24

787 99 2
                                    

Яагаад ч юм туйлдчихсан мэдрэгдэх бие минь. Нүдээ нээх гэсэн ч сормуус минь тэрүүхэн тэндээ чичигнээд л өнгөрөв. Орчны чимээ одоо л нэг юм сонсогдох бөгөөд эмнэлгийн багаж хэрэгслийн чимээ дуугарна. Нүдээ нээж хармаар байсан ч бүхий л энерги минь шавхагдчихсан гэлтэй би юу ч хийж чадахгүй байв.

---

Дүүд дүүд гэх чихэнд чийртэй чимээнээр сэрч эргэн тойрноо харвал би эмнэлгийн тусгай өрөөнд байлаа. Гадаах байдлыг харвал бүрхэг өдөр болж буй агаад цас хаялах нь үзэгдэнэ. Энэ өвлийн анхны цас...

Гарт минь залгасан дусал дуусч буй нь харагдах ч би хөдөлж чадсангүй. Удалгүй нэг сувилагч орж ирэн дуслыг минь салгаад намайг сэрсэн талаар эмч дээ хэлэхээр гарч одов. Харин би хагарч хөхөрсөн гарынхаа судсыг харсаар үлдэв.

Эмч биеийг минь үзсэнийхээ дараа амьсгалын аппаратыг минь салгаж өнөөх ядаргаатай дуу зогслоо. Би дахиад л утга учиргүй хэвтэж өөрийнхөө яагаад буйг бодов. Энэ олон жил амьдрахдаа өвдөж үзээгүй биш ч ингэтлээ туйлдсан минь анхны удаа. Өмнө нь ер ийм өвдөлт мэдэрч үзээгүй юмсан.

---

Гадаа бүрэнхий болоход сувилагч шөл оруулж ирэн намайг хооллов. Үнэндээ бие минь яг л саяхан амаржсан эх шиг туйлдсан байлаа. Үнэндээ өөрийнхөө биед юу тохиолдоод буйг мэдэх ч юм алга. Эмч тодорхой зүйл хэлж өгөлгүй гараад явчихсан.

Дээш тааз ширтэн хэвтэхэд минь өрөөний хаалга дуугарч Тэхён ороод ирэв. Би хажуу тийш толгойгоо эргүүлэн түүнийг харсан ч юу ч хэлэлгүй буцан дээш харлаа. Үнэндээ сэрснээс минь хойш одоо л ирж байгаад гомдсон юм. Ямар ч үед хажууд минь байна гэж найдаж байсан болохоор л тэр.

Намайг түүн рүү харахгүй бас дуугарахгүй байсан ч тэр юу ч хэлсэнгүй. Зүгээр л хажууд минь чимээгүй суух аж. Би энэ байдлыг огтхон ч ойлгосонгүй. Энгийн үед тэр намайг аргадаад инээмсэглээд сууж байх ёстой шүү дээ. Гэтэл тэр огт өөр байна.

Би бардам зандаа бууж өгөн түүн рүү харахад цонхийж цайсан царай угтах нь тэр.

Санаа зовон түүн рүү том харахад тэрээр инээмсэглээд: Битгий хөдлөөрэй. Чиний бие одоо маш их ядарсан болохоор хэд хоногтоо л хэвтрийн дэглэм сахих ёстой гэж эмч хэлсэн. Бусад зүйлсийг чиний бие сайжирхаар ярилцацгаая хэмээв.

Би биеэ хөдөлгөж чадахгүй дэмий л түүн рүү хараад нүдээ удаанаар хоёр анивчив. Харин тэр гарнаас минь хоёр гараараа атгаад духандаа наах аж.

Тэгэхэд Тэхён анх удаа бурханд залбирсан нь тэр байлаа. Тэрээр амандаа ямар нэг зүйл шивнэн бурхнаас гуйж байв.

---

Бие минь арай дээрдэхэд би үнэнийг мэдсэн юм. Ээжээс минь өвлөгдөж ирсэн зүрхний өвчин надад буйг. Би тэр үед өөрийгөө зөвхөн ухаан алдаад сэрлээ гэж бодсон ч би ухаан алдаад зогсохгүй таталт өгч эмнэлэгт ирснийхээ дараа зүрх минь хэдэн секунд зогссон юм билээ.

Мөн тэр өдрөөс хойш Тэхён надаас нэг ч алхам холдолгүй намайг асарч халамжилсан. Түүнийг ажлаа яасан юм бэ гэхэд тэр туслах минь зохицуулж байгаа болохоор санаа зоволтгүй л гэнэ. Тэгээд үдэш бүр надтай олон зүйлийн талаар хууч хөөрсөөр нэг мэдэхэд л би унтаад өгчихсөн байдаг байв. Харин өглөө сэрэхэд тэр хажууд минь унтаад эсвэл аль хэдий нь ээ сэрчихсэн хоол идээд сууж байдаг байлаа. Тэгээд л бидний нэг өдөр эхэлнэ.

---

Удаан хугацааны дараа мэдэрч буй гадаах ертөнц юутай жаргалтай. Өнөөдөр би эмнэлгээс гарч буй бөгөөд эмч минь намайг сайн гам баривал зүрхэнд минь ямарч халгүй өвчин гэсэн. Би сайн байж чадна гэдэгтээ ч итгэлтэй байгаа. Учир нь удахгүй би жилийн онцлох шагнал гардуулах ёслолд дуулах учиртай. Энэ бол маш том боломж юм. Тийм учраас би хамгийн сайнаараа хичээх болно.

Би одоо л нэг юм алдрын оргилоос зуурч байна шүү дээ.

Mid JulyWhere stories live. Discover now