23

817 100 1
                                    

Түүний ажлын талаарх асуудлыг тэгэж шийдсэний дараа сэтгэл санаа минь арай амгалан болоод ирэв. Нэгэнт л бид тэгэж яриад тохирсон. Бас түүнийг хэлсэн үгэндээ эзэн байхыг хичээнэ гэдгийг хэнээс ч илүү мэдэж байлаа.

Виллям багш, Маттью ах, Отто, Жэффрэе новш гээд амьдралд минь хөндлөн зураас шиг зөрөөд өнгөрсөн олон хүн бий. Гэхдээ Тэхён л энэ амьдралд минь хөндлөн зураас шиг бус хажууд минь зэрэгцэн яваа нэгэн билээ. Тэр үргэлж л надад анхаарал халамж тавьж намайг баярлуулахыг хичээдэг хүн. Тэр миний хувьд тийм л хүн.

Миний мэдрэмжүүдийг надаас гадна удирддаг хүн.

---

Хэд хэдэн сэтгүүлийн зураг авалт, ярилцлаганууд, оддын хүлээн авалтын зочин гээд энэ сар ихээхэн завгүй цагын хуваарьтай юм байна. Энэ жилийн төлөвлөгөөгөө нэг гүйлгэж харчихаад өнөөдөр Маргарит эгчийн энд байх сүүлийн өдөр тул эртхэн л харьж амттай хоолыг нь халуун дээр нь идэхээр хөдлөв. Гэрт ирэхэд Маргарит эгч яг хийдэг шигээ үдийн хоолоо ширээнд өрөх бол Тэхён дээд давхараас бууж ирэх нь харагдана. Бид хооллож дуусаад сэтгэл ханасан аятай хойш сандлаа налан инээмсэглэхэд Маргарит эгч урд минь зузаан хавтастай дэвтэр тавив.

Намайг гайхан түүн рүү харахад тэрээр: Энэ миний хоолны жор бичсэн дэвтэр байгаа юм. Одоо би бүгдийг нь нүдээ аниад ч хийж чадах болохоор чи үүнийг аваад Тэхёнд хоол хийж өгөөрэй. Чи хоол хийх дээ сайн шүү дээ гэв.


Би дэвтрийг нь аван инээмсэглэхэд тэрээр: Энэ кимчиг ч гэсэн үнэхээр сайн дарсан. Тэхён ч удахгүй эхнэрийнхээ хоолыг идээд миний хоолыг голдог болчих юм байна гэсээр инээв. Түүний хэлсэн үгэнд би чимээгүй инээмсэглэж харин Тэхён энэ кимчиг намайг дарсан гэдгийг сонсоод гайхах аж.

Тэхёныг ирэхийг хүлээхдээ би хоёр удаа кимчи дарах гэж оролдоод бүтэлгүйтсэн юм л даа. Гэхдээ яасан ч Маргарит эгчийнх шиг болохгүй байсанд би бараг л бууж өгөөд байсан юм. Тэгсэн ашгүй Маргарит эгч ирээд надад тусалснаар амжилттай болсон. Бас тэр энд байх хугацаандаа надад хоёр гурван солонгос хоол хийхийг зааж өгсөн ч бүр ингээд жор бичсэн дэвтэр өгнө чинээ санаагүй юм.

Маргааш өглөө нь Маргарит эгч Парис руу буцаж бид дахиад л тус тусын завгүй өдрүүдийг өнгөрүүллээ. Хамтдаа халуун хоол идэх нь цөөхөн тохиолдох болж бид үнэхээр л ухаан мэдрэлгүй хүмүүс шиг оргил өөд мацаж байв. Гэхдээ түүнээс авах мэдрэмж минь ч бас завгүй ийш тийш холхино. Сүүлд тэрээр дахин бөгж бэлэглэсэн бөгөөд минималист загвартай цэвэрхэн бөгж байсан.

Үнэндээ түүнд өөрт нь энэ бөгж байдаг бөгөөд хаанаас яаж эмэгтэй хувилбарыг нь гаргаад ирснийг мэдэх юм алга

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Үнэндээ түүнд өөрт нь энэ бөгж байдаг бөгөөд хаанаас яаж эмэгтэй хувилбарыг нь гаргаад ирснийг мэдэх юм алга. Магадгүй захиалгаар хийлгэсэн байх л даа.

---

Зохион байгуулж буй үйл ажиллагааг эхлэхээс өмнө тайзан дээр гарч зарим зүйлсийг шалгах шаардлагатай байдаг болохоор тайзан дээр гарлаа. Гэтэл гэнэт л толгой минь эргэж орчны зүйлс надаас гадна болоод буй аятай. Удалгүй зүрхээр минь хатгуулаад амьсгалхад бэрх болоод  ирэв.

Түүнээс цааш зүрх минь ихээр өвдөж би газар унасан юм. Магадгүй энэ бурхны надад өгч буй гэсгээл юм болов уу? Түүнийг мартаж, залбираагүй удсан болохоор тэр үү? Эсвэл түүнийг Тэхёноос доогуур үнэлсэн болохоор тэр үү? Эсвэл өчүүхэн миний шуналын төлөөс үү?

 Магадгүй энэ бурхны надад өгч буй гэсгээл юм болов уу? Түүнийг мартаж, залбираагүй удсан болохоор тэр үү? Эсвэл түүнийг Тэхёноос доогуур үнэлсэн болохоор тэр үү? Эсвэл өчүүхэн миний шуналын төлөөс үү?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Дахин уулзахад таатай байна, залуус аа! Дажгүй байсан биз дээ.

Одоо л өгүүллэгний минь гол үйл явдлууд өрнөх гэж байгаа шүү. Тэгээд хэдүүлээ бие биеэндээ амжилт хүсье!

Жжан.

Mid JulyWhere stories live. Discover now