмжтэйд байгааг ойлгов. Тэр зөвхөн урлагын тал дээр ч биш эмэгтэй хүний тал дээр хүртэл ийм мэдрэмжтэй байх гэж.
Бид хооллонгоо олон зүйлийг ярицаж бие биенээ багагүй таниад амжив.
Түүнтэй инээлдэн суух мөчид гэнэт л зүрхээр минь хатгуулж түүний инээх царай барайгаад дуу нь алсрав. Ингээд би хагас ухаантай түүний өмнө таталт өгч байхдаа юу мэдэрсэн гэж санана.
Эцэг минь, намайг шийтгэхээр авах гэж байвал дахиж хэзээ ч энэ зүйлийг надад бүү мэдрүүлээрэй.
Ой гутам юм.
Бүхий л гунигтай бас зовлонтой мэдрэмжүүдийг нэг дор мэдрэх...
Annie:
Та хэд идэвхтэй байсан болохоор дахиад нэг хэсэг оруулчихья.
YOU ARE READING
Mid July
FanfictionДолдугаар сарын ид дунд бид өөрсдийн эдлэнгийнхээ усан санд хөгжилдөн, дарс шимж зуны аагим халууныг тааламжтайгаар мэдэрч байсан тэр үед үргэлж өөрсдийгөө залуу бас халуухан байх юм шиг санадаг байж билээ. Credits to Annie_1230