07.

993 118 5
                                    

Нислэг эхлэхэд өнөөх эрхэм бор хүрэн зураачийнх шиг малгайгаараа нүүрээ таглаад унтаж харин би очоод яах талаараа бодол болон суулаа. Лос Анжелосоос Нью Йорк ч биш шууд л Парис руу шилжих нь надад яг л багадаа үзэж байсан хүүхэлдэйн киноны харанхуй агуй руу гүйгээд орж буй мэт мэдрэмж төрүүлнэ. Тэнд очоод эхний хэдэн сар авчирсан мөнгөө үрээд болох л байх түүнээс хойш юу хийх вэ, хаана амьдрах вэ? гээд баахан асуулт толгойд минь эргэлдэж бухимдан суухад минь өнөөх эрхэм малгайгаа доошлуулан над руу харав.

: Дандаа л ууртай байх болжээ.

Анна: Танд хамаагүй санагдах юм.

: Парист очиж юу хийх юм? Тэнд амьдрах гэж байгаа юм уу? Аль эсвэл ажил хэргийн уулзалт байгаа юм уу?

Анна: Хамаагүй гэж хэлсэн санагдах юм.

: Тийм л юм бол надтай ярихгүй байх чинь дээр байсан юм. Одоо бүр мэдмээр санагдаад байна. Хэрвээ хэцүү байдалд ороод ийшээ явж байгаа бол манайд хүрээд ирээрэй. Би чамд туслахад хэзээд бэлэн шүү.

Анна: Тийм ээ, туслачихаад дараа нь ор дэрний асуудлаа л ярина биз.

: Уг нь санаагүй байсан юмсан. Яахав саначихъя, дараа нь хэрэгжүүлнэ гээд.

Анна: Таны тусламж хэрэг болохгүй л байх даа.

: Тэгвэл зүгээр дээ. Бяцхан хадагтайд хэний ч тусламж хэрэггүй байвал би баярлана.

---

Өнөөх эрхмийн өгсөн гэрийн хаягыг гартаа атгасаар надад үлдсэн ганц чемодан хувцсаа барин сүүлчийн хэдэн франкаа шавхан тэрэг хөлсөлж тэднийх рүү эцсийн итгэл найдвараа тээн явна. Зургаан сарын өмнө л бардамнаж байсан би одоо ингээд тэднийх рүү явж буй даа бухимдана. Анжила бид хоёр эхний гурван сар гачигдах зүйлгүй сайхан байсан ч дөрөв дэх сараас эхлэн бидний мөнгө дуусч ажил хийж эхлэсэн. Гэсэн ч бидэнд олдож буй нь буурчын газар л байсан тул олигтойхон ч мөнгө олж чадалгүй тартагтаа тулах үед Анжила нэг франц залуутай дурлалцаж тэднийд толгой хорогдох болсон юм. Шөнө бүр тэдний янаглалыг сонсож сүүлдээ ч тоохоо болиод ирэхэд би л энд илүүдээд буйгаа өнөөх эр түүнд гэрлэх санал тавихад л ойлгосон юм. Тэгээд өнөөдөр тэдэнд явахаа хэлэхэд тэд дуртай байсан ч хааяахан надад санаа зовсон харц шидлэн Анжила надаас өнөөх үл таних эрхмийн гэрийн хаягыг авч үлдсэн юм. Хэрэг гарвал шуудан илгээе гэсэн ч бараг л тэгэх хэрэг байхгүйг нь би мэдэж байв.

---

Өнөөх өвгөний хүргэж өгсөн газар нь буухад юу ч харагдахгүй байсанд урагш толгойгоороо цааш яв гэж дохилоо.

Би ч өвгөний хэлснээр зам дагуу алхахад нэгэн хашаа харагдах агаад томоохон эдлэн газрыг тойруулан барьжээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би ч өвгөний хэлснээр зам дагуу алхахад нэгэн хашаа харагдах агаад томоохон эдлэн газрыг тойруулан барьжээ. Дотогш ороод хэд алхвал хүн амьтан байх шинжгүй. Цааш явсаар том харш руу нь дөхөхөд байшингийн зүүн булангаас жижигхэн сэгсгэр хар нохой хуцсаар надруу ирэх аж. Би багаасаа л нохойноос айдаг байсан тул гүйж орилсоор зугтахад хойноос танихгүй хэлээр орилон өнөөх нохойг дуудах аж. Өнөөх нохой ч эзэндээ буцахад би амьсгаагаа даран газар суув.

Хаана хүрээд ирчихэв дээ?


Annie🌊

Энэ бичвэрийн талаар шүүмж, санаа оноо болон бусад зүйлсийг хүлээн авахад бэлэн байгаа шүү. Та нарт хэлэх зүйл байвал цааргалалгүй хуваалцаарай.

Mid JulyWhere stories live. Discover now