Би тэнцвэр алдан хана түшив. Санаандгүй гараа хартал, миний биеийн үзүүр хаана төгсөж байгаа нь нэгэнт ойлгохын аргагүй болж. Би хаанаас эхлээд хаана төгсөөд байгаа юм бүү мэд. Яг л хана бид хоёр нэгэн цул болсон юм шиг.
Миний хил хязгаар нэгэнт үгүй болж, өөрийгөө улам бүр тэлэн томорч байгаа мэт мэдрэмж төрсөөр, би гэдэг орчлон ертөнцтэй нийлээд нэгэн цул биет болон шингэв. Тэр бол гайхамшигтай мэдрэмж..., гайхамшгийн ертөнц...
Тэр ертөнцөд өчүүхэн ч стресс байхгүй. Бүх бие нисэх мэт хөнгөн болж, амар амгаланд бүрэн эзэмдүүлсэн мэт жаргана...
Одоо бол би итгэлтэй хэлнэ.
Хэн ч бай, хэзээ хүссэн үедээ тэр диваажинд очиж чадна.
Энэ бол чиний л сонголт.
Гол нь энэ миний сонголт.
Би хэтэрхий жаргалтайгаар инээгээд л надад юу ч мэдрэгдэхгүй. Өнөөх хараал идсэн өвдөлт ор мөргүй замхарчихсан.
Би зайлуулчихсан юм.
Би унаад л босоод л... унаад дахиж босох тэнхэлгүй болох мөчид хөхөрсөөр дээш ор луу мөлхөнө.
Инээгээд л жаргалтай гэгч нь...
Эцэст нь бүх жаргал дуусах мөчид бие минь тавирч би яг л бүхий л энергээ соруулсан мэт сулбайв.
Бие минь саяны мэдрэмжийг үгүйлж надаас нэхэн байх мөчид Намжүүн хаалга онгойлгон орж ирээд намайг тэврэв.
Тэр уйлаад л надаас уучлалт хүсч өөрийгөө харааж зүхнэ.
Энэ бүхний эхлэл тэр байсан гэж өөрийгөө зүхнэ.
Харин би үснийхээ ганц ширхгийг ч хөдөлгөх хүчгүй болсон тул зүгээр л түүний аясаар сууна.
Тэр намайг оронд оруулаад гарахдаа надаас уучлалт хүсэн шивнэв.
Мэдэх юм алга
...
---
Өглөө сэрэхэд би яг л байдгаараа хорчийж царай алдсан харагдана. Өвчин намдаагч үйлчлэхээ болиод хорин нэг хоноход ийм болчихсон.
Тэхёнтой Сан Ремогийн үдшээс хойш уулзаагүй. Магадгүй түүнд их чухал ажил гарсан байх.
---
Би мэдэх бүхий л хараалаа урсгасаар харилцуураа таслав.
Новш гэж!
Төлөвлөгдсөн байсан сэтгүүлийн зураг авалт цуцлагдчихлаа. Нэг муу хөгийн шалтгаанаас болоод шүү.
Тэд намайг сэтгүүлийн нүүрэнд гарахад хэтэрхий туранхай байна гэсэн. Тэд зүгээр л намайг өмнөх шигээ үзэсгэлэнтэй байхаа болисон гэсэн.
Би уурласан ч яаж чадсангүй. Үнэндээ энэ хорин нэг хоногт би өөрийгөө яаж гундахыг харж байсан шүү дээ.
---
: Намжүүн аа, гуйж байна. Надад аваад өгчих л дөө. Би үнэхээр энэ байдлаараа тэсэхгүй нь. Би ингээд үхэх юм шиг байна, Намжүүн.
: Гуйя, энэ удаад л...энэ удаад л өгчих. Түүнээс цааш би эмчлэгээ хийлгэнэ ээ. Би эмнэлэгт хэвтэе. Харин чи надад өнөөдөр л өгчих, тэгэх үү?
Тэгэхээр энэ бүгд яаж эхэлсэн бэ? гэхээр тэр орой би ухаан алдсанаас эхэлсэн юм. Би Намжүүний өмнө татаж тэр сандарсандаа намайг эмнэлэгт хүргэсэн. Тэгээд тэр бүхнийг мэдсэн. Миний өөрөөсөө хүртэл нууж, булшлахыг хүссэн үнэнийг мэдчихсэн.
Эмчилгээгээ яаралтай эхлэхгүй бол хэдий нь ээ амь насанд минь аюултай болчихсон гэсэн учраас тэр намайг ятгахыг оролдсон. Үгүй ээ, одоо ч гэсэн оролдож байгаа.
Гэхдээ гол нь би хар тамхинд орчихсонд л тэр шаналаад байгаа юм. Үнэндээ тэр энэ бүхэнд ямар ч хамаагүй хүн ч гэлээ надад хамгийн анх хар тамхи олж өгсөн болохоор өөрийгөө миний өмнө буруутгаад байгаа хэрэг.
Би эмнэлэгт хоёр хоног хэвтэхдээ надтай адил өвддөг хорт хавдартай хүнтэй танилцаад түүнтэй хамт анх хэрэглэсэн. Эхэндээ би тэр шингэн зүйлийг хүчтэй тунтай өвчин намдаагч байх гэж бодсон ч энэ хар тамхи байсан.
Гэхдээ үнэхээр тэр үед би юу ч мэдрээгүй, үнэхээр жаргалтай байсан. Тэр танихгүй нэгэнтэй бид галзуу юм шиг инээлдээд л...
Түүнээс хойш гурван хоногын дараа би Намжүүнаас надад олж өгөхийг гуйсан. Тэгээд л энэ бүхэн буцаах аргагүй болчихсон.
Сан Ремод очдог өдөр миний бие харьцангуй тогтвортой байсан учраас би хэрэглээгүй. Тогтворгүй байсан ч би хэрэглэж болохгүй. Учир нь энэ зүгээр нэг тоглолт биш дэлхий дахинд алдартай Италийн Сан Ремо хөгжмийн ёслол. Энд Тэхёны хайртай Луи Армстронг хүртэл уригдаж байсан. Тийм учраас яасан ч болохгүй!
Түүнээс хойш би дандаа Намжүүнээс гуйж тэр надад олж өгдөг болов. Уг нь тэр намайг хаяад гэртээ харих ёстой ч миний биеийн байдлаас болоод яаж ч чадахгүй энд уяагдчихсан юм.
Би муу хүн байна уу?
YOU ARE READING
Mid July
FanfictionДолдугаар сарын ид дунд бид өөрсдийн эдлэнгийнхээ усан санд хөгжилдөн, дарс шимж зуны аагим халууныг тааламжтайгаар мэдэрч байсан тэр үед үргэлж өөрсдийгөө залуу бас халуухан байх юм шиг санадаг байж билээ. Credits to Annie_1230