Шилтгээн рүү чиглэх хэдэн арван машины цуваа тасралтгүй урсаж харин би харшаасаа тэднийг ажин зогсоно.
: Хатагтай Анна, гарах цаг боллоо хэмээх үйлчлэгчийн дуу гарч бид шилтгээн рүү зүглэнэ.
Машинаасаа буухад энд тэндгүй сэтгүүлчид байх болов уу гэсэн ч тийм байсангүй. Дэлхийн өнцөг булан бүрээс уригдсан баян, алдартай, сонирхолтой хүмүүс санаа амар хоорондоо ярилцаж, бие биенийгээ цаашлуулж наргиа хийн зогсоно.
Тэдний хэн нь ч сэтгүүлчид, хэрэггүй цуу яриа гэх зүйлээс айлгүй тайван бас баясгалантай байх аж.
Энэ л түүний хүссэн зүйл юм байна. Орон орны сонирхолтой түүхтэй хүмүүс хоорондоо уулзалдаж бие биеэндээ өөрсдийн намтар, авьяас чадвар бас чаддаг зүйлсээ хуваалцах нь.
Тэр ийм л цэнгүүнийг хүсэж.
Би олон ч хүмүүстэй танилцаж бас сонирхолтой яриа өрнүүлсээр Тэхёны хэлсэн газар очихоо ч мартсан байлаа. Харин саяхан танилцсан Намжүүн хэмээх залуу галт наадам болох талаар дурдахад л санав. Би ярилцаж байсан хэсэг хүмүүстээ баяртай хэмээн хэлээд хажуугаар өнгөрөх зөөгчөөс хундага оргилуун дарс аваад шилтгээний хойд зүгт байрлах усан сангын зүг алхлаа.
Шилтгээний тэр хэсэгт галт наадам хамгийн гоё харагдана заавал ирээрэй гэж Тэхён хэлсэн тул би оргилуун дарсаа хаа нэг балгаад замдаа таарсан хүмүүстэй мэнд ус мэдэлцэнэ.
Үнэндээ түүнийг яагаад заавал ийм зүйл хийх гэснийг ойлгохгүй байсан юм. Яагаад ийм их мөнгө зарлагадан бусдыг уриад ийм цэнгүүн хийх гэж буйг гайхсан. Гэтэл тэр зүгээр л энэ олон өөр өөр ертөнцтэй хүмүүсийг нэр дор уулзалдуулж, сонирхолтой түүхийг нь сонсож, өвөрмөц содон зүйлсийг нь биширхээр урьсан юм байна.
Тэр дэлхийн хүмүүс хоорондоо тэс ондоо гэдгийг бас бүгд адилхан гэдгийг мэдрүүлэхээр биднийг энд цуглуулжээ.
Бид бүгд өөр ч нөгөөтэйгүүр ижилхэн.
Бид өөр хүмүүс ч бас адилхан хүмүүс.
Бид бол бид.
Бидний бүх зүйл ондоо
Бидний бүх зүйл ижилхэн
Бид адилхан л хүмүүс
Бид ижилхэн л мэдэрдэг
Бас бид адилхан л хүнд хэцүү цагыг туулсан байдаг.
Олон хүмүүс дунд түүнийг яаж хайж олохоо бодон зогстол тэр хэдий нь ээ усан сангын төвд очоод зогсчихсон хүн бүрийн анхаарлын төвд очино. Би ч мөн адил түүнийг олж хараад инээмсэглэж юу хийхийг нь хүлээн зогстол тэр хундагатай оргилуун дарсаа өргөж "Cheers" хэмээн хэлэхэд бид ч даган хэлээд хундагатайгаа ууцгаав.
Дараа нь тэрээр: Хатагтай, Ноёдоо галт наадам эхэлснийг мэдэгдэж байна хэмээгээд цааш харан хоёр гараа дээш өргөхөд өнгө өнгийн үзэсгэлэнт очнууд будран цацрах нь цугласан олныг дуу алдуулна.
Харин би одоо болж буй энэ хормыг үүрд зүрхэндээ авч үлдэхийг хүснэ.
Тэнгэр ямар үзэсгэлэнтэй харагдаж, олны дуу ямар баясгалантай байсныг үүрд санаж дурсмаар...харин тэр ямар эрх дураараа, залуу бас хөрөнгөтэй байсныг саналзмаар...бас хэрхэн мэдрэмжүүдийг минь холилдуулж байсныг чанга хашгирч хэлмээр...
Энэ үдэш ид шидийн мэт. Яг л буцаад зургаан насандаа очсон мэт.
---
Цэнгүүн дуусч шилтгээн хоосрох тэр мөчид бид шилтгээний хоёр давхар дахь унтлагын өрөөг зүглэнэ. Бид жаргалтай үдшийг өнгөрөөсөн ч хэтэрхий их ядарцгаасан байв. Би орж ирээд шууд л орон дээр хэвтэхэд Тэхён харин сандал дээр суугаад тагт руу харах аж.
Энэ байдлаараа байвал ингээд унтаад өгч магадгүй тул босч өсгийтөө тайлаад нүүрээ цэвэрлэхээр угаалгын өрөөг зорилоо.
Намайг гарч ирэхэд тэрээр тагтан дээр дээш одтой тэнгэр лүү ширтэн зогсоно. Би зөөлхөн алхалсаар түүний хажууд зэрэгцлээ. Харин тэр над руу эргээд гарнаас минь атгах аж.
Эцэг минь, гуйя.
Энэ л эрийг надад өгөөрэй.
Би нүгэлтэн юм хойно дараа насанд минь түүнийг надад өгөөрэй.
Надаар түүнийг хайрлуулж харин тэр намайг бүү мэдрэг.
Хэтэрхий харгис энэ шийтгэлийг би хүлээж авахдаа бэлэн байна
Энэ насны минь шунахай сэтгэлийн төлөө намайг ингэж гэсгээрэй.
Би түүний атгах гарыг тавиулаад цээж рүү нь шунаглан наалдав. Харин тэр бэлхүүсээр минь гараа ороогоод үсийг минь үнэрлэнэ.
Annie:
Бичээгүй удсан чинь гол санаагаа бараг мартчихсан байх чинь. Юуг өгүүлэхээр бэлдсэн байснаа мэдэхгүй хэсэг цочролд оров.
Төлөвлөгөөт ажлууд дуусах тийш ээ хандсан тул идэвхтэй оруулахаар хичээнэ ээ.
YOU ARE READING
Mid July
FanfictionДолдугаар сарын ид дунд бид өөрсдийн эдлэнгийнхээ усан санд хөгжилдөн, дарс шимж зуны аагим халууныг тааламжтайгаар мэдэрч байсан тэр үед үргэлж өөрсдийгөө залуу бас халуухан байх юм шиг санадаг байж билээ. Credits to Annie_1230