Бүгчим эмнэлгийн өрөөний цонхыг нээхэд өглөөний сэрүүн агаар уур татуулан орно.
Би түүнийг өөрийн зузаан хөнжлөөр хучаад, саяхан сувилагчийн оруулж ирсэн зутанг уув. Амнаас минь уур савсаж, бие минь чичирнэ.
Хэдий нь ээ өвөл иржээ. Одоо л мэдэрч байх чинь.
Би босоод цонхоо хааж, хөнжлийг нь дахин дээшлүүлэв. Түүний урд явган суугаад ажихдаа яг юу болохоо байсныг, яагаад ийм үе ирснийг бодлоо.
Тэр яагаад ингэж их царай алдчихсан юм?
Хэзээ дээ ингэтлээ турчихав аа?
Тэр хэзээнээс намайг тэврэхгүй ганцаараа унтдаг болчихсон юм?
Нүдний доогуурх хар зураас улам тод болчихож, тийм үү?
Эцэст нь би хариултыг олов. Аан, ердөө л би түүнийг ойроос хараагүй удчихаж.
---
Өвлийн жихүүн байдалд хамгаас дургүй ч томоос том малгайлах цасан ширхгүүд намайг нааш ир хэмээн урин дуудах шиг.
Би зузаан хүрмээ өмсөөд гарахдаа догдлохгүй байж чадсангүй. Йоркод тэр болгон ийм цас үзэхгүй. Баярласаар гарахдаа хүйтэн агаарт цохиулаад нэг сайн чичирч авлаа.
Алган дээр буух цасан ширхгүүдийг хэрхэн хайлахыг хараад л байв. Сонин юм шүү. Цас хэзээ дээ үзэсгэлэнтэй, сонирхол татам зүйл биш болчихсон юм. Эсвэл миний харах өнцөг ингэтлээ өөрчлөгдчихсөн юм уу?
Ингэхэд би хэзээ дээ энэ хүртэл яваад ирэв ээ?
Би хэтэрхий хол бас эргэх боломжгүйгээр явчихаж, тийм үү?
Хажууханд цагаан манан татах шиг болсонд эргэн харвал Тэхён янжуур зуучихсан зогсоно. Түүний урт савхан хуруунууд турж эцээд араг яс шиг болчихож. Бас ойрдоо хэтэрхий их тамхилаад буй нөлөө нь хумсанд нь гарчихаж. Надаас ч гоё хумсны толио нь өнгөө өөрчлөөд шар болчихсон байна.
Бид хэзээ ингэтлээ цөхрөнгөө барчихав аа?
Хэзээ?
...
---
Тэр намайг хөнжлөөр хучаад дахиж ийм хүйтэнд бүү гараарай гэнэ. Тэгээд өөр зүйл хэлсэнгүй цааш эргэв.
: Тэхён
Би түүнийг дуудлаа. Хоолой чичирч, түүнтэй илэн далангүй ярилцахаас эмээж байв.
Тэр над руу эргэн хараад юм хэлэхийг минь амьсгаа даран хүлээнэ.
: Хэзээ?
: Бид хэзээ үүнийг дуусгах юм?
Би сүүлийн өгүүлбэрээ амандаа шивнэв. Айгаад байна. Өөрсдөөсөө айж байна. Бид өөрсдийгөө ч танихгүй тийм үед ирчихсэн байна шүү дээ. Би хэн юм? Чи хэн юм? Бид юу юм?
Би бас чи бид мөн юм уу?
Тэр хариу үл дуугаран намайг цоо ширтэнэ. Бид биесээ хэн болохыг танихаар нэвт ширтэнэ. Өөдөөс минь харах энэ дүр төрх мэдэх ч, огт мэдэхгүй юм шиг.
Магадгүй, энэ ч бас тэр юм уу? Энэ цөхөрсөн царай ч бас түүний нэг төрх юм уу?
Энэ тэр юм гэж үү?
Тэр хүндээр санаа алдаад орны минь дэргэд суув. Тэгээд доош тонгойн шал ширтэнэ.
Бид яах нь энэ вэ?
: Тэхён, би...би айгаад байна.
: Болж буй бүх зүйлсээс айж байна.
Тэхён: Бид хоёулаа буруутай гэдгийг мэдэж байгаа нь л хамгийн хэцүү байгаа юм. Бидний буруу байсан, Анна. Бид алдсан.
: Гэхдээ чи мэдэж байгаа биз дээ? Чи надтай хамт байвал би зогсолтгүй урагшилсаар л байх болно. Би бүхнийг хийх болно. Чиний төлөө.
Би түүн рүү нулимстай нүдээр ширтээд: Тэгээд бидний хэн хэнийх нь буруу гээд хоёр талд шаналах юм уу? Энэ бид биш шүү дээ, Тэхён. Бид үргэлж бие биедээ итгэдэг. Гэтэл одоо тэр итгэл нурахыг хараад л суух юм уу? Бидний хэн нь ч цуурсан баганыг янзлах гэж оролдохгүй байна шүү дээ. Хэрвээ энэ чигээр нь үлдээвэл юу болохыг мэдэж байгаа биз дээ?
Тэхён: Тэгвэл хамтдаа засахаар оролдоод үзэх үү?
: Бид өөрсдөө л мэдрэмжээ илэрхийлэхгүй бол хэн ч мэдэхгүй шүү дээ, тийм биз?
Annie:
Итгэл найдвар байгаа газар цөхрөл ч бас байдаг.
YOU ARE READING
Mid July
FanfictionДолдугаар сарын ид дунд бид өөрсдийн эдлэнгийнхээ усан санд хөгжилдөн, дарс шимж зуны аагим халууныг тааламжтайгаар мэдэрч байсан тэр үед үргэлж өөрсдийгөө залуу бас халуухан байх юм шиг санадаг байж билээ. Credits to Annie_1230