11.

952 120 3
                                    

Тэр хөгтэй зун ч өнгөрч өвөл боллоо. Бид тэр явдлаас хойш дахин бие биедээ ойртоогүй бөгөөд ойр зуурын зүйл ярилцахаас бусад үед энгийн л байх болцгоов. Ажил хэрэгч бус эгэл жирийн түүний төрхийг харсаар би бүр түүнд дасаад байв. Ихэвчлэн л завгүй явдаг тэр амрах үедээ сул чөлөөтэй хувцас өмсөөд гадаах цэцэрлэгтээ их суух юм. Нууцхан зурах авьяастайг нь би тэгэхэд л анзаарч харсан юм. Томоохон зургын хэрэгсэл үргэлж байдаг байсныг нь харсан ч нэг ч удаа анхаарч байсангүй. Гэтэл тэр хааяахан зурдаг байсан юм билээ. Өглөө бүр түүний толийтол нь самнасан үс цэгцтэй гэгч нь өмссөн хослол цэвэрхэн зангидсан зангиаг нь бус ийш тийш сэгсийсэн замбараагүй үс, том нэлхийсэн нимгэн цамцтай харах нь надад илүү таалагддаг болов.

Яг л хуучраад хэдий нь чамд таарахгүй болсон ч хадгалмаар санагддаг хувцас шиг дэндүү дотно, тухтай  мэдрэмж төрүүлээд байгаа тэрнийг би бодохгүй байж чадахгүй нь.

---

Өнөөдөр Парист гайхамшиг тохиож цас оров. Гэхдээ яг ч Парис биш л дээ. Манайх жоохон зайтай хөдөө газар байдаг болохоор энд л орсон гэж Тэхён хэлсэн. Юутай ч шинэхэн орсон цасыг үзэхгүй бол гунигтай шүү дээ. Би гадагш гараад цасан дээгүүр мөрөө үлдээн ийш тийш алхсаар харшийн арын хэсэгт хүрээд ирэв. Гэтэл өнөөх сэгсгэр хар үүрэндээ хэвтээд намайг харах юм. Би Ёнтан хэмээн түүнийг дуудсаар жоохон зайтай урд нь суувал нэрээ сонссон тэр над руу харах аж. Их л сэргэлэн салхилагагүй түүнийг ийм залхуутай, гунигтай байхыг харах надад гэмших сэтгэл төрөв. Уучлаарай гээд түүнээс уучлалт гуйвал тэр тоохгүй хэвтэж байснаа гэнэт л босоод сүүлээ шарвагануулаад эхлэхэд нь миний уучлалыг хүлээж авч байгаа юм уу гээд их л баярлав. Даанч тэр миний хойно байсан эзнээ хараад л тэгсэн юм билээ. Тэхён хоёр гараа өмднийхөө халаасанд хийгээд юу хийж байгааг минь асуухад надаас болоод сүүлийн гурван сар огт сул тавиагүй түүний нохойноос уучлалт эрж буйгаа хэлэв. Харин тэр толгой дохиод инээмсэглэж "Уг нь их сахилагагүй амьтан юмсан. Гэхдээ чамайг тэгэж айгаад байхаар Тан сахилагагүйтхээ больчихсон. Гэхдээ чи нэг их гэмшээд хэрэггүй дээ. Чамайг унтаж байхад шөнө суллачихдаг юм. Тэгээд өглөө нь хатагтай Маргарит ирэхдээ уячихдаг." Би түүний хэлсэн үгэнд дэмий л толгой дохиод хий гөлрөн суулаа. Тэр Танд их хайртайг би анх ирсэн өдрөө л мэдсэн. Хааяа цэцэрлэгт түүнтэй тоглоод газар эрхлэлдээд хэвтэж байхыг нь зун хэд хэдэн удаа харсан юм. Ганцаараа байдаг болохоор их уйддаг байх л даа. Ер нь түүний амнаас нэг ч удаа ээж аав гэр бүл гэсэн үг сонсож байсан удаагүй юм байна. Магадгүй надтай адилхан өнчирч хоцорсон юм болов уу?

Тэхён: Юу гөлрөөд байгаа юм?

: Зүгээр л.

Тэхён: Гадаа хүйтэн байна, алив орцгооё. Бас чамд хэлэх ч юм байна.

Үнэндээ би түүний яриаг ч сайн сонсоогүй атлаа хий гөлөрсөөр хариулж байхад тэр гэнэт л ийн хэлээд Танийг илэхээ болин намайг хөтлөөд алхав. Би хэд хэд бүдчисний эцэст нэг юм ухаан санаагаа олон толгойгоо хэд хэд сэгсрээд эрүүлээр сэтгэж эхлэхэд тэр над руу эргэн хараад инээв.

Тэхён: Хоёулаа удахгүй нүүнэ.

: Хаашаа?

Тэхён: Нью Йорк руу. Чамайг тэндхийн Афродита болгоцгооё.

Түүнийг ийн хэлэхэд би дотроо маш их баярлаж байсан ч инээмсэглэж толгой дохиод л өнгөрөв. Харин тэр гарнаас минь атгаад над руу итгэл найдвар тээсээр ширтэнэ.

Тэхён: Би чамайг оргилд хүргэх болохоор яг одоогынх шигээ зүгээр л надтай хамт байгаарай.

Энд босгосон бүхий л амьдралаа дэнчин тавиад миний мөрөөдлийн төлөө алхах энэ залуу яг хэн юм бэ? Хэн болоод надад ингэж их санаа тавина вэ?

Annie🌊

Та нар Аннаг юу л гэж бодвол бод. Угаас энэ хувиа хичээсэн зан хүн бүхэнд л байдгаас хойш. Гэхдээ энэ бичвэрийн талаар хэлэх санал хүсэлт, гомдол байвал би харгалзан үзэх болно оо.

Mid JulyWhere stories live. Discover now