-Ким Намжүүн-
Тэхёнд сайн мэдээ дуулгасны дараа тэрээр Йоркт хурдхан шиг эргэж ирэхээр ажлаа зохицуулая гэв. Одоо тэр ирэх л үлдлээ.
Харин миний дорнын салхи намайг орхиод Латин Америк руу явчихсан. Түүнийг энэ удаагынх шиг биш, хэзээ нэг өдөр миний байх зүг рүү салхилна гэж найдна. Хэзээ нэг өдөр миний байх зүгт...
---
Жингэнэх утасны дуугаар уншиж буй номноосоо хөндийрч харилцуураа авбал
Тэхён: Маргааш өдөр гэхэд ирчих болохоор буугаад шууд танайд очъё. Чи нөгөө найзыгаа дуудчих
: Эхлээд гэрээрээ орохгүй юм уу?
Тэхён: Гэнэтийн бэлгээ бүгдийг нь бэлэн болгочихоод очмоор байна
: Заза тэгвэл би Хусогыг дуудчихаад хүлээж байя
Тэхён: Мм за
---
: Тэр яагаад ирэхгүй байна аа?
: Нислэгт нь асуудал гарсан юм болов уу? Тэгвэл хэлэх л ёстой доо.
Намайг ийн гайхаж байх зуур Хусог тайван гэгч нь буйдан дээр суугаад түүнийг хүлээх аж. Тэр ирнэ гэсэн цагаасаа нэг цагаар хоцорч байна. Түүнийг тийм сайн мэдэхгүй ч иймэрхүү ажил хэргийн тал дээр хэзээ ч хоцрох хүн биш юмсан.
Намайг гайхаж байх зуур утас хангинаж би ч тэр дариу авбал цагдаагын газраас хэмээх хэдэн үгсээс хойш сонссон бүх зүйлсээ ойлгосонгүй.
Хусог миний царайг хараад гайхаж намайг сэгсчин юу болсон бэ гэхэд л ухаан орж гэрээсээ ум хумгүй гарч одов. Машиндаа суухаас өмнө Хусог намайг түлхэж өөрөө жолооны ард суугаад гайхаж гацсан надруу чанга гэгч нь: Ким Намжүүн хурдан суугаад замаа заагаадах! хэмээн орилов.
Юутай ч очиж шалгая.
Гэтэл очсон дариуд минь сэжигтнээр татаж байна хэмээгээд гавлахад би яах учраа ч олсонгүй. Хусог хүртэл надтай хамт цагдаагын хэлтэс рүү явахаар болчихов.
Гавтай гараа харсан чигтээ би асуулаа.
: Эхнэрт нь дуулгасан уу?
Юнги: Гэрийн хаяг бүртгэл нь бүгд хуурамч болохоор хугацаа их орж байна. Чи хэлээд өгчихвөл бид дуулгачихая.
KAMU SEDANG MEMBACA
Mid July
Fiksi PenggemarДолдугаар сарын ид дунд бид өөрсдийн эдлэнгийнхээ усан санд хөгжилдөн, дарс шимж зуны аагим халууныг тааламжтайгаар мэдэрч байсан тэр үед үргэлж өөрсдийгөө залуу бас халуухан байх юм шиг санадаг байж билээ. Credits to Annie_1230