15.

894 111 10
                                    

Нүдээ эргэлдүүлсээр буцаж орохоор эргэхэд тэр намайг дуудав. Би ч хачин царайлсаар түүн рүү харахад тэр шортноосоо гараа авчихсан юу ч болоогүй юм шиг л зогсоно.

Тэхён: Надтай хамт сэлэх үү?

Анна: Үгүй ээ бас чи ядаж наад хийж байгаа зүйлээ өрөөндөө хийж болохгүй юу. Намайг биш юм аа гэхэд шинэ үйлчлэгч чинь буруугаар ойлгочихвол яана гээд санаа зовдоггүй юм уу?

Бага зэрэг бухимдангуй түүнд ийн хэлсэнд тэр харин гайхаж буй бололтой өөдөөс минь асуулт эрэн зогсоно.

Тэхён: Юу гэсэн үг юм? Усанд сэлэхэд юу нь тийм буруу байгаа юм?

Анна: Тэрийг хэлээгүй байна. Наад гараа шортондоо хийгээд үрээд байсан юмыг чинь яриад байна.

Энэ удаад Тэхён харин ойлгосон бололтой жуумалзаад

Тэхён: Тэгээд л уурлаад байгаа юм уу? Дотуур өмд минь холгоод л янзалж байсан юм. Тэгээд ч үйлчлэгч харвал харна л биз. Чамтай адилхан буруугаар ойлговол намайг харин ч өрөвдөнө шүү дээ гэв.

Анна: Юу гэсэн үг юм?

Тэхён: Яахав дээ, хамт амьдардаг гэхээр бид хоёрыг эхнэр нөхөр л гэж бодож байгаа биз. Тэгээд хар өглөөгүүр нөхөр нь ингэж байхыг харвал эхнэр нь өөртөө хүргэдэггүй эсвэл муу юм байна гэж бодох байлгүй.

Анна: Хэн чиний эхнэр юм. Тэнэг амьтан гэсээр би цааш явж харин тэр ард инээсээр үлдэв. Угаасаа л тэгэж харагдаж байсан юм чинь. Хүн өөрт нь санаа зовоод хэлж байхад тоглоом шоглоом болгож гэнэ. Дахиж ийм зүйл болвол тоохгүй орхичих юм чинь. Болих л үгүй юу.

---

Тэр долоо хоногыг тэгэс ингэс хийгээд өнгөрөөж сүүлдээ би бүр өнөөх Луи Армстронг гэх эрхмийн дууг цээжилчихлээ. Тэхёны үргэлж л сонсоод инээж байдаг гурван дууг нь би бүр зүүдэндээ хүртэл сонсдог болоод байв. Миний өмнө нь уулзаж байсан залуучуудаас хэтэрхий өөр өвөрмөц сонирхолтой хүн шүү.

---

Тэхён буцаад л завгүй болж би ганцаардаж үлдэв. Үнэндээ Парист байхад түүнтэй хамт ийм удаан байж үзээгүй болохоор ганцаарддаггүй л юм шиг байсан. Харин одоо түүнгүйгээр өдөр хоногууд огтхон ч өнгөрч өгөхгүй байлаа.

Орой нь бид хооллох үед тэр учиргүй баясгалантай над руу мишээгээд л байв. Би гайхсан ч асуусангүй чимээгүй л хооллож суулаа. Хоолны дундуур тэр үйлчлэгч эгчээр нэг шил дарс авчруулж хундгалаад надад өгөв. Би ч нэг хөмсгөө өргөсөөр түүн рүү хараад дараа нь түүнтэй тулгаад багахан балгав. Их уувал юу болохыг саяхан мэдрээд хаширсан юм чинь.

Тэхён: Маргааш бид чиний постер зургыг даруулахаар явна. Тэгээд хамгийн томоор гаргаад Нью Йоркийн төв гудамжинд өлгөнө. Удахгүй чи жинхнээсээ Йоркийн цоо шинэ сахиусан тэнгэр болох болно гээд над руу томоор мишээхэд нь би баярлалаа гэж хэлмээр байсан ч амнаас нэг л гарч өгсөнгүй. Үнэндээ би иймэрхүү үгийг өдий хүртэл ирэхдээ маш олон удаа хэлж байсан ч хэзээ ч ийм чин сэтгэлийн баяр баяслыг авч байсангүй. Гэтэл энэ удаа үнэхээр хэлэх үггүй болтлоо баярлаад яаж илэрхийлэх учраа ч ололгүй хий дэмий л түүн рүү инээмсэглэн суулаа.

Үнэндээ баярлалаа гэдэг үг түүний миний төлөө хийсэн бүхний хаана нь ч хүрэхгүй шүү дээ. Ганцхан баярлалаа гэх нь юу ч болохгүй.

Тэгээд би шийдсэн юм. Би одоогийнх шигээ үзэсгэлэнтэй бас залуухан байхаа больсон ч түүний төлөө бурханд залбирсаар л байх болно.

Дараа төрөлд минь түүнийг надад өгөөрэй! Би сайн хүн байж өөрийнхөө эрийг хамгийн сайнаараа хайрлаж, хамгаалах болно.

Гуйя, надад түүнийг өгөөрэй.

Би дотроо залбирсаар түүн рүү инээмсэглээд суудлаасаа босов. Тэгээд түүнд дөхөж очоод түүнийг тэвэрлээ.

Баяр бахдал...итгэл найдвар минь...

Гуйя, бурхан минь...дараа төрөлд минь миний эрийг надад авчраарай. Ким Тэхён гэх энэ залууг надад өгөөрэй. Би хамгийн сайнаараа хичээж түүнд байх бүхнээ зориулах болно.

Амлаж байна.

Mid JulyWhere stories live. Discover now