Тэхён өөрийнхөө ажлын хажуугаар намайг асарч халамжлаад их л завгүй явна. Харин би түүний халамжинд их л жаргалтай байлаа. Бие минь өмнөх шигээ хэвийн хэмжээнд хүртэл сайжирч огтоос тэгэж өвдөөгүй нэгэн шиг болчихсон байхад хүртэл тэр намайг асарсаар байв. Үнэндээ бид эмнэлгээс гарч гэртээ ирсний дараа Тэхён миний орон дээр надтай хамт унтаж байгаа. Эхэндээ би үгүй гэж эсэргүүцсэн ч нэг шөнө айхтар халуурч тэрнээс хойш намайг харж хонох нэрийдлээр өдий хүртэл надтай хамт унтаж байгаа юм.
Шөнө дунд болж намайг амархаар орондоо ороход Тэхён ажлаасаа одоо болтол ирээгүй л байв. Би хажуудаа байх түүний дэрийг авч дэрлээд хөнжлийг нь бөөгнүүлэн тэврэв. Түүний хөнжилнөөс үнэр нь үнэртэх ч хажууд минь хэвтэхэд байдаг шиг биш юм.
Тэгээд нэг мэдэхэд би элсэн цөлд ирчихсэн айхтар халуун нар дээрээс шарж байх юм. Би цангаж бас халууцсаар худаг хайгаад яваад л байлаа. Тэгсэн ч олигтой үр дүнд хүрэлгүй эцэстээ сүрэг тэмээн хяруул намайг хөөж би ч ийш тийш орилж сандран зугтсаар сэрэв. Ингээд би тэнэг үл мэдэх зүүднээсээ сэрсэн юм.
Хачин зүүднийхээ талаар бодсоор хэвтэж байвал нэг л зүйл буруу байгааг бие минь мэдрэв. Нар тусадгаараа тусаж өрөөг гийгүүлэх ч энэ үл мэдэх халуун тэврэлт огт танихгүй зүйл байсан юм. Би том нүдэлсээр эргэн харахад Тэхён өөрийнхөө хөнжилд бус миний хөнжилд бүр намайг тэвэрчихсэн унтаж байх нь тэр. Би хэрхэн амьсгалаа зохицуулахаа мэдэхээ байж хажуугаар нь зүрх минь хүртэл салганаад ирэв. Харин Тэхён тайван амьсгалан намайг тэвэрсэн гар нь өөртөө илүү наах аж. Би түүний энгэрт улам ойртохдоо бүр ч их сандраад түүн рүү нь харахад тэр нүдээ анисан ч хөмсгөө зангидчихсан хэвтэнэ.
Би түүнийг сэрүүн байгааг мэдээд: Яа! яагаад миний хөнжилд байгаа юм? Өөрийнхөө хөнжилд унтахгүй гэхэд тэр хариуд нь бэлхүүсээр минь ороосон гараа улам чангалан өөртөө наалаа.
Тэгээд нүдний урд төвөнх нь дээш доош болж цээж нь хүнхэлзэн надад хариулна.
Тэхён: Хүний хөнжил тас тэвэрчихээд өгөхгүй байсан нь чи шүү. Тэглээч чи миний хөнжил дээр шүлсээ дусаачихсан байсан. Би тэрийг чинь яаж нөмрөх юм?
Би түүний худал шалтаглаж буйг мэдэх тул: Тэгвэл илүү хөнжилөө авчраад нөмрөхгүй яасан юм? Худлаа шалтаг тоочиж байгааг чинь мэдэж байгаа болохоор одоо намайг тавиад өөрийнхөө хөнжилд ор.
Тэр доошлон нүүрээ хүзүүнд минь наагаад: Үгүй ээ, миний хөнжил хүйтэн байгаа штээ. Би бүх энергээ чамайг дулаацуулахад зарцуулсан байхад чи одоо намайг хөнжилнөөсөө хөөж байгаа юм уу?
Түүний шулганах уруул арьс гижигдэж халуун амьсгал нь өнөөх цөлийн нар шиг л төөнөнө.
Би түүнд бууж өгөн: Тэхён тэгвэл тэврэлтээ сулла л даа. Би үнэхээр халууцаад байна гэхэд тэр надаас холдон нэг гараа дэрлээд өөдөөс минь харах аж.
Бидний хэн нь ч орноосоо босохыг хүсээгүй бөгөөд зүгээр л бие биесээ ширтэж байлаа.
---
Маргааш нь би өнөөх үйл ажиллагаандаа амжилттай оролцож үнэхээр л алдартай од хэмээн нэрийдэгддэг болов. Би нэмэлтээр маш олон үйл ажиллагааны захиалга авч цагын хуваарь минь битүү эрээн мяраан болов.
Нэг өдөр нь Йорк дахь толгой баячуудын цэнгүүнд нөгөө өдөр Лос Анжилосын оддын өдөрлөгт тэрний маргааш нь Канад руу явах гээд би үнэхээр л ачаалал ихтэй байх болов. Тэр олон хүлээн авалт, цэнгүүн, шагнал гардуулах ёслолоос болоод Тэхёнтай байх хугацаа үгүй болов.
Бид шөнө зүүд нойрондоо л уулзалдаж хааяадаа бие биенийхээ унтаж буйг харах л боломжтой байлаа. Гэхдээ Тэхён бид хоёрын харилцаанаас илүүтэйгээр би өөртөө санаа зовж байв. Ажлын хуваариас болоод гам дэглэмээ сайн барихаа больсон тул бие минь надад мэдэгдэхүйц эрс муудсан.
---
Эмнэлгийн хаалгаар гарч явахдаа би яахаа мэдсэнгүй. Нүдэнд минь нулимс бүрхээд ойр тойрноо ч сайн харахгүй нь.
Бурхан минь,
Эцэг минь...та миний залбирлыг ийм хурдан биелүүлэх юм уу?
...
Өө тэгээд сайхан байна өө. Та хэдийг юу бодож, яаж таамаглахыг хараад бах таваа хангах гээд бөөн баяр.
Заза тоглосон юм.
Зүгээр л Тэхён Анна хоёрын хамт унтаад сэрдэг хэсэг хэтэрхий гоё санагдаад сэтгэл гоголзоод байх юм.
YOU ARE READING
Mid July
FanfictionДолдугаар сарын ид дунд бид өөрсдийн эдлэнгийнхээ усан санд хөгжилдөн, дарс шимж зуны аагим халууныг тааламжтайгаар мэдэрч байсан тэр үед үргэлж өөрсдийгөө залуу бас халуухан байх юм шиг санадаг байж билээ. Credits to Annie_1230